Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Монгол улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олдлоо

trend

Админ

img

2025 оны 6 сарын 10

img

26

news-img

Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас 2024 оны 5 дугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олсон ба холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулсан юм.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү мөнгөн гэрэгэ нь Монгол эзэнт гүрний үеийн тэр дундаа Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичсэн гэж үзэж байгаа ба бичгийг галиглавал “möngke tengri yin küčün dür qaɣan nere qutuɣtai boltuqai ken ülu buširegu aldaqu ükügü” гэх, утгачилбал, “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай байна. Мөн гэрэгэний нүхний эмхэрдсэн товгор ирмэг дээр 6 ханз дүрс үсэг байгаа нь “Хүндэт тэмдэг, 69 дугаар” гэх утгатай байна.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Монгол Улсаас олдсон мөнгөн гэрэгэтэй ижил төстэй дурсгал ОХУ, АНУ-д нийт 3 ширхэг мэдэгдэж байгаа ба цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.

Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан дээрх иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/232 дугаар тушаалаар уламшуулал олгож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны жуух бичгээр шагналаа.

Цаашид энэхүү түүхэн дурсгалыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг Чингис хаан Үндэсний музей зохион байгуулах бөгөөд соёлын өвийг хадгалж хамгаалах, устах аюулаас урьдчилан сэргийлэх үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулахыг нийт Монголын ард түмэндээ уриалж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Мягмар: Солонгосын шинэ ерөнхийлөгч их гүрнүүдийн дунд тэнцвэрийг барьсан, аюулгүй байдал, ашиг сонирхлоо урьтал болгосон гадаад бодлого баримтлах төлөвтэй байна

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмартай ярилцлаа. -БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд...

img

8 цагийн дараа

Б.Найдалаа: Эдийн засаг, валютын ханш гээд бүх асуудлын суурь нь эрчим хүч

Улсын Их хурлын гишүүн Б.Найдалаатай ярилцлаа. -Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ. Мэргэжлийн эдийн...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ....

img

7 цагийн дараа

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Роланд Купкаг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (2025.06.10) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхди...

img

6 цагийн өмнө

МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг дэмжлээ

МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд МАН-ын 7 дуг...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд