мэдээ
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзав

Админ
2025 оны 5 сарын 28

91

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025.05.28) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.
Байнгын хорооны дарга Л.Энхнасан хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах бодлогын хэрэгжилтэд онцгойлон анхаарч, холбогдох шийдвэр, хуулийн төслийг боловсруулан ажиллаж буйг танилцуулсан юм. Тэрбээр, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах болон эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролд түлхүү анхаарах хандуулж буйгаа онцлон, эдгээр асуудлаарх Их Британийн сайн туршлагыг судалж нэвтрүүлэх, харилцан суралцах талаар санал солилцов.
Элчин сайд, хатагтай Фиона Блайт хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдан, цаашид хоёр талын болон олон талын харилцааны арга механизмуудыг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.





Урсгал сөрж уулзвар нэвтэрсэн жолоочийг 50 мянгаар торгож, эрхийг нь хасчээ
Уулзвараар урсгал сөрөн нэвтэрч буй тээврийн хэрэгслийн зураг өчигдөр цахим орчинд түгсэн. Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шал...
8 цагийн дараа
АНУ, БНХАУ ирэх даваа гарагт Лондонд уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гурван дээд албан тушаалтан даваа гарагт /2025.06.09/ Лондон хотноо БНХАУ-ын албан тушаалтнуудтай ...
7 цагийн дараа
Манай улс энэ онд 655.5 мянган га талбайд тариалалт хийнэ
Хаврын тариалалт улсын хэмжээнд 54.4 хувьтай үргэлжилж байна. Энэ жил 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбууд...
6 цагийн дараа
Төмс, хүнсний ногооны үнэ 6-11.4 хувиар өссөн байна
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн зарим барааны үнэ өнгөрсөн сарынхаас нэг, өмнөх долоо хоногийнхоос 0.7 хувиар өсөөд буйг статис...
6 цагийн дараа
ОБЕГ: Гал түймрийг бүрэн унтраасан
Барилгын өргөтгөл хэсэг шатсаныг унтраахаар ажиллаж байна Ойрын өдрүүдэд хуурайшилт их байгаа учир ахуйн болон хээрийн түймрээс алба...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд