Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Гашуунсухайтын гэрээг цуцлах ажлын хэсэг байгуулж ахлагчаар нь Н.Энхбаяр ажиллах гэнэ…

trend

Админ

img

2025 оны 9 сарын 12

img

187

news-img

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн төрийн гурван өндөр албан тушаал хашсан ганц улстөрч бол Намбарын Энхбаяр. Хэдий 2009 онд Ерөнхийлөгчөөс буусан ч улстөрөөс холдоогүй байсаар өнөөг хүрлээ. Өнөөдөр Н.Энхбаяр өөрөө Хархорин хариуцсан Тусгай үүрэгт Элчин сайд, хүү Н.Батшугар нь Цахим яамны сайд болоод байна. 2009 онд Ерөнхийлөгчөөс буугаад У.Хүрэлсүх нарын голж хаясан “Хувьсгалт” нэртэй нам байгуулаад Монголын улс төрийг самрах шиг л болсон. 2012 оны УИХ-ын сонгууль, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад МАН-ыг ялагдуулж улстөрчийн бяр хүчийг үзүүлсэн. Тэгж МАН-ынхан Н.Энхбаярыг жийснийхээ хариуг амссан. Эцэст нь: МАН-ынханд Н.Энхбаярын МАХН-ыг намдаа авахаас өөр арга үлдээгүй. Тэгээд тохирцгоосон. 2020 оны сонгуульд нийт квотынхоо 30 хувийг өгч байж хамтарсан. Тэр нь 2024 оны сонгуулийг дуустал үргэлжилсэн. Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болоод МАХН албан ёсоор нийлж Удирдах зөвлөлд нь хүртэл 30 хувиа эзэмшдэг болсон. Төрийн албаны томилгоонд ч 30 хувиа сайн эзэмшсэн. МАХН-ынхан одоо ч байгаа. Гэвчиг энэ нь МАН-ын дарга нарын улс төрийн шийдвэр. Тиймийн учир нийлснээсээ хойш Н.Энхбаярын хүссэн болгоныг тэвчээртэйгээр биелүүлж өгсөөр ирсэн. Эцэстээ Н.Энхбаярыг тусгай үүрэгт Элчин сайдаар хүртэл томилсон. Базах нь ээ МАН- ын дарга нараас бусад бүх гишүүн нь Н.Энхбаярынханд дургүй. Одоо Л.Оюун-Эрдэнэ намын даргаасаа болихоор МАН-ынхан Н.Энхбаяраас бүрмөсөн салж санаагаа амраахаар зэхэж байна. Харин Н.Энхбаяр Ерөнхий сайдаас буугаад байгаа Л.Оюун-Эрдэнийг улс төрөөс бүр мөсөн явуулах ажлыг маш сайн хийж байна. Тэрбээр: Л.Оюун- Эрдэнийн Засгийн газрын үед ямар муухай шийдвэр гарсан. Урагшаа нүүрс зөөж байгаа төмөр Монгол, Хятадын талаас тавигдсан. Гэхдээ хоорондоо 25 км зөрсөн байгаа. Энэ төмөр замыг нийлүүлэхийн тулд 16 жилийн турш жил бүр 20 сая тонн өндөр чанарын коксжих нүүрсийг “Чайна Энержи”-д төлбөр маягаар нийлүүлж, 25 км замыг босгоно гэж байгаа. Ямартаа ч 25 км төмөр зам босгох гэж байгаа нь зөв юм байж. Гэхдээ 16 жилийн турш жил бүр 20 сая тонн нүүрс нийлүүлнэ гэдэг нь нийт 320 сая тонн нүүрс болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 320 сая тонн сайн чанарын нүүрсийг нийлүүлж байж 25 км төмөр зам босгоно. Өнөөдрийн ханшаар нэг тонн нүүрсийг 70 ам.доллар гэж тооцвол 320 сая тонн нүүрс 24 тэрбум ам.доллар болно. Тэгэхээр 24 тэрбум ам.доллараар 25 км төмөр зам тавих юм байна. Энэ чинь луйвар. Маш сэжигтэй, ингэж болохгүй. Газар дээр тавьж байгаа хамгийн үнэтэй төмөр зам 10 сая буюу 25 км төмөр зам чинь 250 сая ам.доллар болно. Гэтэл 24 тэрбум ам.доллараар яригдаж байна. Нөгөө Ухаахудаг, Оюу толгойтой адилхан том луйвар хийж байна. Цаадах 23 тэрбум ам.долларыг хэн авах гээд байна. Хятадын компани бол биш байх, зүгээр Хятадын компанийн нэрийг ашиглаж байгаа байх. Хэн нэгний ашиг сонирхлоо шургуулчихлаа гэж яриад байгаа. Энэ хүн гэнэтхэн аймаар юм яриад гарч ирсэнд эгдүүцэх хүн цөөнгүй. Мөнхүү далдаас алга ташин сэвж дэмжиж байгаа нь олон байна. Учир жанцан нь юу хэмээвээс: Н.Энхбаяр Гашуунсухайтыг, Л.Оюун-Эрдэнийг зүгээр ч нэг ярьсан юм биш. Н.Энхбаяр Л.Оюун- Эрдэнэд цаагуураа муу. Ерөнхий сайдаас огцроход нь хамгийн их баярласан хүн тэр. 1990 оноос хойших төрийн түүхэнд хамгийн олон жил Ерөнхий сайдаар ажилласан гэдэг рекордыг нь эвдсэн учраас муу болсон. Энэ их ойрынх нь хүмүүсийн дүгнэлт шүү. Тиймийн учраас тэр Гашуунсухайт гэдэг ганц сумаар улс төр талаас Л.Оюун-Эрдэнийг намнаж, бизнес талаас Таван толгойг Гашуунсухайтын гэрээнээс сугалж авч өгч байгаа юм. Н.Энхбаярын энэ акц нь үр дүн үзүүлбэл Л.Оюун- Эрдэнийн улс төрийн өрсөлдөгч дайснууд нь хагартал баярлана. Уул нь тэрнийг Ерөнхий сайдаас буулгачхаар номхорно гэтэл тэгдэггүй ээ. Улс төрийн том команд үүсгэж дахин гарч ирчих гээд болдоггүй. Өмчөө дээрэмдүүлсэн гээд байдаг компанийн захирлууд найр наадам хийж тэмдэглэнэ. Уулаасаа Гашуунсухайтын гэрээгээр Таван толгойг хэн нэгэн авч ашиглах боломжгүй болгочихсон.

Гашуунсухайтын гэрээ цуцлагдвал Таван толгой сул болж гарч ирнэ. Жишээ нь “Энержи ресурс” лицензээ томруулах боломжтой болно. Тэгэхлээр УИХ-ын чуулган эхлэхээр Гашуунсухайтын гэрээг цуцлах асуудал яригдана. Ажлын хэсгийг Н.Энхбаяр ахална. Ардаас нь Хархориноос гадна Таван толгойг хариуцсан тусгай үүрэгт Элчин болох тохироо хийсэн гэдэг тамхины цэгийн мэдээ байна . Уул нь Гашуунсухайтын гэрээ хамтарсан Засгийн газрын хамгийн том ажил гэгдэж байв. Энэ гэрээг хамтарсан Засгийн газар: Монгол, Хятад хоёр талд урт хугацаанд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Ингэснээр Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэхийн зэрэгцээ дараахь ач холбогдолтой. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ гэж байгаад хийсэн. Н.Энхбаярын гараар ороод цэг тавигдах нь. Яая гэхэв. Мухар төмөр замтайгаа үлдээд, Таван толгойг хувьчлах тал руу л явж байх шиг…

 

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжру...

img

2 цагийн өмнө

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Булганы нутгаар, 13-ны өдөр Хэнтий, Д...

img

3 цагийн өмнө

ГЕГ: Албан хаагчид ажил үүрэгтээ хайнга хандсан гомдол, мэдээлэл давамгайлав

Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс 2025 оны эхний 9 сарын байдлаар Засгийн газрын 11-11, Гаалийн ерөнхий г...

img

3 цагийн өмнө

Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үндэс болсон Улсын Бага Хурал байгуулагдсаны 35 жилийн  ой маргааш тохиож байна. Энэхү...

img

4 цагийн өмнө

Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр за...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд