Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Соёлын сайд Ч.Номин дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ

trend

Админ

img

2025 оны 6 сарын 10

img

29

news-img

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ өнөөдөр /2025.06.10/ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “Миний бие дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтран ажиллаж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн ээдрээт цаг үед Монгол Улсын Үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Олон Улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн нь нэр төрийн бөгөөд, өндөр хариуцлагатай үүрэг байлаа.

Мөн 2024 онд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар улиран томилогдож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг хариуцаж ажиллалаа. Энэ хугацаанд монголын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төсвийн сахилга батыг бүхий л түвшинд ягштал барьж ажилласан. Хийсэн ажлын үр дүнг ард иргэд, салбарын мэргэжилтнүүд үнэлж дүгнэх байх. Зөв бодлого цаг хугацааны шалгуурыг давж, ирээдүйд ч үр өгөөжөө өгсөөр байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Цаашид сонгогдсон тойргийнхоо, СХД-ийн иргэдийн хүсэл, эрх ашгийг тууштай төлөөлөн ажиллахын зэрэгцээ, УИХ-ын гишүүний хувьд зөвд зөөлөн, бурууд хатуу байх байр суурь баримталж ажиллана.

Монголд улс төрийн шинэ соёл аль хэдийн эхэлсэн. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад залуучууд, эмэгтэйчүүд, нийгмийн салбар бүрийн төлөөлөл, экспертүүд орж ажиллах боломжийг бий болгож, хүнд цаг үед эдийн засгаа сэргээж, зээлжих зэрэглэлээ ахиулж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх мега төслүүдээ гараанаас гаргаж, улс төрийн манлайлал үзүүлсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад талархал дэвшүүлье.

Удахгүй Та бүхэнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа дэлгэрэнгүй танилцуулах болно.

Соёл, түүхийн арвин баялагтай Монгол түмний оюун санааны дархлаа улам батжих болтугай!

Монгол соёл-Монголын баялаг” гэжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр буюу 2025 оны зургадуга...

img

8 цагийн дараа

Гандантэгчэнлин хийдэд болох үйл ажиллагааны хуваарь

“Бурхан багшийн их дүйчэн өдрийн баяр – 2025” арга хэмжээний хүрээнд Гандантэгчэнлин хийдэд болох үйл явдлуудыг танилцуу...

img

8 цагийн дараа

“ДЦС-3” ТӨХК-д ажилласан УИХ-ын ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц шинэчлэл шаардлагатайг онцлов

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 158 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэ...

img

8 цагийн дараа

Бурхан багшийн найман сургаал

Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон зуны тэргүүн сарын шинийн 15...

img

8 цагийн дараа

Д.Энхцэцэг: Монгол руу аялахад өртөг өндөртэй байдаг нь жуулчид ирэхэд нөлөөлж байна

Монголын аялал жуулчлалын холбооны Гишүүнчлэл, олон нийт хариуцсан менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа. -Манай улс өнгөрсөн онд 800 мянга...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд