мэдээ
Украиныг НАТО-д элсэхийг дэмжив

Админ
2025 оны 6 сарын 04

69

Туркт болсон Украин, Оросын төлөөлөгчдийн нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалтаар талууд дайны олзлогдогсдыг дахин солилцохоор тохиролцсон бөгөөд энэ үеэр 1000-1200 хүн эх орондоо буцах боломжтой болжээ. Украины төлөөлөгчид Украины нутаг дэвсгэрээс албадан гаргасан олон зуун хүүхдийг буцаан авчрахыг хүсч, тэдний нэрсийн жагсаалтыг оросуудад гардуулсан байна. Украины төлөөлөгчдийн тэргүүн, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров “Киев гурван сарын дотор гал зогсоох, бүх олзлогдогсдыг суллах, хулгайлагдсан хүүхдүүдийг буцааж өгөх, түүнчлэн Зеленский, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёрын биечлэн уулзалт гэсэн гурван зүйлийг санал болгосон. Эдгээр шаардлагаа бид өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Москвад хүлээлгэн өгсөн. Харин Оросын төлөөлөгчид Станбулд болсон энэ уулзалтын үеэр л Украины төлөөлөгчдөд санамж бичгээ танилцуулсан. Оросын “санамж бичиг” өмнөх шаардлагуудаа л давтсан байна” гэж мэдэгдэв. Ийнхүү Кремль бусдын газар нутгийг булаан авснаа өөрсдөөр нь хүлээн зөвшөөрүүлэх, тусгаар улсын хэрэгт шууд хөндлөнгөөс оролцох зэрэг дундад зууны шаардлагаасаа огт татгалзахгүй байгаа учир уг хэлэлцээр дахин мухардалд оров.
Иймээс Вашингтонд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины удирдагч Владимир Зеленский нартай Туркт гурав дахь шатны шууд хэлэлцээ хийхэд бэлэн байна. Ерөнхийлөгч Трамп Орос, Украины тэргүүнийг нэг ширээний хоёр талд өөд өөдөөсөө харж суулгахыг хүсч байна” гэж мэдэгдэв. Цагаан ордны энэхүү мэдэгдлийн дараа Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Хэрэв энэ гурван удирдагч Туркт цугларвал би тэдэнтэй нэгдэж Станбул дэлхийн төв болно. Иймээс би Путин, Зеленский, Трамп нарыг энэ сарын сүүлээр Станбул, эсвэл Анкарад уулзахыг санал болгож байна” гэж мэдэгдэв.
Энэ үеэр Вильнюс хотноо болсон Бухарестийн есөн улс ба Нордикийн орнууд буюу Хойд, Төв Европ, Балтийн гэгддэг НАТО-гийн гишүүн улсууд болон Украины ерөнхийлөгч оролцсон дээд хэмжээний уулзалт болж өндөрлөв. Эдгээр улсууд дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргав. Уг баримт бичигт “Орос Украинд энх тайвныг тогтоохыг огт сонирхохгүй байна. Иймээс энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцож буй улсууд ОХУ-ыг хязгаарлах хүчин чармайлтаа цаашид бэхжүүлэх, ялангуяа Европын Холбооны шинэ хориг арга хэмжээг дэмжих хүсэлтэй байна. Мөн дээд хэмжээний уулзалтад оролцож буй улсууд Украиныг НАТО-д элсэхийг тууштай дэмжиж байна” гэж онцолсон байна. Хойд, Төв Европ, Балтийн улсуудын дээд хэмжээний уулзалтын дараа Украин улс Гааг хотноо энэ сарын 24-26-нд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох урилга хүлээн авсан нь тодорхой болов. Энэ явдал Европ тив Оросын эсрэг хатуу байр суурь баримталж байгааг дахин батлан харуулав.





Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз н...
2 цагийн өмнө
Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэ...
2 цагийн өмнө
Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив
Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шу...
3 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүллээ
Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж,...
3 цагийн өмнө
Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт
Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно....
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд