Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 12

Валютын ханш

value

гадаад

Тусгай шүүх Европын Зөвлөлийн харьяанд ажиллахаар болов

trend

Админ

img

2025 оны 5 сарын 12

img

78

news-img

Өнгөрсөн долоо хоногийн эцсээр дэлхий нийт Орос, Герман улс тохиролцож, 1939 оны есдүгээр сард Польш улсад хоёр талаас нь довтолж, газар нутгийг нь хуваан авснаар эхэлсэн дэлхийн II дайн дууссан өдрийг тэмдэглэв.

Фашист Германтай хамтран ялалт байгуулж, бусдын нутгийг булаан авсан Оросууд даварч, 1939 оны өвөл хөрш Финляндад довтолсон. Эхлээд тэд энэ дайныг “Финляндыг эзлэн авч хөдөлмөрчин ардуудыг нь хөрөнгөтний дарлалаас ангижруулна” гэж байсан ч финчүүдэд “нармайгаа нээлгэсэн”-ий дараа “Финлянд манай Ленинград хотод хэтэрхий ойрхон байсан учир бид холдуулсан” гэж тайлбарласан. Хамгийн гол нь энэ дайн Оросын арми ямар арчаагүй болохыг нээн харуулсан учир А.Гитлер өөрийн генералуудад ЗХУ-д довтлох төлөвлөгөө боловсруулах даалгавар өгсөн байдаг. Үүний дагуу хамтрагч Герман нь 1941 оны долдугаар сард өөр рүү нь довтлох гэж байсан ЗХУ-аас өрсөж дайн эхлүүлсэн билээ. Энэ бүхэн Оросууд хил дээрээ цэргийн бүх гол хүч болон бэхлэлт устгах зориулалттай 125 мм-ийн их буу бүхий маш том цамхагтай КВ-2 танкууд авчирч, хамгийн гол нь хилийн шугамын дагуу булсан өөрсдийн бүх минийг авчихсан байснаар нотлогддог. Иймээс Оросууд барууны улсуудаас ялгаатай нь энэ дайн 1939 онд эхэлснийг бус хамтрагч нь 1941 онд өрсөн довтолж, дайн дууссаны 80 жилийн ойг баяр болгон тэмдэглэв. Оросууд ийнхүү ямар жудаггүй “нөхөд” болохоо дэлхий нийтэд харуулж байхад Германы Бундестагт фашизмыг ялсан өдөрт зориулсан ёслолын хуралдаан болов.

Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер “Энэ сарын 9-нд Москва Украины эсрэг хийж байгаа дайнаа нацизмын эсрэг хийсэн дайнтай дахиад л адилтгах болно. Украины эсрэг дайн бол фашизмын эсрэг тэмцлийн үргэлжлэл биш. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины түрэмгийлэл үйлдэж, чөлөөт нийгмийн эсрэг хийж буй энэ дайн нь дэлхийн II дайны үеийн дарангуйлал, үндсэрхэг үзлийн эсрэг хийсэн тэмцэлтэй огт адилгүй зүйл. Нацизмыг ялахад Оросууд ганцаараа гол үүрэг гүйцэтгээгүй, олон улс үндэстэн Украин ч маш чухал үүрэгтэй оролцсон. Оросуудын энэ худал сурталчилгаа нь түүхийг гуйвуулж буй явдал, Москвагийн “эзэн хаан”-ы галзуурал, хамгийн хүнд гэмт хэрэг. Иймээс Герман улс Украиныг дэмжсээр байх болно” гэж хэлэхэд танхим дүүрэн алга ташив.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский олон нийтийн сүлжээний өөрийн X хуудсанд “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай бид сайхан ярилцаж, бид хоёр улсын хамтын ажиллагааны олон шинэ боломжийг нээж өгсөн түүхэн баримт бичиг болох эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг Дээд Рада соёрхон баталсныг талархан хүлээн авав. АНУ-ын ерөнхийлөгч мөн тулалдааны талбар дахь нөхцөл байдлын талаар сонирхож, би түүнд товч мэдээлэл өгсөн. Би түүнд Украин улс өнөөдрөөс эхлэн 30 хоногийн гал зогсооход бэлэн байна гэж мэдээлсэн. Гэхдээ үүний тулд Орос улс дайныг бүрэн зогсоох, дахин дайн эхлүүлэхгүй байх санаагаа нухацтай харуулах ёстой. Мөн би Германы шинэ канцлер Фридрих Мерцтэй утсаар дэлгэрэнгүй яриа өрнүүллээ. Канцлер Украиныг гуйвшгүйгээр дэмжиж байгаагаа нотлов. Үүнийг сонсох нь бидэнд маш чухал зүйл байсан. Би талархаж байна. Берлин, Киев хоёр бодит энх тайванд хүрэхийн төлөө хамтран ажиллах болно” гэж бичжээ.

Германы шинэ канцлер Фридрих Мерц мөн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа утсаар ярилцах үеэрээ Цагаан ордны тэргүүнийг Германд урьсан бол Трамп хариуд нь Германы канцлерыг Вашингтонд урьсан байна. Хагас цаг орчим үргэлжилсэн тэдний ярианы гол хэсэг нь Украины дайны асуудалд зориулагдсан бөгөөд Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Стефан Корнелиус “Герман, АНУ Оросын цэргийн түрэмгийллийг зогсоохын тулд нягт хамтран ажиллахаар тохиролцсон. Трамп, Мерц нар Орос улс хэлэлцээр хийх орон зайг бий болгохын тулд гал зогсоохыг зөвшөөрөх ёстой гэж тохиролцсон. АНУ-ын ерөнхийлөгч Украинд энх тайвныг тогтооход чиглэсэн Европын хүчин чармайлтыг дэмжихийг хүсч байна гэсэн бөгөөд Мерц, Трамп нар мөн улс хоорондын худалдааны үл ойлголцлыг аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн” гэж мэдээлэв. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social хуудсанд “АНУ Орос, Украинд хандан 30 хоногийн ямар ч болзолгүйгээр гал зогсоохыг шаардаж байна. Гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй бол АНУ болон түүний түншүүд нэмэлт хориг арга хэмжээ авах болно. Долоо хоног бүр олон мянган залуу цэргүүд амиа алдаж байгаа бөгөөд хүн бүр үүнийг зогсоохыг хүсч байна. Би үүнийг хүсч байна, АНУ ч бас үүнийг хүсч байна. Би Европчуудтай хамт Орос, Украины хооронд энх тайвныг тогтоохыг хичээх болно, энэ нь мөнхийн энх тайван байх болно! Энэ гал зогсоолт нь эцэстээ энхийн хэлэлцээрт хүргэх ёстой. Энэ бүхнийг маш хурдан хийж болох бөгөөд хэрэв миний хэрэг шаардлагатай бол би хэзээ ч бэлэн байх болно” гэж мэдэгдэв. Энэ үеэр Их Британийн засгийн газар Оросын сүүдрийн флотын 100 орчим ачааны хөлөг онгоцонд хориг тавьж “Эдгээр танкерууд нь ОХУ-ын газрын тос экспортлогч сүүдрийн флотын гол цөмийг бүрдүүлдэг бөгөөд 2024 он гарснаас хойш 24 тэрбум ам.долларын үнэ бүхий газрын тос тээвэрлэсэн байна. Путины ойр дотны хүмүүсийн зохион байгуулсан энэхүү Сүүдрийн флот нь зөвхөн Кремлийн Украин дахь хууль бус дайныг санхүүжүүлж байгаа бус, хуучирч муудсан эдгээр хөлөг онгоцууд манай улсын үндэсний чухал дэд бүтцийг сүйтгэж байгаа нь тодорхой болсон. Их Британийн хувьд олон улсын харилцаа холбоо, цахилгаан, газрын тос, байгалийн хий зэрэг амин чухал эрчим хүчний эх үүсвэрийн 99 хувь нь усан доорх дэд бүтцээр дамждаг” гэж мэдэгдэв.

Улаан талбайд Путины цэргийн жагсаал болж байх үеэр Украины Львов хотод Европын Зөвлөл болон Европын 35 улсын Гадаад хэргийн сайд нар оролцсон албан бус уулзалт болж өнгөрөв. Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Каяа Каллас “Бид Киевт батлан хамгаалахад нь зориулж дахин нэг тэрбум евро хуваариллаа. Украины эсрэг түрэмгийллийн гэмт хэргийн тусгай шүүх байгуулах бүлэгт багтдаг улсуудын гадаад хэргийн сайд нар энэхүү олон улсын шүүхийг байгуулах тухай тунхаг бичигт гарын үсэг зурснаар энэ шүүх үйл ажиллагаагаа эхлэх гол нөхцөлийг бүрдүүллээ” гэж мэдэгдэв. Германы ГХЯ-ны шинэ тэргүүн Иоган Вадефул “Оросын түрэмгий дайны гэмт хэргүүд шийтгэлгүй үлдэх ёсгүй. Буруутай этгээдүүд хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.

Өнөөдөр дэлхийн олон улс орон хамтран тусгай шүүх байгуулах улс төрийн зөвшөөрөл олгож энэ шүүх үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болж байгаа нь туйлын чухал зүйл” гэж онцлов. Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх нь түрэмгийллийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх эрхтэй боловч зөвхөн Ромын дүрмийг соёрхон баталсан улсуудад хүчинтэй байдаг. Иймээс Украины дайны гэмт хэрэгтнүүдэд зориулсан, албан бусаар “Путины шүүх” гэж нэрлэгдэж байгаа тусгай шүүх Европын Зөвлөлийн харьяанд ажиллахаар болов. Ийнхүү уг тусгай шүүхийн жагсаалтад бүртгэгдсэн ОХУ-ын улс төр, цэргийн хэдэн арван удирдах албан тушаалтнаас гадна Беларусь, Хойд Солонгос, Ираны удирдлага энэхүү шүүхээр орж, 30 жилээс насаараа хоригдох ял авах цаг ойртсон нь тодорхой болов.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Боксчид Европын цуврал тэмцээнд оролцоно

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулах цуврал тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. ...

img

4 цагийн өмнө

ЦУОШГ: Хуурайшилт ихтэй аймгуудад бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, тавдугаар сарын 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас ...

img

5 цагийн өмнө

Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна

Өнөөдөр Олон улсын Сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Сувилагч тандаа б...

img

5 цагийн өмнө

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчи...

img

6 цагийн өмнө

МАН-ын бүлэг: Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо

УИХ дахь МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо УИХ дахь МАН-ын бү...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд