Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

БНХАУ-ын гурван том хотоор 10 хоног аялсан тэмдэглэл

trend

ДАМЖИНГИЙН БАТТОГТОХ

img

2025 оны 6 сарын 24

img

63

news-img

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дахь хамтарсан багийнхан БНХАУ-ын гурван хотоор зочлон техник, технологи, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, ололт амжилтыг сурвалжиллаа.

Аливаа улс орны хөгжил тухайн орны бүтээн байгуулалтаас илт харагддаг.


Тунляо хот

Тунляо нь Хятадын үндэсний ардын өлгий нутаг гэдгээрээ алдартай бөгөөд Баруун Ляохэгийн соёл иргэншлийн цөм бүсэд оршдог олон үндэстэн ястнууд амьдардаг үзэсгэлэнт хотын нэг юм. Одоогоос 5000 гаруй жилийн өмнө “Хамин”, “Нанбао”-гийн өвөг дээдэс энэ нутагт оршин амьдарч байжээ. Тэр үеэс олон үндэстэн ястнууд хоорондоо нэгдэн нийлж, газар тариалангийн өлгий нутгийг үүсгэсэн нь Тунляо хот юм. Жижиг хот гэхэд цэвэр цэмцгэр, хаашаа ч харсан дасгал хөдөлгөөн хийж буй ахмадууд, түгжрэлгүй зам. Жинхэнэ амар амгалан эндээс л мэдрэгдэнэ.

Ингээд бид эхний өдөр Өмнөд Монголын “Жин Шы Ань”Технологийн компаниар зочиллоо. “Жин Шы Ань” технологийн компани нь 2800 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тунляо хотын 70 сургуульд бүтээгдэхүүнээ нийлүүлж өдөр бүр 70.000 гаруй хүнд үйлчилдэг. Мөн Үйлдвэр дотроо зургаан том тасагтай бөгөөд мах, буудай, өндөг, амт оруулагч гэх мэтчилэн ангилсан байдлаар үйлдвэрлэлээ явуулдаг. Энэ компанийн онцлог нь бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг малчид болон тариаланчдын гар дээрээс шууд худалдан авдаг. Ингэснээр үнийн хөөрөгдөл гарахгүй бөгөөд Хятад улсын Засгийн газраас үүнийг нь бүрэн дэмжин ажилладгаараа онцлогтой.

“Тик ток”-оор тэргүүлж буй “Ах дүү нар” хүнсний технологийн үйлдвэр. Энэхүү үйлдвэр нь түүхий махан бүтээгдэхүүнээс эхлээд болгосон бүтээгдэхүүн хүртэл зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулалт хийдэг байна. Иргэдийн хамгийн их хэрэглэдэг хөнгөн зууш, мөн эрүүл мэндийн хоол гэсэн хоёр тал дээр анхаардаг аж. Тухайлбал, өндөр настан, хүүхдүүдэд зориулсан нэмэлт бодисгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Одоогийн байдлаар тус компани нь борц, даршилсан үхрийн мах, шарсан тахианы цээж мах, халуун ногоотой үхрийн өвчүү зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд бүтээгдэхүүнийг улс даяар олон муж, бүс нутагт 10.000 гаруй дэлгүүрт борлуулдаг байна.

Дараа нь ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. Энэхүү музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт зүйлс хадгалагдаж байгаагийн 80 хувь нь археологийн малтлагын үр дүн бөгөөд зарим нь цуглуулан хандивласан бүтээл байдаг аж.

Дурсгалт зүйлсээс хамгийн үнэ цэнэтэй нь шинлүнвагийн соёлын хаш бөгж, Хуншань соёлын үүлэн хэлбэртэй хаш унжлага, дун шигтгээтэй өнгөт вааран таваг, Чинь гүрний үеийн төмөр сэрээ, Ляо гүрний гурван өнгөт мандарин, Юань гүрний үеийн булшны ханын зураг, Чин гүрний үеийн алтаар шивсэн “Ганжуур судар” зэрэг бүтээл бийг онцолж байлаа.

Хятадын арван том хотын нэг Ухань хот 20 гаруй сая хүн амтай, зам тээвэр, худалдаа санхүү, соёл урлаг, аялал жуулчлалын салбарын хөгжлийн гол зангилаа болсон хот юм.

ХЯТАДЫН АРВАН ТОМ ХОТЫН НЭГ УХАНЬ

Шинжлэх ухаан, техник технологиор тэргүүлэгч Хубэй мужийн Ухань хотоор аялсан нь энэ удаагийн сурвалжилгын гол онцлог байлаа.

Ухань хотод ирээд нисэх онгоцны буудлаас гарахад бүгчим, халуун. Яг л саун руу орж байгаа мэт санагдсан юм. Далайн сэвэлзүүр салхинд сэрүүцэх ямар ч боломжгүй байгаа нь бүр сонин. Монголын сэрүүн, сэвэлзүүр салхийг өөрийн эрхгүй санагалзан, мөрөөддөг юм билээ. Одоогоос зургаан жилийн өмнө гарсан дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед Ухань хотын ард түмэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсэн байдаг.

Тухайн үед хоёр улс хамтдаа тэмцэж бие биенээ ойлгож, тусалж байсан нь айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг үгийн утгыг бүрэн илэрхийлж байв.

Харин Хятадын талаас хариу болгож амт чанар сайтай дээд зэрэглэлийн “Хөх цай”-г Ухань хотод үйлдвэрлэж, Монголын ард түмэнд бэлэглэж байжээ. Энэ талаар 1000 жилийн түүхтэй Ян Лөү Дүн тосгоны цайны соёлтой танилцах үеэр онцлон ярьж байлаа.

Чибэй хотын захиргаанаас Ян Лөү Дүн тосгоны гудамжинд хоёр давхар цайны музейг нээжээ. Үүгээрээ дамжуулан цайны соёлын үүх түүх, эдлэл хэрэгсэл, бичиг данс, хэв загвар, шахмал цайг олон нийтэд дэлгэн танилцуулдаг байна. Түүнчлэн 200 жилийн өмнөх шахмал цайг хүртэл хадгалж байгаа аж.

Ухань хот дахь агаарын метрогоор аялж, тус хотын өнгө төрх, хөгжил цэцэглэлтийг дээрээс нь тольдлоо

Энэхүү метрог хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын аялагчдад хотын өнгө үзэмж, сонин сайхныг харуулах зорилгоор жуулчдын хэрэгцээнд зориулан бүтээсэн бөгөөд энэ нь БНХАУ-ын хэмжээнд хамгийн анхных гэдгээрээ онцлог юм.

Агаарын метрогоор зорчих иргэн нэг удаагийн тасалбарыг 39 юань, өдрийн турш зорчих тохиолдолд 49, нэг сарын турш аялахаар бол 120 юанийг тус тус төлж зорчино.

Харин ахмад настнууд 50 хувийн хямдралтай зорчих бол бага насны хүүхдүүд үнэгүй үйлчлүүлдэг байна. Цас, бороотой үед метро хэвийн горимоор ажиллах бөгөөд салхины хурд ихсэх тусам автомат мэдрэгч ажиллаж метро өөрөө хурдаа багасгаж зогсдог. Ухань хотод ирсэн хүмүүс ихэнх тохиолдолд агаарын метрогоор аялж хотын эргэн тойрныг харах дуртай аж.

Бид сурвалжилгынхаа ес дэх өдөр Ухань хотын хүн төрхтэй робот хөгжүүлэх инновацийн төвд зочиллоо. Тус төвд гадаадын сэтгүүлчдээс анх удаа Монгол Улсын сэтгүүлчид ирж байгааг онцлов. Эл инновацийн төв бол Хятад улсын хамгийн том судалгааны төв төдийгүй бүтээсэн роботын тоогоороо улсдаа тэргүүлдэг байна. Энэхүү төвд хамгийн залуу инженерүүд ажилладаг гэнэ. Тус төв хүн төрхтэй роботоор дэлгүүрт ажиллах, бараа сонгох, кофе чанаж аягалах, хоол цай зөөх, үйлдвэрийн олон давтамжтай ажил хийх, гэр бүлийн ажилд туслуулах, өндөр настанд туслах, хувцас эвхэх, гудамж талбай цэвэрлэх гэх мэт олон ажлыг гүйцэтгүүлэх туршилтыг явуулж, тус бүрийн үр дүнг нь нэгдсэн системээр цаг тутамд хянадаг байна.

Ухань хот дахь “VOYAH” автомашины үйлдвэр

Ингээд бидний аяллын арав дахь өдөр сурвалжлах үйлдвэр нь Ухань хот дахь 56 жилийн түүхтэй “VOYA” автомашины үйлдвэр байлаа. БНХАУ-ын хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь цахилгаан эрчим хүчний автомашины үйлдвэрлэл юм. Тус улс өнгөрсөн онд 10 сая цахилгаан машин үйлдвэрлэн борлуулж байсан бол 2025 онд 13 сая машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Ланьтүн автомашины үйлдвэр нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг, хэрэглэгчийн тав тухыг хангасан, орчин үеийн загвартай, Хятадын уламжлал, соёлыг шингээсэн автомашин үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.

Автомашины үйлдвэрлэлийн 90 хувь автомат, 10 хувь нь хүний оролцоотой. Үйлдвэрлэсэн машин дундаас хамгийн борлуулалт сайтай нь гэр бүлийн зориулалттай дунд оврын жийп машин аж. Энэхүү машины үнэ 320-420 мянган юанийн үнэтэй байна.

Машины эд ангиуд бат бөх, дагалдах системүүд ухаалаг бөгөөд цэвэр эрчим хүчээр ажиллаж, дуу чимээ багатай, тохилог байдлыг хангасан бага хэмжээний цахилгаан энергиэр хол зам туулах боломжтой гэдгийг дурдав. Жишээ нь, нэг удаа цэнэглээд 1400 гаруй км явах бөгөөд цэнэглэгч батерейг аюулгүй бат бөх байгаа эсэх, эрсдэлийг урьдчилан тооцоолж хянаж чаддаг хяналтын системтэй. Тус компани 2022 оноос эхэлж автомашинаа гадаад зах зээлд экспортолж эхэлжээ. Дунджаар нэг цагт 29.5 машин үйлдвэрлэдэг бол 2 минутад нэг машин, долоо хоногт 273 автомашин үйлдвэрлэж байгаагаа мэдээллээ.

Нэгэн хотод ийм олон үйлдвэрлэл, бүтээн байгуулалт өрнөж, цаг минут тутамд хөгжин дэвшиж буйг нүдээрээ харахад үнэхээр бахархмаар санагдлаа. Ийнхүү техник, технологийн хөгжил дэвшил, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээн байгуулалттай танилцсан бидний аялал ийнхүү өндөрлөлөө.

ФОТО:

 

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжру...

img

4 цагийн дараа

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Булганы нутгаар, 13-ны өдөр Хэнтий, Д...

img

3 цагийн дараа

ГЕГ: Албан хаагчид ажил үүрэгтээ хайнга хандсан гомдол, мэдээлэл давамгайлав

Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс 2025 оны эхний 9 сарын байдлаар Засгийн газрын 11-11, Гаалийн ерөнхий г...

img

3 цагийн дараа

Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үндэс болсон Улсын Бага Хурал байгуулагдсаны 35 жилийн  ой маргааш тохиож байна. Энэхү...

img

2 цагийн дараа

Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр за...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд