Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Д.Бямбацогт: Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Чамаар ард түмэн их бахархаж байна. Илүү сайн уран бүтээл хийгээрэй” гэсэн

trend

ДАМЖИНГИЙН БАТТОГТОХ

img

2025 оны 7 сарын 08

img

39

news-img

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээнмандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасан жүжигчин Д.Бямбацогтын сэтгэгдлийг хүргэж байна. Тэрээр “Өндөр их төрийнхөө хишгийг өнөөдөр хүртэж байна. Намайг эрхэм хүндтэй энэ цолыг аваасай, хүртээсэй гэж маш олон хүмүүс хүлээж байсныг сүүлийн үед мэдэрч байгаа. Чин сэтгэлээсээ баярлаж суугаа, миний уран бүтээлийг шимтэж үздэг, уран бүтээлд минь хайртай, намайг дэмждэг монголчууддаа, эрхэм үзэгч олон та бүхэндээ мэхийн ёслоё. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Чамаар ард түмэн их бахархаж байна. Илүү сайн уран бүтээл хийгээрэй” гэсэн. “Би хичээнэ” гэдгээ хэллээ. Энэ шагнал та бүхний шагнал шүү гэж хэлмээр байна. Багш нарыгаа энэ цаг мөчид их бодож байна. Тэнгэрт байгаа агуу найруулагч Ш.Доржсамбуу, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Лхасүрэн хоёр багш маань намайг тэнгэрээс харж байгаа байх. Хүмүүс намайг оройтож шагнал авлаа гэж байна. Багш нар минь харин надад шагнал хэзээ ч оройтдоггүй юм гэж биднийг сургасан. Багш нарын минь хэлсэн үнэн байна. Тэнгэрт байгаа аав, ээж хоёрыгоо их бодлоо. Захисан захиасыг нь зах, зухаас нь биелүүлж яваа юм болов уу гэж дотроо бодож байна. “Ээж, аав хоёр минь олонтойгоо яваарай гэдэг” байсан” хэмээлээ.

Жүжигчин Д.Бямбацогт нь “Ноён Солиот”, “Ээждээ л үнсүүлэх сэн”, “Ээжийн дайсан”, “Шарталт”, “Сөрж болдоггүй тавилан”, “Өртөө”, “Шүүдэр дундуур”, “Миний хүүтэй гэрлээч“, “Сумын атаман”, “Тал нутгийн зомби”, “Сахиулсан тэнгэр”, “Бүү март”, “Улаан эрэг”, “Нарны өнгө” гэх мэт жар гаруй жүжиг, тавиад кинонд тоглосон билээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Junior Club League” 7 сарын гайхамшигт аяллаа өнөөдөр дуусгаж байна

2024 оны 12-р сард анх эхэлсэн “Junior Club League” өнөөдөр буюу 2025 оны 7-р сарын 8-нд аваргын тоглолтуудаар албан ёсоор өндөрлөлө...

img

6 цагийн дараа

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 630 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76,267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 630 хэр...

img

5 цагийн дараа

Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбоонооноос санаачлан зохион байгуулдаг дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит үнд...

img

4 цагийн дараа

Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон

Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, 126 сая төгрөгийг ул...

img

4 цагийн дараа

Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгу...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд