мэдээ
Гурван жил хууль бусаар оршин суусан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа

Админ
2025 оны 5 сарын 12

20

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалт явуулж, хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа.
Тодруулбал БНСУ-ын иргэн K нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг 1171 хоног (3 жил 2 сар 16 хоног) хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байжээ.
Тус иргэн нь 2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай “Эсү интернэйшнл” ХХК-ийн нэр дээр хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл авсан байна. Хяналт шалгалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрт паспорт, паспортыг орлох баримт бичгийг биедээ авч явах журам, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон.
Иймд тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу гурван жилийн хугацаанд орох эрхгүйгээр албадан гаргалаа.
Мөн уригч байгууллага “Эсү интернэйшнл” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулсан байна.
Эх сурвалж: ГИХГ





Боксчид Европын цуврал тэмцээнд оролцоно
Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулах цуврал тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. ...
4 цагийн дараа
ЦУОШГ: Хуурайшилт ихтэй аймгуудад бороо, нойтон цас орно
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, тавдугаар сарын 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас ...
4 цагийн дараа
Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна
Өнөөдөр Олон улсын Сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Сувилагч тандаа б...
3 цагийн дараа
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчи...
3 цагийн дараа
МАН-ын бүлэг: Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо
УИХ дахь МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо УИХ дахь МАН-ын бү...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд