мэдээ
ИРГЭН: Виз гаргасан хэрнээ БНСУ-ын хил дээр 8 хүнийг буцаасан

Админ
2025 оны 5 сарын 14

32

БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
БНСУ-ын хил дээрээс буцсан иргэн Б.Соёл-Эрдэнэ “Миний бие нөхрийн хамт 2025 оны тавдугаар сарын 12-нд МИАТ компанийн онгоцоор БНСУ-д хүрч, Инчеон нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрэхээр нэвтэрсний дараа хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэлд өртсөн. Миний виз хүчинтэй, буцах онгоцны тийзтэй, аяллын зорилго тодорхой байсан ч хил нэвтрэхийг хориглож, тусгаарлаж, гар утсыг хураан авч, хувийн мэдээлэлтэй зөвшөөрөлгүй танилцаж, бүх чатыг хэвлэн хүчээр гарын үсэг зуруулсны дараа надад үзүүлсэн.
Мөн гарын үсэг зурахаас татгалзах үед тус улсын төрийн албан хаагч бүдүүлгээр харилцаж, хашгичиж, хоёр хуудастай цаасыг нүүр лүү шидэж, заналхийлсэн үйлдэл гаргасан.
Надтай хамт 8 иргэн өртөж, хил тусгаарлах өрөөнд олон цаг байлгасан. Орчуулагч авах хүсэлт гаргахад зөвшөөрөхгүй бүтэн 16 цаг ийм нөхцөл байдалтай байж байгаад эх орондоо буцаж ирсэн. Иймээс бид дараах зургаан шаардлагыг тавьж байна. Нэгдүгээрт, хувь хүний нууцад халдашгүй байдал, нэр төр, эрх чөлөө, үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхалтад өртсөн гэж үзэж байгаа
Өндөр настай хүмүүс, нялх хүүхэдтэй иргэдийг оруулдаггүй юм байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад хэргийн яам болон БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд, ХЭҮК-д хандан хил дээр хүний эрх хэрхэн зөрчигдөж буйд анхаарлаа хандуулахыг хүсэж дараах шаардлагыг хүргэж байна.
- БНСУ дахь ЭСЯ, ГХЯ нь албан ёсны мэдэгдэл хүргүүлэх
- Монгол Улсын иргэдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалж бусад иргэдийн мэдээллийг цуглуулж, хамтарсан нэхэмжлэх гаргах
- БНСУ-ын хууль бус зохисгүй хилийн шалгалт, хяналт тавих дипломат арга хэмжээг авах
- 2025.05.10-ны өдрийн 00:15-01:30 цагийн хяналтын камерыг шүүх
- Зүй бусаар харьцсан, хүний эрх зөрчсөн хилийн ажилтанд хариуцлага тооцох
- БНСУ-ын виз зөвшөөрөл гарснаас хойш гаргасан бүх зардлыг нэхэмжлэх
Эндээс визээ аваад тэнд буусан монголчууд өдөрт хил дээрээс маш олноороо буцдаг, буцаасаар байна. Тиймээс тэдний төлөөлөл болж дуу хоолойгоо хүргэж байна гэв.





ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд С...
8 цагийн дараа
Монгол Улс эрчүүдийн амиа хорлолтоор Азид 2-рт орох болжээ
Монгол Улсад эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 6 дахин өндөр байна. Онлайн покер, мөрийтэй тоглоом зэргээс болж, амьжир...
7 цагийн дараа
Ч.Өнөржаргал: Тагнуулын байгууллага иргэдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлдэл хийгээгүй атлаа мөрдөн шалгах чиг үүрэгтэйгээр оролцдог нь учир дутагдалтай
Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай ярилцлаа. -Сүүлийн жилүүдэд тагнуулын хэрэгт холбогд...
6 цагийн дараа
“Гэгээн Муза” наадмын нээлтийн үзвэрээр “1984” постдрамын жүжиг сонгогджээ
Энэ жилийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл, Английн алдарт зохиолч Жорж Оруэл...
6 цагийн дараа
НӨАТ: Хоёр супер азтан тодорлоо
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо. 2025 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн ба...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд