Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Ж.Баярмаа: Би намын даргад нэр дэвшсэнээрээ эмэгтэйчүүдэд их урам зориг өгсөн

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 9 сарын 12

img

68

news-img

Улсын Их хурлын гишүүн Жудагийн Баярмаатай ярилцлаа.


-Таны хувьд саяхан болж өнгөрсөн Их хурлаар намынхаа даргад нэр дэвшиж өрсөлдсөн. Энэ удаагийн Их хурлаа хэрхэн дүгнэж байна вэ?

-Би дүгнэхээс илүүтэй олон нийт маань хэлж байна. Аядуу зөөлөн, тайван боллоо гэж байна, энэ дүгнэлттэй нь санал нэг байгаа. Ямар ч байсан сонгуультай холбоотой маргаан, зөрчил гараагүй. Одоо хүчин төгөлдөр байгаа дүрмийнхээ дагуу даргаа сонгосон. Ардчилсан нам бол Монгол Улсад ардчиллыг анх бий болгох, түгээх дэлгэрүүлэх, бэхжүүлэхэд хамгийн их үүрэгтэй байхаар анх байгуулагдсан. Яг үүнийхээ дагуу сонгууль нь хүртэл ардчилсан, хэн намын даргын ажлыг хийж чадна гэж бодож байна, тэр нь дэвшдэг нам. Энэ ч утгаараа анх удаагаа эмэгтэй хүн нэр дэвшлээ. Залуу гишүүн, туршлагатай парламентич Б.Пүрэвдорж, туршлагажиж яваа бүлгийн дарга нэр дэвшсэн. Ингэж олон төлөөлөл нэр дэвшсэн нь АН-ыг ардчилсан гэдгийг нь илтгэж байгаа нэг илэрхийлэл болсон гэж бодож байгаа. Миний хувьд богино хугацаанд шийдвэрээ гаргаж өрсөлдсөн. Тийм болохоор гарах үр дүн маань олон жил бэлдсэн хүмүүстэй харьцуулахад бага байх нь бараг ойлгомжтой байсан. Гэхдээ нөгөө талаараа аль ч намын эмэгтэйчүүдэд их урам зориг өгсөн. Дараа дараагийн намын даргад эмэгтэй хүн нэр дэвшээд явахад гайхахааргүй жишиг бий болоход хувь нэмэр оруулсан болов уу гэж бодож байна. Ер нь сөрөг хүчний намын дарга гэдэг маш их үүрэг хариуцлагыг тээж яваа хүн. Нэг зорилгын төлөө бид яваа учраас одоогийн удирдлагыг бүх талаар дэмжээд явна.

-Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуульд квотын асуудлыг тусгаж өгсөн болохоор намууд үүнтэй уяж дүрмээ шинэчлэх ёстой. АН дүрмээ шинэчилчихсэн байгаа юу?

-Квотын асуудлыг нэгэнт хуульчилсан учраас дүрмэндээ тусгасан. Хамгийн гол нь хэрэгжүүлэх нь чухал. Үндэсний бодлогын хороо буюу Үндэсний зөвлөлдөх хороо болгон өөрчилсөн. Нийт 378 гишүүнтэй тус хорооны 40 хувь гэхээр 150 гаруй эмэгтэй орох ёстой. Ер нь эрэгтэй ч байж болно. Нэг хүйсийн төлөөлөл гэсэн байгаагийн багыг нь заавал эмэгтэй гэж ойлгоод байдаг дутагдал бидэнд байна. Дүрмээ бид Их хурлаараа баталчихсан. Намын даргын бүртгэлийн дараа юм уу, эсвэл редакцын засвараа хийчихээд бүртгүүлэхээр өгөх байх. Улс төрийн намын тухай хуульд чухал, чухал заалт орсон. Квот, санхүү мөнгөтэй холбоотой, ил тод байх, төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар гээд тусад нь заачихсан. Татвар төлөгчдийн мөнгийг улс төрийн намууд авчхаад зориулалтынх нь дагуу зарцуулж байгаа эсэхэд сайн хяналт тавих ёстой. Учир нь өмнө маш учир битүүлэг явж ирсэн. Хаанаас мөнгө олдог, түүнийгээ юунд зарцуулдаг нь тодорхойгүй нууц байсан. Одоо бол тийм байж болохгүй. Ний нуугүй хэлэхэд, улс төрийн намуудад маш их асуудал байгаа. Энэ бүхнийг ил тод болгох нь чухал.

-АН-ын УИХ дахь бүлгийн даргын асуудал яригдах уу?

-Яригдана даа, мэдээж бүлгийн даргыг хавсран хийх боломжгүй. Маш том хоёр ажил. Чуулган эхлэхээр бүлгийн даргыг сонгох асуудал яригдах байх.

-Бүлгийн даргыг намынхаа Үндэсний зөвлөлдөх хороо энэ тэрээр хэлэлцдэг үү. Эсвэл бүлгийн гишүүд нь шийдэх юм уу?

-Бүлэг дотроо санал хураагаад л шийднэ. Нийт 42 гишүүн дундаасаа л сонгоно. Сөрөг хүчний, цөөнхийн бүлэг гэдэг маш их ажил хийх ёстой. Тиймээс энэ бүлгийг маш сайн авч явж чадах хүнийг л сонгож тавих ёстой.

-АН-аас сонгогдсон гишүүд намынхаа шинэ даргатай цаашид гар нийлээд ажиллаад явахад ямар нэгэн асуудал байхгүй гэж ойлгож болох уу. АН ер нь одоо ямар бодлого барьж ажиллах вэ?

-Миний хувьд шинээр сонгогдсон намын даргыг бүрэн дэмжиж ажиллах бодолтой байгаа. Би өөрөө сонгогдсон бол ямар ажлууд хийх ёстой байсан, түүнийгээ бүрэн хуваалцана. Хийж, хэрэгжүүлэхэд нь туслана. Ер нь бол сүүлийн 35 жилийн турш АН ямархуу явж ирэв гэдэг дүгнэлтээс эхлэх хэрэгтэй. Зөв оношилж байж, зөв эм өгч эдгэрнэ гэдэг шиг улс төрийн нам ч гэсэн алдаа оноогоо дүгнэх ёстой. Яагаад гурав дараалан ялагдав. Зөв дүгнэж чадах юм бол зөв үйл ажиллагаа хийгээд эхэлнэ. Ингэснээр амжилтад хүрнэ. Улс төрийн намын бараг цорын ганц зорилго нь улс төрийн сонгуульд ялж, засаглах байхгүй юу. Харамсалтай нь сүүлийн хоёр, гурван сонгуулиар цор ганц энэ зорилгынхоо төлөө нам өөрөө тууштай явсан эсэх нь эргэлзээтэй. Харин хөөрхий хувь гишүүд нь тойрогтоо очоод бор зүрхээрээ ялалт байгуулж явсан. Энэ ганц зорилгоо бид жанжин шугамаа болгохгүй л юм бол нам оршин тогтнох ямар ч шаардлагагүй. Ардчилсан нам үзэл баримтлал баруун төвийн гэж авсан. Төрийг цомхон болгох, татварыг багасгах, аж ахуй нэгж, бизнесменүүдийг дэмжих, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үг, үзэл бодлоо илэрхийлэхийг үргэлж хамгаалах, эдийн засгийн эрх чөлөөг олгох ёстой. МАН-ын зүүн төвийн үзэл баримтлалаас анги байхгүй юу. Үүнийг хэрэгжүүлэх нь улс оронд хэрэгтэй гэж үзээд бид энэ намд орчихсон. Тэгэхээр энэ нам ялж байж тэр бодлогоо хэрэгжүүлж, улс орон зөв болно. Нам өөрийнхөө хатуу дэмжигчдийг гомдоож болохгүй. Үүнээс гадна бусад сонгогчдод үзэл баримтлалаа ойлгуулах хэрэгтэй. Ингэж байж сонгогчдын итгэлийг хүлээнэ. Хоёрдугаарт, сөрөг хүчин буюу цөөнхийн намын тухайд эрх баригчдын зөв бодлогыг хоёр гараа өргөөд дэмжих ёстой. Үүний төлөө би тууштай явна. Дээрээс нь асуудал бүрд бодлогын хувилбарыг байнга дэвшүүлэх хэрэгтэй. Шийдлээ тэгээд хууль болгохын төлөө явах ёстой. Эцсийн дүндээ ард түмэн л хожих ёстой юм. Зөв гарц гаргалгааг ард түмэнд ээлтэй байдлаар хэрэгжүүлэхийн төлөө бид тууштай, дайчин байх хэрэгтэй. Түүнээс биш ялж байж хийнэ гээд хумсаа нуусан муур шиг суугаад байж болохгүй.

-Ирэх долоо хоногт намрын чуулган нээлтээ хийнэ. Таны хувьд ямар ажлууд дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох асуудал дээр 100 мянган иргэний гарын үсэг цугларсан. Үүнийг хуулийн төсөл болгон боловсруулаад цахимд байршуулан иргэдийн саналыг авч байгаа. УИХ-ын гишүүдтэйгээ санал солилцоод хамтарч өргөн барихаар 32 гишүүн гарын үсэг зурсан. Гэсэн хэдий ч өөр олон гишүүн дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа учраас уулзалт хийнэ. Тэгсний дараа хуулийн төслөө нэн яаралтай өргөн барина. Одоо чинь иргэдийн орлого буурч, үнийн өсөлт, татварт өртчихсөн байгаа. Төрийн буруу, хатуу бодлогод ард түмэн сөхөрч байна. Мөнгийг нь татвар хэлбэрээр хурааж авчхаад буруу зүйлд зарцуулаад байхаар мөнгө хурааж авах шаардлагагүй гэж үзэж байгаа. Хүн өөрийнхөө мөнгийг өөрөө л хамгийн зөв зарцуулна. Тиймээс тэр 10 хувийн 1 хувийг нь л аваад үлдсэн 9 хувийг нь өөрсдөд нь үлдээе гэж байгаа юм. Хоёрдугаарт, бас нэг чухал асуудал байгаа. Үүнийг суурь асуудал гэж хэлж болно. Сонгуульд тэрбум, тэрбумаар зарцуулдаг байдал бүр тогтчихлоо. Энэ чинь эргээд авлигыг цэцэглүүлэхэд нөлөөлөөд байна. Тэр их мөнгө гаргаад сонгогдсон хүн чинь тэрийгээ нөхөх, авах зорилгоор буруу зөрүү шийдвэр гаргаж, тендерт оролцох, хувь хэмжээ авах, том төсөл хөтөлбөрүүдийг зохицуулах ажлуудыг хийж байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр сонгуулийн зардлыг асар ихээр багасгах хэрэгтэй. Сонгуулийн өмнөх 3.5 жилийн хугацаанд сонгогчдын саналыг худалдан авах ажил битүү явагддаг. Үүнийг засахаас нааш байдал сайжрахгүй. Сонгогчдод өөрийнхөө үзэл бодлын дагуу сонголт хийх эрхийг нь өгөхгүй зай завсаргүй услаад байгаа юм. Үүний эсрэг Санал худалдан авахтай тэмцэх тухай хуулийн төсөл боловсруулсан. Мөн энэ намрын чуулганаар өргөн барина. Гэхдээ энэ бол маш ярвигтай зүйл юм билээ. Асар олон далд хэлбэрт шилжчихсэн. Хувь хүмүүс санал худалдан авч байна. Намын гишүүн нэрийн дор гадаадад зугаалуулж, хүүхдийнх нь сургалтын төлбөрийг даах, эмчилгээний төлбөрийг хийх гээд олон арга байна. Уг нь одоогийн Сонгуулийн тухай хуулиар үүнийг хориглосон. Гэхдээ сонгуулийн жил гээд заачихсан. Гэтэл өмнөх 3.5 жилд нь энэ бүхнийг маш ихээр хийж байна. Энэ бол нэлээд асуудал дагуулсан, олон хаалттай тулгарах байх. Шулуухан хэлэхэд, ийм аргуудаар сонгогдож ирсэн гишүүд байгаа шүү дээ. Гэвч би нэг зүйлд найдаад байгаа юм. Тэд маань ч гэсэн нуруугаа авхуулж, залхаж байх шиг байна. Шинэ гишүүд маань ч гэсэн ийм зүйл хийхийг хүсэхгүй байгаа гэж найдаж байна. Эхлээд улам далд хэлбэрт шилжих байх. Гэхдээ эрхбиш хууль гарчихаар бага багаар засрах байх гэж найдаж байгаа. Энэ хуулийн төсөл дээрээ гол анхаарал хандуулж ажиллана. Мөн хүний эрхийг зөрчсөн 800 орчим заалт байна гэж байгаа. Эдгээр заалтыг яаралтай нэг, хоёр, гурав гээд засмаар байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжру...

img

2 цагийн өмнө

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Булганы нутгаар, 13-ны өдөр Хэнтий, Д...

img

3 цагийн өмнө

ГЕГ: Албан хаагчид ажил үүрэгтээ хайнга хандсан гомдол, мэдээлэл давамгайлав

Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс 2025 оны эхний 9 сарын байдлаар Засгийн газрын 11-11, Гаалийн ерөнхий г...

img

4 цагийн өмнө

Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үндэс болсон Улсын Бага Хурал байгуулагдсаны 35 жилийн  ой маргааш тохиож байна. Энэхү...

img

4 цагийн өмнө

Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр за...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд