Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

ХЗБХ: 2025 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

trend

Админ

img

2025 оны 6 сарын 30

img

126

news-img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.06.30/-ийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ.

Олон улсын парламентын өдрийг угтан зохион байгуулсан “Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлгийн талаар мэдээлэл сонслоо.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Тогтоол батлагдсанаар улсын төсвийн 2024 оны орлого, зарлага, ашиг, алдагдлын хэмжээг албан ёсоор баталгаажуулах боломж бүрдэнэ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүний өргөн барьсан Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль батлагдсанаар спортын салбарт онцгой амжилт гаргах боломжтой гадаадын иргэдийг харьяат болгож, энэ нь Монгол Улсын иргэдийн спортод хандах хандлагыг сайжруулан, залуучуудын дунд идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна үндэсний бахархал, эв нэгдлийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг хууль санаачлагч онцлов.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЗГ: Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний сал...

img

3 цагийн дараа

Дам.Цогтбаатар: Хүний эрхийн үнэлгээ заавал хийж байж тухайн хууль УИХ-д орж ирж хэлэлцэгддэг болсон

Хууль тогтоомжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Улсын их хурлын гишүүн Дамдины Цогтбаатараас дараах тодруулгыг авлаа...

img

3 цагийн дараа

Энэ долоо хоногт зорчих хэсгийн хөдөлгөөн хааж, шинэчлэлтийн ажил хийгдэх авто замууд

Нийслэлийн хэмжээнд энэ онд 36 байршилд 74 км авто замыг засах ажил эхлээд буй. Тэгвэл энэ долоо хоногт зорчих хэсгийн хөдөлгөөн хаа...

img

2 цагийн дараа

СОЛОНГОС ХООЛ

Саяхан Си Эн Эн сайтад Солонгост хамгийн элбэг таарах үндэсний хоолны ерөнхий танилцуулга (жор биш) гарсныг сонирхуулахаар англи хэл...

img

2 цагийн дараа

Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна

Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аяныг ...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд