Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 06

Валютын ханш

value

гадаад

Путины нэр хүндийг шороотой хутгав

trend

Админ

img

2025 оны 6 сарын 03

img

266

news-img

Украины Аюулгүй байдлын алба буюу СБУ “Манай дронууд өнгөрсөн ням гаригт Оросын хэд хэдэн цэргийн нисэх онгоцны буудалд нэгэн зэрэг цохилт өгч, Оросын алсын довтолгооны радарын тагнуулын А-50, стратегийн бөмбөгдөгч Ту-95, Ту-22М3 зэрэг 41 нисэх онгоцыг жагсаалаас гаргасан” гэж мэдээлэв. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам “Киевийн дэглэмийн террорист халдлагын үр дүнд Оросын таван бүс нутаг болох Мурманск, Эрхүү, Иваново, Рязань, Амур мужуудын цэргийн нисэх онгоцны буудлуудад дроны халдлага болж, хэд хэдэн нисэх онгоц галд өртсөн” гэж мэдээлэв. Оросууд эхлээд “Манай цэргийн нисэх буудлууд дайсны дроны бүх халдлагыг няцаасан” гэж мэдээлж байсан ч удалгүй олон нийтийн сүлжээгээр Украины дронууд Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг хэрхэн сөнөөж буй бичлэгүүд явж эхлэнгүүт “Иваново, Рязань, Амур мужууд дахь цэргийн нисэх онгоцны буудлуудад хийсэн халдлагыг няцаасан. Эрхүү, Мурманск муж дахь цэргийн нисэх онгоцны буудлуудад FPV дроны халдлагын дараа хэд хэдэн нэгж нисэхийн техник шатсан” гэж мэдээлсэн болов ч олон нийтийн сүлжээнд тавигдсан эдгээр нисэх буудлын ойролцоо зогсож байсан Оросууд “фур” гэдэг том ачааны машинуудаас Украины FPV дронууд нисэн гарч, цэргийн нисэх буудалд цохилт өгсөн талаар юу ч дурдалгүй өнгөрөв. Гэтэл олон нийтийн сүлжээнд нэгэн шатахуун түгээх станц дээр зогсож байгаа том ачааны машины жолооч “Намайг ачаагаа энд хүргэж өг, энэ ачааг хэн нэгэн хүлээж байгаа гэсэн. Гэтэл миний машины ачаанаас олон жижиг дрон гаран нисэж, онгоцны буудал руу явчихлаа” гэж байгаа болон ачааны машинуудаас гарч ниссэн FPV дронууд Оросын эдгээр дөрвөн нисэх буудалд өгсөн цохилтоос үүдсэн дэлбэрэлтээс болж, их хэмжээний хар утаа олгойдон гарч байгаа олон бичлэг тавигдсан юм.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн Х хуудсанд “Аюулгүй байдлын алба, биечлэн энэ ажиллагааг удирдсан генерал Малюк болон энэхүү “Аалзны тор” ажиллагаанд оролцсон бүх хүмүүст баярлалаа. Бид энэ ажиллагааг жил хагасын хугацаанд бэлтгэсэн. Төлөвлөлт, зохион байгуулалт гээд бүх нарийн ширийн зүйлийг маш сайн бэлтгэсэн. “Аалзны тор” ажиллагаанд нийт 117 дрон тэдгээрийг удирдсан операторууд оролцсон. Оросын нутаг дэвсгэрт энэ ажиллагааг явуулсан удирдлагын төв “оффис” нь Оросын ФСБ-ын бүс нутгийн нэг төв байрны ойролцоо байрлаж, энэхүү ажиллагааг явуулсан. Манай эдгээр хүмүүс энэ ажиллагаа бүрэн дуусахаас өмнөхөн Оросын нутаг дэвсгэрээс гарсан, одоо тэд аюулгүй байгаа. Энэ бол туйлын өвөрмөц ажиллагаа болсон гэж бид итгэлтэйгээр хэлж чадна. Оросуудад энэ дайныг дуусгах шаардлагатайг мэдрүүлэхийн тулд бид бүхнийг хийж байна” гэж бичжээ. Харин Украины Аюулгүй байдлын алба (СБУ) өөрийн телеграм сувагт “Энэхүү “Аалзны тор” ажиллагааны үеэр Оросын далавчит пуужин тээгч, стратегийн нисэх онгоцны 34 хувь нь устаж, гэмтсэн. Киевийн тооцоолсноор эвдэрсэн онгоцны нийт өртөг долоон тэрбум ам.доллар болж байна” гэж мэдэгджээ.

Германы DW агентлаг өөрийн СБУ дахь эх сурвалжуудаас эш татан “Энэхүү тусгай ажиллагааны явцад Оросын 41 нисэх онгоц сүйрсэн бөгөөд үүнд стратегийн ач холбогдол бүхий А-50, Ту-95, Ту-22М3 онгоцууд багтсан байна. Тэднийг Украины хотууд руу довтлоход байнга ашигладаг байсан гэж Киев тэмдэглэв. Оросын Эрхүү мужийн Белая агаарын бааз, Рязань мужийн Дягилево, Мурманск мужийн Оленя, Иваново мужийн Иваново цэргийн нисэх буудлууд халдлагад өртжээ. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн, СБУ-гийн цохилтын бичлэгээс харахад халдлагад өртсөн онгоц янз бүрийн хэмжээний хохирол амссан байна. Зарим тохиолдолд дронууд онгоцны их биеийг шууд мөргөж, дэлбэрэлт үүссэн бол зарим тохиолдолд дрон хөөрөх зурвасын ойролцоо унаж, гал нь онгоц руу тархсан байна. Гэмтсэн, сөнөсөн онгоцны талаарх бүрэн тоог гаргах боломжгүй байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас СБУ Оросын дөрвөн бүс нутаг, түүнчлэн Амур муж дахь нисэх онгоцны буудал руу халдсан болохыг баталжээ” гэж мэдээлжээ.

Оросын дайныг дэмжигч блогчид болон Z-т сувгууд бүгд СБУ-гийн дроны цохилтын бичлэгийн дараа “Оросын байлдааны онгоцнууд далавчин дээрээ зөвхөн машины хуучин дугуйнууд тавьж дроноос хамгаалсан байсан” гэж бухимдацгаав. Тухайлбал, Z-т блогчин Кирилл Федоров өөрийн телеграм хуудсандаа “Зөвхөн хуучин дугуйнаас өөр хамгаалалтгүй байснаас манай дөрвөн Ту-95, нэг Ан-12 ачааны онгоц, таван Ту-22М3 устгагдсан байна” гэж бичжээ. Оросын армитай ойр байдаг “Хоёр хошууч” телеграм суваг стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг тусгай ангаруудад оруулж хамгаалаагүй албан тушаалтнуудыг буудан хороох, ядаж албан тушаалаас нь зайлуулах хэрэгтэй” гэж уриалав. Бусад Z-т сувгууд энэ халдлагыг “Оросын сувдан эрэг” гэж нэрлээд стратегийн бөмбөгдөгч онгоцууд нь Оросын цөмийн гурвалын нэг гэгддэг учир энэ ажиллагаа Оросын цөмийн чадавхыг бууруулсан гэсэн үг юм” гэж онцлов. “Сувдан эрэг”-ийн дараа АНУ, Японы тэнгисийн хүчийг бут цохисон. Гэтэл эдгээр сөнөж, гэмтсэн онгоц нь ЗХУ-аас үлдсэн өв бөгөөд ОХУ эдгээрийг дахиж үйлдвэрлэх нь байтугай засаж, сэлбэх ч чадваргүй юм. Харин цөмийн зэвсгийн хувьд олон нийтэд нээлттэй байгаа Кремлийн мэдээллээс Оросууд боловсруулсан ураныхаа 98 хувийг АНУ-д экспортолж буйг харж болно. Мөн эдгээр мэдээллээс ОХУ цөмийн зэвсгээ арчлахад ямар бага мөнгө зарцуулж байгааг ч харчихаж болно. Энэ хоёр мэдээлэл л оросууд цөмийн зэвсэггүй болоод удаж байгааг баталчихаж байна. Иймээс Украины энэхүү цохилтыг “Сувдан эрэг”-тэй бус Хезболлагийн дунд, бага тушаалын офицеруудыг устгасан Израилийн тусгай ажиллагаатай адилтгах нь зүйд нийцнэ.

Германы цэргийн шинжээч Карло Масала Функе сэтгүүлчдэд “Хэрэв устгасан онгоцны талаарх Украины мэдээлэл үнэн бол энэ нь Оросын стратегийн бөмбөгдөгч хүчинд үзүүлсэн маш ноцтой, урьд өмнө хэзээ ч болж байгаагүй том цохилт болсон гэсэн үг” гэж хэлжээ. Мөн Германы Bild сонины цэргийн шинжээч Жулиан Рёпке олон нийтийн сүлжээнд “Цохилтын бичлэг бусад мэдээллийг судалж үзэхэд довтолгоонд өртсөн бөмбөгдөгч онгоцнуудын тоо Оросын стратегийн байлдааны онгоцны 30-50 хувь болсон гэсэн тооцоо гарч байна. Харин Украины Аюулгүй байдлын алба 34 хувьтай гэж байгаа нь ОХУ- д байгаа нийт 66 ширхэг Ту-95, Ту-160 онгоцны 22 нь гэмтэж, устсан гэсэн үг. Хамгийн гол нь энэ ажиллагааны дараа Оросын арми жинхэнэ дайнд, жишээ нь НАТО-гийн гишүүн томоохон улсын эсрэг хийх байлдаанд ямар ч бэлтгэлгүй байгаа нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, Оросууд ямар ч ангар, агаарын довтолгооноос хамгаалах болон дроны эсрэг цахим зэвсэг байхгүй учир стратегийн бөмбөгдөгч онгоцнууд нь ямар ч хамгаалалтгүй, ар араасаа устгагдаж байгаа нь дэлхий нийтэд бүрэн ойлгомжтой болов” гэж бичжээ. Германы цэргийн шинжээч Нико Ланге ч мөн үүнтэй адил дүгнэлт хийж, олон нийтийн сүлжээнд “Орос улс томоохон хэмжээний түрэмгий дайн явуулж байгаа ч стратегийн агаарын баазынхаа аюулгүй байдлыг хангах онгоц байршуулах ангар, цахим зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах ямар ч системгүй байгаа юм байна” гэж бичжээ. Харин Америкийн “The Wall Street Journal” сонины сэтгүүлч Боян Панчевский олон нийтийн сүлжээнд “Эдгээр устгагдсан онгоцнууд бол ОХУ-ын хувьд юугаар ч сольшгүй “эрдэнэ” байсан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нэг ч том гүрэн ийм доромжлол үзэж байгаагүй” гэж бичжээ. Үнэхээр ч Украины энэхүү тусгай ажиллагаа Кремлийн дэглэм, ялангуяа Путины нэр хүндийг дэлхий нийтийн өмнө шороотой хутгаж орхив.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз н...

img

3 цагийн дараа

Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна

Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэ...

img

3 цагийн дараа

Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив

Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шу...

img

2 цагийн дараа

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүллээ

Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж,...

img

2 цагийн дараа

Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт

Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно....

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд