мэдээ
Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна

Админ
2025 оны 6 сарын 28

25

Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо Алтай хотхоны хажууд буюу Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажлыг ГУББГ-аас гүйцэтгэж байна. Тухайн орчимд ус ихээр тогтдог учир 1428 метр шугам угсралтын ажлыг зургаадугаар сарын 2-ноос эхлүүлсэн. Ажлын явц 70 орчим хувьтай байна. Энэ талаар болон энэ онд ус ихээр тогтдог байршлуудад угсрах шугам хоолойн ажлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
Тэрбээр “Алтай хотхоны зүүн Нарны гүүрний урд өнгөрсөн жилүүдэд их хэмжээгээр ус тогтож байсныг иргэд мэдэж байгаа байх. Сүүлд орсон хоёр удаагийн борооноор ус тогтоогүй. Энэ жил Их дэлгүүр, Баянгол зочид буудлын хажууд буюу Хүүхдийн ордон орчимд, Олимпын гүүрний хажууд буюу хүүхдийн паркийн зүүн талд ус тогтсон. Эдгээр байршилд ус зайлуулах шугам байгаа хэдий ч ус тогтсон шалтгаан нөхцөлийг манай байгууллагаас шуурхай илрүүлж, зохион байгуулалт хийж ажиллаж байна. Шугам угсралт дээр 4 бригад, засварын ажилд 1 бригад, цэвэрлэгээний нэг бригад дээрх ус тогтсон байршлуудад ажиллаж байна. Ус тогтоод байгаа шалтгаан гэвэл Улаанбаатар хотын шугам хоолой 1980 он хүртэл ихэнх байгууламжууд баригдсан буюу насжилт хэтэрсэн. Улаанбаатар хотын одоогийнх шиг барилгажаагүй үед шугам хоолойгоо хийсэн учраас 300, 400-гийн шугам хоолойг ихэвчлэн угсарсан байдаг. Тиймээс барилгажилт ихсэхэд шингээх талбай байхгүй, ус их орж ирээд шугам ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн иргэд, ААНБ санаатай болон санамсаргүй шугам хоолойг эвдэх, таслах үйл ажиллагаанууд гардаг. Ус тогтсон байршил бүр дээр бид шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг тодруулдаг гэдгийг иргэд маань ойлгоосой. Жишээлбэл, Олимпын гүүрэн дээр насос шахаж дийлэхгүй болсныг сайжруулж сольсон. Ер нь шугам угсралтын ажил гүйцэтгэх явцад газар доогуурх шугам сүлжээ мэдээллийн сантай зөрөх, бүр мэдээллийн санд байхгүй шугам сүлжээ ч тааралдах нь бий” гэлээ.
Энэ онд нийслэлийн хамгийн их ус тогтдог долоон байршилд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөж шинэчилнэ. Тухайлбал, Энхтайваны гүүрний дор, Хувьсгалчдын гудамж буюу Бөмбөгөрийн орчимд, Вокзал орчим, Ажилчны гудамж зэрэг байршилд ус зайлуулах шугам хоолойг үе шаттай угсарч байна.





Телеграмм залилангаас 72 хүн 1.3 тэрбумын хохирол хүлээжээ
Монгол Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2024, 2025 оны эхний таван сарын байдлаар ний...
6 цагийн дараа
О.Ууганбаяр: Мандах нарыг эх орныхоо торгон хил дээрээс харах хувь хилчин хүнд л заяана
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа дархан хилийн амь, дайчин хилчдийн үргэлжлэл дэслэгч О.Ууганбаярыг ур...
5 цагийн дараа
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт ёслол төгөлдөр эхэллээ...
5 цагийн дараа
Роналду түүхэнд үзэгдээгүй том гэрээ байгуулжээ
“Алтан шаахай” шагналыг таван удаа хүртсэн 40 настай Португалын довтлогч Криштиану Роналду Саудын Арабын “Аль-Наср” багтай спортын т...
4 цагийн дараа
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 30-НААС 07 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд