мэдээ
Халуун ус тасарсан үед ашиглах ус халаах төхөөрөмжүүд 90-550 мянган төгрөгийн үнэтэй байна

Админ
2025 оны 6 сарын 23

24

Дулааны шугам сүлжээний засварын ажил өнгөрсөн сарын 15-наас эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 20-нд дуусах хуваарьтай байгаа юм. Халуун ус тасарсан энэ үед иргэд ус халаадаг төхөөрөмжүүдийг хэдэн төгрөгөөр, ямар сонголттойгоор авч болох талаар 100 айл төвөөс сурвалжиллаа.
Цахилгаан зарцуулалт хамгийн бага гардаг Нь УС халаагч бойлер гэлээ
Бид эхлээд 100 айл төвийн “Цалам худалдааны төв”-ийн нэгдүгээр давхарт байрлах дэлгүүр лүү орж ус халаах ямар төхөөрөмж байгаа талаар асууж, тодруулсан юм. Иргэд халуун ус тасарсан үед агшин зуур халаагч төхөөрөмж болон ус халаагч бойлерыг ашиглах боломжтой аж.
Энэ дэлгүүрийн хувьд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүдийг оруулж ирдэг гэв. Бойлерын хувьд 40-60 литрийн багтаамжтай сонголтууд байлаа. Үнийн хувьд 40л-320.000 төгрөг, 50л- 350.000 төгрөг, 60л-260.000 төгрөг байлаа. Эдгээр бойлер нь зэс эргэлттэй учраас эдэлгээ сайтай, зэврэхгүй, элэгдэхгүй гэлээ. Төмрөөр хийгдсэн тоноглол нь ч чанартай ажээ. Эдгээр нь бүгд 2квт учраас цахилгааны үнэ бага гарна. Харин агшин зуур ус халаагчийн хувьд квт-аасаа хамаараад цахилгаан зарцуулалт өөр байдаг гэв. Энэ дэлгүүрт агшин зуур ус халаагч 5.5квт-130.000, 7квт-200.000 төгрөгийн сонголттой байлаа. Гэрт нь 4-5 хүн амьдардаг бол 5.5 квт-ын хүчин чадалтай нь тохиромжтой аж. Тог цахилгааны асуудал байдаг бол шатах магадлалтай гэдгийг сануулж байлаа. Харин олон хүнтэй албан байгууллагад хэрэглэхээр бол 7квт-ын хүчин чадалтай нь тохиромжтой гэлээ. Эдгээр агшин зуур ус халаагчийн хувьд өөрт нь даралт тааруулагч нь дагалдаад ирдэг. Хэрэв танай гэрийн усны даралт хүчтэй байдаг хэрнээ даралт тааруулагчгүй ус халаагч хийвэл усаа халааж чадахгүй. Харин даралт тааруулагчийг хийвэл тааруулсан температурт нь ус халах аж.
Агшин зуур ус халаагч нь цахилгаан зарцуулалт ИХ ч хэрэглэхэд ухаалаг, цаг хэмнэх аж
“Шинэ айл” худалдааны төвөөс мөн ус халаах төхөөрөмжүүд ямар үнэтэй байгаа талаар сурвалжиллаа. Агшин зуур ус халаагчийн үнийн хувьд 3квт-90.000-120.000 төгрөг, 5квт- 150.000 төгрөг, 6квт- 250.000 төгрөг, 8квт-350.000 төгрөгийн үнэтэй байлаа. Ус халаана гэж цаг орохгүй учраас цагийг маш сайн хэмнэнэ гэдгийг ч худалдагч онцолж байсан юм.
Хүйтэн усаа холбоод, дэлгэц дээр нь усны одоо байгаа градус, халаах градус зэрэг мэдээлэл нь гарч ирэх учраас хэрэглэхэд илүү хялбар харагдав. Харин бойлерын хувьд 30л- 400.000, 40л- 420.000, 50л- 450.000, 80л-550.000 төгрөгийн үнэтэй байлаа. Өмнөх дэлгүүртэй адил үйлдвэрээс нь оруулж ирдэг учраас зэвэрдэггүй гэлээ. 10-15 минутын хугацаанд усыг халааж, араас нь нөхөгдөөд халдаг байна. Харин агшин зуур халагч нь шууд халуун ус гардаг учраас цахилгаан зарцуулалт нь бойлертай харьцуулахад нэг дахин их байх аж.
Жил бүрийн өдийд халуун усны хэрэгцээгээ хангаж чадахгүй, хүйтэн усаа яаж халаах талаар мэдэхгүй байгаа айлууд агшин зуур ус халаагч болон бойлерыг сонгож хэрэглэвэл тохиромжтой юм байна. Үнийн хувьд хамгийн хямд нь 90.000 төгрөгөөс эхэлж байгаа учраас айлууд өөрсдийн санхүүгийн бололцоо болон хэрэглээндээ тохируулаад худалдан авалт хийх боломжтой. Мөн халуун усны асуудлаа “Atmor LLC”, “Ультрасоник ХХК” зэрэг дэлгүүрийн цахим хаягуудаар орж, ус халаах төхөөрөмжүүдээс сонголтоо хийх боломж байдаг аж.





Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчилж байна
Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү ...
8 цагийн дараа
Улаанбаатар хотод орж байгаа бороо 2 цаг орчим үргэлжилнэ
2025.06.23-ны 16:22 цагийн байдлаар Улаанбаатар хотод орж байгаа бороо 2 цаг орчим үргэлжилнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 2025 оны 06-р...
8 цагийн дараа
Нийт нутгаар хуурайшил нэн их зэрэгтэй байгаа тул онцгойлон сэрэмжлүүлж байна
Зургадугаар сар гарсаар хур тунадас бага орж, аагим халуун өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх нөхцлийг бүрдүүлж байна. Ху...
7 цагийн дараа
BTS хамтлагийн гишүүн SUGA аутизмтай хүүхдүүдэд зориулж 13 тэрбум төгрөг хандивлажээ
BTS хамтлагийн гишүүн SUGA Severance эмнэлэгтэй хамтран “Min Yoongi” эмчилгээний төвийг байгуулжээ. Тус төвд 5 тэрбум в...
7 цагийн дараа
ЭШ-2025: 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлжээ
Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд