мэдээ
Телеграмм залилангаас 72 хүн 1.3 тэрбумын хохирол хүлээжээ

Админ
2025 оны 6 сарын 28

33

Монгол Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2024, 2025 оны эхний таван сарын байдлаар нийт 1274 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний зургаан хувь буюу 76 хэрэг нь “Телеграмм” аппликэйшн ашиглан үйлдэгдсэн байна. Эдгээр гэмт хэргийн улмаас 72 иргэн нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол хүлээжээ. Ихэнх тохиолдолд иргэд “Телеграмм” сүлжээнд үл таних этгээдээс богино хугацаанд мөнгөө өсгөх, онлайнаар өндөр цалинтай ажилд урьж байна зэрэг мэдээлэлд хууртагдаж, бусдын данс руу мөнгө шилжүүлж, залилуулж байгаа нь тогтоогдсон байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас цахим орчинд “түргэн мөнгө олох боломж”,” онлайн өндөр орлоготой ажил” гэх мэт урилгад сэрэмжтэй хандаж, хувь хүний мэдээллээ хамгаалахыг анхаарууллаа.
Улсын хэмжээнд телеграмм ашиглан үйлдэгдсэн залилангийн хохирол 2024 онд 11.9 тэрбум, 2025 оны эхний таван сарын байдлаар 7.3 тэрбум байна.
Прокурорын байгууллагаас хохирогчдын эрх ашгийг хамгаалахаар 2024 онд 9.9 тэрбум, 2025 оны эхний таван сард 5.7 тэрбум төгрөгийн банкны гүйлгээнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авчээ.





Телеграмм залилангаас 72 хүн 1.3 тэрбумын хохирол хүлээжээ
Монгол Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2024, 2025 оны эхний таван сарын байдлаар ний...
2 цагийн дараа
О.Ууганбаяр: Мандах нарыг эх орныхоо торгон хил дээрээс харах хувь хилчин хүнд л заяана
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа дархан хилийн амь, дайчин хилчдийн үргэлжлэл дэслэгч О.Ууганбаярыг ур...
1 цагийн дараа
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт ёслол төгөлдөр эхэллээ...
26 минутын дараа
Роналду түүхэнд үзэгдээгүй том гэрээ байгуулжээ
“Алтан шаахай” шагналыг таван удаа хүртсэн 40 настай Португалын довтлогч Криштиану Роналду Саудын Арабын “Аль-Наср” багтай спортын т...
8 минутын өмнө
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 30-НААС 07 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд