гадаад
Скандинавын орнуудын дээд чуулган

Админ
2025 оны 5 сарын 29

193

ХБНГУ-ын санаачилгаар Скандинавын орнууд гэгддэг Хойд Европын улсуудын тэргүүн нарын чуулган Финландын баруун өмнөд хэсгийн Турку хотод болж өндөрлөв. Энэхүү уулзалтад Финланд, Швед, Норвеги, Дани, Исландын засгийн газрын тэргүүн нар оролцжээ. Мөн өнгөрсөн саруудад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хяналтаа тогтоох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан Гренландын ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен уг чуулга уулзалтад оролцов.
Германы канцлер Фридрих Мерц уг чуулганы дараа болсон хэвлэлийн бага хурал дээр “Орос Украины дайн удахгүй дуусна гэж бид бодохгүй байна. ОХУ-ын удирдлага хэлэлцээ хийх хүсэлгүй байгаагаас болж Украин дахь дайн, тулаан үргэлжлэх болно. Дайн ихэвчлэн нэг, эсвэл хоёр талын эдийн засаг, цэргийн хүчээ шавхсаны улмаас дуусдаг. Гэхдээ энэхүү дайн одоогоор энэ байдлаас хол байгаа бололтой. Иймээс европчууд бид удаан үргэлжлэх дайнд бэлэн байх ёстой бөгөөд энэ нь Украиныг улам бүр дэмжиж, өөрийгөө хамгаалах чадварыг баталгаажуулах ёстой гэсэн үг юм. Москва Ватиканд тохирсон Украйнтай хэлэлцээр хийхээс татгалзаж байгаа нь оросууд гал зогсоох гэрээ, тэр ч байтугай Киевтэй энхийн гэрээ байгуулах сонирхолгүй байгааг харуулж байна” гэж мэдэгдэв. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс Украинд шилжүүлэн өгөх барууны зэвсгийн алсын тусгалын хязгаарлалтыг цуцалсан гэсэн мэдэгдлээ тодруулж өгөхийг хүсэв. Фридрих Мерц “Энэ бол шинэ журам биш. Энэ бол өмнө нь гарчихсан шийдвэр. Дөрвөн жилийн турш Украины эсрэг өргөн цар хүрээтэй дайн хийж, Европын аюулгүй байдалд заналхийлж буй Орост үзүүлэх шахалтаа бид цаашид ч нэмэгдүүлэх болно. Оросууд бидний эсрэг ялангуяа эрлийз дайн хийж, Балтийн тэнгис дэх кабельд гэмтэл учруулах зэргээр аюул учруулж, заналхийлсээр байна. Сүүлийн жилүүдэд Европын эв нэгдэл нэмэгдэж, Швед, Финланд улсууд нэгдсэний дараа НАТО улам хүчирхэгжинэ гэдгийг Орос буруу тооцоолсон” гэж мэдэгдэв.
Данийн ерөнхий сайд Метте Фредериксен “Харамсалтай нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон аймшигт халдлага нь бид аль хэдийнэ ойлгож эхэлсэн Орос энх тайвныг эрхэмлэх сонирхолгүй байгааг дахин нотолсон явдал болсон” гэсэн бол Финляндын ерөнхий сайд Петтери Орпо “Орос манай улсад болон бүх Европын хувьд урт хугацааны аюул заналхийлэл болж байна. Энэ нь зөвхөн цэргийн асуудал биш, Балтийн тэнгисийн ёроолд манай харилцаа холбооны кабель удаа дараа гэмтсэн явдал, урьд өмнө болж байсан кибер халдлага зэрэг тохиолдлуудын тухай асуудал юм. Хүч хэрэглэхгүй бол Путин энхийн шийдэл олох гэж оролдохгүй.Тиймээс бид түүнд илүү их шахалт үзүүлэх хэрэгтэй” гэж мэдэгдэв. Харин Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Сторе “Орос Украинд гал зогсоохыг хүсч байгаа шинж тэмдэг харагдахгүй байна. Иймээс энэ асуудлаар ухралт хийхийн оронд илүү тодорхой байр суурь баримталж, Орост илүү дарамт шахалт үзүүлнэ гэдэгт АНУ-д бид найдаж байна” гэж хэлэв.
Энэхүү дээд чуулган Европын улсууд Оросын атомын бөмбөгний заналхийллээс эмээхгүй болж, АНУ-аас үл хамаарсан өөрийн гэсэн бодлого бүхий бие даасан сүбъект болсныг батлан харуулав. Мөн энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” нийгмийн сүлжээний өөрийн хуудсанд “Хэрэв би байгаагүй бол өдийд Орост үнэхээр муу зүйлс тохиолдох байсан гэдгийг Владимир Путин ойлгохгүй байна. Тэр галаар тоглож байна!” гэж бичсэн. Сэтгүүлчид “Ерөнхийлөгчийн бичсэн зүйлийг Путинд урам хугарч байгаа явдал гэж ойлгож болох уу” гэж асуухад АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Тэмми Брюс “Би үүнийг урам хугарсан явдал гэж хэлэхгүй. Энэ бол янз бүрийн бүс нутагт энх тайван тогтоох хүчин чармайлтыг удирдаж байгаа хүний мэдэгдэл. Тэр өөрийн бодлыг маш тодорхой бөгөөд ил тод илэрхийлсэн. Орос үүнийг нухацтай авч үзэх ёстой” гэж хариулжээ.
Европын Холбооны гишүүн улсууд болон Унгарын хооронд хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед Герман, Францаас гадна Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Латви, Литва, Финланд, Испани, Нидерланд, Ирланд, Португал, Словени, Швед, Люксембург зэрэг 17 улс Будапешт ижил хүйстнүүдийн эрхийн эсрэг хууль баталсных нь төлөө шийтгэхийг Европын комисст уриалсан мэдэгдэлд гарын үсэг зурав. Энэхүү мэдэгдэлд “Бид Европын Комиссын санаа зовнилыг хуваалцаж байгаа бөгөөд хэрэв өөрийн шийдвэрүүдийг Унгар зохих ёсоор хянан үзэхгүй бол Комиссоос өөрийн мэдэлд байгаа бүх хууль эрх зүйн заалтын дагуу Будапештын эсрэг яаралтай арга хэмжээ авахыг уриалж байна” гэж дурджээ.
ВВС “Оросын “Рипол классик” болон “Дом историй” хэвлэлийн үйлдвэр номын дэлгүүрүүдэд өөрсдийн хэвлэсэн ОХУ-ын хууль тогтоомжийн шаардлагыг хангаагүй мэдээлэл агуулсан 37 номын жагсаалт бүхий албан захидал илгээж, үүдэн гарах сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд эдгээр номын үлдсэн хувийг буцааж өгөх, эсвэл устгасан тухай мэдээлэл өгөхийг хүссэн байна. Эдгээр номын жагсаалтад ОХУ-ын Славой Зизек, Виктор Ерофеев, Рю Мураками нарын бүтээл багтжээ” гэж мэдээлэв.
Америкийн тэрбумтан Илон Маскийн SpaceX компани энэ сарын 28-ны лхагва гаригт шилжих шөнө олон нийтийн сүлжээний өөрийн X хуудсанд “Манай Starship пуужин ес дэх туршилтын нислэгийнхээ үеэр сүйрсэн. Энэ нислэгт сэтгэл хөдөлгөм зүйлгүй болж, Starship хурдан хугацаанд дэлбэрч задарсан. Манай багууд өгөгдлийг үргэлжлүүлэн шалган судалж, дараагийн туршилтын нислэгийн төлөө ажиллах болно” гэж бичжээ.
Бэлтгэсэн: Г.АМАРСАНАА





“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.05/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 54.8 хувийн ир...
8 цагийн дараа
Гэр шатаж 5 хүн амиа алджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд өнөөдөр (2025.06.05) 01:36 цагт ...
8 цагийн дараа
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны багш
Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит уртын дууны уралдаан Сүхбаатар аймагт болсон. Энэ үеэр дуучин маань төрсөн газ...
8 цагийн дараа
Хаягдал үнсний ашиглалтыг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтран (2025.06.04) “Хаягдал үнсний...
7 цагийн дараа
Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоолоо
Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан б...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд