мэдээ
Улс төрийн хөшгийг чимсэн сарнай

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 5 сарын 24

16

Улс орны амьдрал эрээнтэй, бараантай энэ үед улаанбаатарчуудын сэтгэл санаа улам хурц бухимдалтай байна. Төв талбайг нэг гороолоход амьдралын түмэн өнгө харагдана. Улс төрийн булхайг халхавчилсан улиг болсон жагсагчдыг дэргэдээс нь ажиглан зогсох төрийн цагдаа нарын сүр бараа, ундуй сундуйхан амьдралтай борчуудын уруу царай, сүрлэг асрууд дахь худалдаа үйлчилгээгээ сурталчлах хувийн хэвшлийнхэн, хиймэл зүлгэн дээр тэврэлдэн суух болзоот хосууд, хөөсөн чихэр амтлан хөгжилдөх багачууд, дугуйт тэшүүр жийж наадах хүүхдүүд, хонхны баярын тэмдэглэлт үйл явдал, холоос зорьж ирсэн гадаад аялагчдын гайхширал гээд орчлонгийн олон дурсамж Сүхбаатарын талбайд сүлэлдэнэ.
Чингис хааны хөшөөний харалдаах шатны өмнө цэцгийн баглаа тэврэн зогсох хижээл насны эмэгтэйн догдолсон харц содон тусав. Улаан хүрэн торгон дээлэн дээр ногоон дурдан бүс зүүж, үсээ жимбийтэл нь боогоод сувдан даруулга, сүүжин ээмгээр гоёжээ. Дундаж өсгийтэй, урт түрийтэй савхин гутал нь тухгүй байгаа бололтой байн, байн хөлөө ээлжлэн сойно. Мөрөөдлөө биелүүлэн зогсох түүний хувьд гуталны асуудал юу ч биш гэдгийг түүнтэй хуучилсны дараа ойлгов. Энэ эмэгтэй ач охиныхоо хонхны баярт баруун хязгаараас зорин ирсэн ажээ. “Таван хүүтэй хүн дээ, би. Хүүхдүүд маань бүгд л мал дээр гарсан. Том ач охин минь их сургуулиа төгсөж байгаа юм. Малын бэлчээр дээр энэ амьдралаа зориулсан над шиг хүнд Их сургууль гэдэг алс холын мөрөөдөл байлаа шүү дээ. Охиныхоо баярт 1500 км-ийн цаанаас давхиад ирлээ. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна” хэмээн сэтгэлээ дэлгэв.
Төр засгаа унагаах гэсэн төв талбайн улс төрийн хөшгийг ийнхүү тэвэр дүүрэн цэцэгтэй, гэрэл цацруулсан цагаахан хүсэл мөрөөдөл чимэх шиг болов.





Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь
Автозамын түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удаж байна. Эрх баригчдын зүгээс түгжрэлийг бууруулах олон арга хэмжээнүүдийг...
7 цагийн дараа
Мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ
Санхүүгийн зохицуулах хорооноос НЦУГ-тай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад шал...
6 цагийн дараа
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы (2025.05.23)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно эхэллээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол У...
5 цагийн дараа
Өнөөдөр Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 128 бөх барилдана
Өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ний 13:00 цагаас эхлэх Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөө...
4 цагийн дараа
Өнөөдөр томоохон зах худалдааны төвүүд амарна
Өнөөдөр “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт болж байгаатай холбогдуулан дараах 20 зах, худалдааны төв ажиллахгүй...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд