Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийг таван аймгийн 29 суманд хэрэгжүүллээ

trend

Админ

img

2025 оны 6 сарын 04

img

1

news-img

Хүүхдийг Ивээх Сан Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепенершип боловсрол” төслийг 2019 оноос эхлэн таван жилийн хугацаанд Сүхбаатар, Говьсүмбэр, Өвөрхангай, Завхан, Ховд аймгийн 29 суманд амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд орон нутгийн хүүхэд, залуусын хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэлэг хэлбэрийн Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох сургалтын хөтөлбөр болох ESEL хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлсэн аж. Энэхүү сургалтын хөтөлбөрт хамрагдсан 3286 хүүхэд, залуус нэг баг болж, орон нутагтаа тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх бичил төслийн шалгаруулалтад орон 1471 хүүхэд тэнцэн 360 бичил төсөл хэрэгжүүлсэн байна. Ингэснээр баг тус бүр 1000 ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг авч, сургалтын хөтөлбөрийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа бодитоор туршиж баталжээ. Мөн энэхүү төслөөр сургалтын хөтөлбөрийг чиглүүлэх үүрэгтэй 594 ESEL хөтөлбөрийн багш бэлтгэж, таван аймгийн 29 Ерөнхий боловсролын сургууль, 25 насан туршийн сургалтын нэгж, зургаан мэргэжлийн боловсролын нийт 8773 хүүхэд, залуусыг уг хөтөлбөрт хамруулсан байна.

Таван жилийн турш амжилттай хэрэгжсэн уг төслийн үр дүнгийн семинар өчигдөр (2025.06.03) Улаанбаатар хотод боллоо. Энэхүү үр дүнгийн семинарт Боловсролын яам, Японы элчин сайдын яам, Дэлхийн банк, бусад холбогдох яамдууд, төсөл хэрэгжүүлсэн аймаг сумдын удирдлага, хүүхэд залуусын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара,

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Салман Асим болон Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар нээж, үг хэлсэн юм.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Төслийн хүрээнд орон нутгийн Засаг захиргаа, хувийн хэвшил, иргэд, сурагчдын хооронд нягт хамтын ажиллагаа бий болж, хүүхэд, залуучуудын хөгжилд нийтээрээ оролцдог шинэ хандлага бий болж байна” хэмээн онцлов. Мөн Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Төслийн хүрээнд хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, тэднийг ирээдүйд бэлтгэх үйл ажиллагаанд системын онолын үүднээс цогцоор хандаж, ESEL экосистемийг бий болгон хөгжүүллээ. Энэхүү экосистем нь бидний төслийн тогтвортой байдлын хангах луужин болон чиглүүлэх болно. Төслийн амжилтад чухал үүрэг гүйцэтгэн, төслийг эхнээс нь дэмжиж ажилласан Боловсролын яам, Боловсролын Ерөнхий Газар, төслийг газар дээр нь гардан хэрэгжүүлсэн аймаг, сумдын удирдлага, сургууль, багш нар, хамтрагч талууд, төслийн зөвлөхүүд болон төслийн баг хамт олондоо талархал илэрхийлье” хэмээн дурдлаа.

А.Зургаанжин: Хүүхдүүд энэ төсөлд хамрагдсанаар эргэн тойронд нь байгаа асуудлыг олж хараад, шийдэж эхэлсэн


-Энэхүү төслийг танай аймагт хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрсэн талаар ярихгүй юу?

-Сум орон нутагт байгаа өсвөр насны хүүхдийг хөгжүүлэх, ур чадварыг нь ахиулах зорилгоор энэ төслийг таван жил хэрэгжүүллээ. Анх манай аймагт насан туршийн суралцахуйн төвийг үндэслэж эхэлсэн. Үүгээрээ боловсролын салбарт суралцахгүй байгаа залуучуудыг нийгэмд идэвхтэй оролцуулах, тулгамдсан асуудлаа өөрсдөө шийдэж, орлогын эх үүсвэрээ олох чадваруудыг бүрдүүлэх зорилготой байсан. Өмнө нь бид ажилгүй, сургуульгүй байгаа залуусыг цуглуулах гэж хичээдэг байсан бол өнөөдөр энэ төсөл орон нутгийн нэр бүхий төсөл болсон байна. Дараа нь мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад хоёр дахь жилээсээ эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр сурагчид маань амьдрах ур чадварын 60 цагийн сургалтад хамрагдаж, тулгамдаж буй асуудлаа төсөл хөтөлбөрөөр сайжруулж, ажлын байран дээр гараад хэрэгжүүлж болохоор хөрөнгийн эх үүсвэртэй, тоног төхөөрөмжтэй, багаар ажиллах боломжтой хамт олон болж гарсан.

-Хөтөлбөрт хамрагдаад, амжилттай хэрэгжүүлж байгаа ямар төслүүд байна?

-Таван жилийн хугацаанд маш олон төсөл хөтөлбөрийг хүүхдүүд маань санаачилсан. Эндээс шалгарсан 80 гаруй төсөл нь санхүүжилт авсан. Көүчээс дэмжлэг аваад, шалгарсан төслүүд одоогоор хэрэгжиж байна. Энэ төсөлд хамрагдсанаар өсвөр насны хүүхдүүд эргэн тойронд нь ямар асуудал байна вэ гэдгийг олж хараад, шийдэж эхэлсэн. Жишээ нь, Говь-сүмбэр аймгийн Шивээ-говь суманд 600 гаруй ажилчинтай Шивээ-Овоо уурхайд ажиллаж байгаа залуусын хүүхдүүд төсөл санаачилсан. Тэдний хувьд төрсөн өдөр, хүүхдийн баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тэмдэглэж өгдөг үйлчилгээг санаачилсан. Бид баяр тэмдэглэх гэж цаг хугацаа их зарцуулдаг бол тэр хүүхдүүд ирээд бүх зүйлийг нь бэлдээд өгнө гэсэн үг. Энэ мэт хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн, өөрсдөд нь ашигтай олон төслүүд бий.

ESEL хөтөлбөр нь мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрт заавал судлах хичээлийн нэг болсон байна. Мөн 2024-2025 оны хичээлийн жилээс Монгол Улсын хэмжээнд бүх мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн мэргэжлийн боловсролын хоёрдугаар ангид 10.000 орчим суралцагч судалж эхлээд байна. Бид энэхүү сургалтад хамрагдаж, мод, модон эдлэлийн тоног төхөөрөмж санхүүжилтээр авч, бизнесээ эхлүүлээд байгаа Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин Д.Дашдондовтой ярилцсан юм. Түүний хувьд 2023-2024 оны Насан туршийн суралцахуйн боловсролын хосолсон ангид сурсан аж. Анх Насан туршийн боловсролын захирал нь түүнийг энэхүү сургалтад хамрагдахыг зөвлөж, өвөл нь сурч эхэлсэн байна. Түүний хувьд хотод ажиллахгүйгээр малынхаа түүхий эдийг борлуулах, монгол заншлаа авч үлдэх сонирхолтой учраас уг төсөлд хамрагдаж, одоогоор гэрийн унь, хана, тавилга хийж, борлуулж эхэлсэн байна. Тэрээр төсөлд хамрагдсанаар хувь хүний ур чадвараа сайжруулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, туршлага хуримтлуулах, Монголын өв соёл уламжлал маань ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг таньж мэдсэн хэмээн ярьсан юм.

Ховд аймгийн Булган сумаас ирсэн Х.Хаш-Эрдэнийн хувьд анх энэ төслийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ажилтнаар орж байсан гэв. 2019 онд Булган суманд энэхүү төсөл ЕБС-ийн Нэгдүгээр сургууль дээр анх хэрэгжиж эхэлжээ. Энэ хугацаанд гурван байгууллагад амжилттай хэрэгжиж, 60 орчим бичил төсөл хэрэгжүүлжээ. Тэрээр “Энэ төслөөр дамжуулж хүүхдүүд гэлтгүй сургуулиас завсардсан хүмүүс хамрагдах боломжтой учраас залуус маань ажлын байраар хангагдах, гарааны бизнесээ эхлэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь давуу талтай байлаа” гэдгийг онцолж байсан юм. Харин Завхан аймгийн Баянтэс суманд ESEL сургалтын хөтөлбөрт 280-аад хүүхэд хамрагдаж, 11 төсөл хэрэгжин, 37 гаруй сая төгрөгийн санхүүжилт авч чадсан байна. Энэ төсөлд хамрагдсанаар хүүхдүүдийн хувьд өмнө нь “би” гэсэн үзэлтэй байсан бол одоо “бид” гэсэн үзэлд бүрэн шилжсэнд бахархалтай байна хэмээн Завхан аймгийн Баянтэс сумын ЕБС-ийн сургалтын менежер Н.Гэрэлжаргал онцолж байлаа. Тус төслөөр энтрепренершипийн боловсрол, үйл ажиллагааг орон нутагт түгээх зорилгоор “сургуульд суурилсан энтерпрайз” санаачилгыг таван аймгийн зорилтот зургаан сургуульд санхүүжүүлж, орон нутгийн хэмжээнд анх удаагаа туршин хэрэгжүүлсэн байна.

Г.БАЛГАРМАА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз н...

img

4 цагийн дараа

Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна

Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэ...

img

3 цагийн дараа

Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив

Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шу...

img

3 цагийн дараа

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүллээ

Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж,...

img

2 цагийн дараа

Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт

Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно....

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд