Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

У.Хүрэлсүх: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

trend

Админ

img

2025 оны 5 сарын 29

img

33

news-img

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим сүлжээгээр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя” гэлээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

МИАТ: ТӨХК Хөх хот руу нисэж эхэллээ

МИАТ компани ӨМӨЗО-ны Хөх хот руу хуваарьт нислэг үйлдэж эхэлсэн байна. Энэхүү нислэг нь энэ сарын 23-ны өдрийг хүртэл долоо хоногт ...

img

8 цагийн дараа

Урсгал сөрж уулзвар нэвтэрсэн жолоочийг 50 мянгаар торгож, эрхийг нь хасчээ

Уулзвараар урсгал сөрөн нэвтэрч буй тээврийн хэрэгслийн зураг өчигдөр цахим орчинд түгсэн. Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шал...

img

7 цагийн дараа

АНУ, БНХАУ ирэх даваа гарагт Лондонд уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гурван дээд албан тушаалтан даваа гарагт /2025.06.09/ Лондон хотноо БНХАУ-ын албан тушаалтнуудтай ...

img

6 цагийн дараа

Манай улс энэ онд 655.5 мянган га талбайд тариалалт хийнэ

Хаврын тариалалт улсын хэмжээнд 54.4 хувьтай үргэлжилж байна. Энэ жил 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбууд...

img

5 цагийн дараа

Төмс, хүнсний ногооны үнэ 6-11.4 хувиар өссөн байна

Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн зарим барааны үнэ өнгөрсөн сарынхаас нэг, өмнөх долоо хоногийнхоос 0.7 хувиар өсөөд буйг статис...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд