мэдээ
Монголын шигшээ багийн холбогч Н.Нандинхүсэл Флоридагийн “Пантерс” багт тоглоно

Админ
2025 оны 7 сарын 02

41

Сагсан бөмбөгийн 3х3-ын ДАШТ-ий мөнгөн медальт, Монголын шигшээ багийн холбогч Н.Нандинхүсэлийг АНУ-ын NCAA-ийн хоёрдугаар дивизонд өрсөлддөг Флоридагийн технологийн их сургуулийн “Пантерс” баг эгнээндээ нэгтгэснээ зарлалаа.
Ингэснээр Н.Нандинхүсэл АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лигт өрсөлдөх анхны монгол эмэгтэй тамирчин болж байна.
Тус багийн ахлах дасгалжуулагч Эшлигийн мэдэгдэлд “Бид холбон тоглогч Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж байгаагаа дуулгахад таатай байна. Тэр бол зүрх сэтгэлээрээ, өндөр IQ-тай тоглодог талбайн зохион байгуулагч төдийгүй Флоридагийн технологийн их сургуулийн соёлд тохирох нэгэн. Саяхан Монголын 3х3 шигшээ багаа манлайлан дэлхийн аваргын мөнгөн медальд хөтөлсөн. Олон улсын тэмцээний туршлагаа багт авчирна. Н.Нандинхүсэлийн олон улсын туршлага, сагсан бөмбөгийн төлөөх хүсэл тэмүүлэл манай багийг талбай дээр болон талбайн гадна өөрчлөх болно. Бид зөвхөн чадварлаг холбон тоглогчийг багтаа нэгтгээд зогсохгүй манай хөтөлбөрийг, хамт олныг бадраах нэгнээр бүл нэмлээ” гэжээ.
Флоридагийн технологийн их сургуулийн сагсан бөмбөгийн эмэгтэй баг нь NCAA-ийн хоёрдугаар дивизоны тэмцээнд есөн удаа оролцож байжээ. Ингэхдээ зургаан удаа Саншайн мужийн конференцийн аварга болж, дөрвөн удаа SSC тэмцээний аварга, нэг удаа NCAA хоёрдугаар дивизоны өмнөд бүсийн аварга хүртэж, 2002 онд хоёрдугаар дивизоныхоо шилдэг найман багийн нэг болсон байна.





ЗГ: Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний сал...
16 минутын өмнө
Дам.Цогтбаатар: Хүний эрхийн үнэлгээ заавал хийж байж тухайн хууль УИХ-д орж ирж хэлэлцэгддэг болсон
Хууль тогтоомжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Улсын их хурлын гишүүн Дамдины Цогтбаатараас дараах тодруулгыг авлаа...
1 цагийн өмнө
Энэ долоо хоногт зорчих хэсгийн хөдөлгөөн хааж, шинэчлэлтийн ажил хийгдэх авто замууд
Нийслэлийн хэмжээнд энэ онд 36 байршилд 74 км авто замыг засах ажил эхлээд буй. Тэгвэл энэ долоо хоногт зорчих хэсгийн хөдөлгөөн хаа...
2 цагийн өмнө
СОЛОНГОС ХООЛ
Саяхан Си Эн Эн сайтад Солонгост хамгийн элбэг таарах үндэсний хоолны ерөнхий танилцуулга (жор биш) гарсныг сонирхуулахаар англи хэл...
2 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна
Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аяныг ...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд