мэдээ
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо

Админ
2025 оны 6 сарын 05

1

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.05/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 54.8 хувийн ирцтэй эхэлсэн.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэсний дагуу өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хороодод хуваарилсныг танилцуулав.
Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус Хууль зүйн байнгын хороонд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан гэв.
Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоолын төслүүдийг Байнгын хороо тус бүрээр нь танилцуулсан. Тэрбээр Улсын Их Хурлын зургаан Байнгын хороонд хэлэлцэх эсэх шатандаа 14, анхны хэлэлцүүлгийн шатанд 11, нийт 25 хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явц удаашралтай байгааг анхааруулаад Байнгын хороод эдгээр хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг эрчимжүүлж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явах нөхцөлөөр хангах шаардлагатай талаар Байнгын хорооны дарга нарт чиглэл өглөө.
Чуулганы нэгдсэн хуралдаан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан билээ. Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.
Дараа нь баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэсний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль зэрэг хууль тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас сонсов.





Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз н...
38 минутын өмнө
Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэ...
1 цагийн өмнө
Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив
Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шу...
2 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүллээ
Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж,...
2 цагийн өмнө
Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт
Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно....
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд