Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна

trend

Админ

img

2025 оны 7 сарын 08

img

37

news-img

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байгаа бол 3 байршилд шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөж байна.

Шугам сүлжээний ажлыг нийтийн эзэмшлийн авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтэлж, сүвлэх байдлаар гүйцэтгэдэг учир иргэд та бүхэн хуваарьт ажлын төлөвлөгөөтэй танилцана уу.

Нийслэлийн хэмжээнд шугам сүлжээний ажил хийж буй байршлууд:

  1. Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Товчооны зам дагуу цэвэр усны шугам татах ажил хийгдэж байна. Гүйцэтгэгчээр “Мапа иншаат вэ тижарет” ХК ажиллаж, дөрөвдүгээр сарын 10-нд ажлыг эхлүүлсэн бол долоодугаар сарын 9-нд дуусгахаар төлөвлөжээ.
  2. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цагдан хорих 461 дүгээр ангийн баруун хойд талын замд хаягдал ус дахин боловсруулах ус дамжуулах шугам татах ажил хийгдэж байна. Гүйцэтгэгчээр “М си эс интернэйшнл” ХХК ажиллаж, тавдугаар сарын 20-нд ажлыг эхлүүлсэн. Шугам сүлжээний ажил үргэлжилж байна.\
  3. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Ази фармаас ХААИС-ын уулзварт гадна дулааны шугам татах ажил хийгдэж байна. Гүйцэтгэгчээр “Есөн талст оргил констракшн” ХХК ажиллаж, тавдугаар сарын 24-нд ажлыг эхлүүлсэн. Шугам сүлжээний ажил үргэлжилж байна.
  4. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн гудамжид гадна дулааны шугам шинэчлэх ажлыг “Хангилцаг” ХХК гүйцэтгэж, ажлыг зургаадугаар сарын 16-нд эхлүүлсэн. Шугам сүлжээний ажил үргэлжилж байна.
  5. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, орон сууцны хорооллын дундах авто замд халуун, хүйтэн усны шугам шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ХҮТ-16 ажиллаж, зургаадугаар сарын 18-нд ажлыг эхлүүлжээ.
  6. Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн зүүн урд гадна дулааны шугам татах ажлыг “Хэмжилзүй” ХХК зургаадугаар сарын 27-нд эхлүүлсэн. Ногоон байгууламж дээрх худгийн ажил болон нэвтрэх суваг дотор шугам угсрах ажил хийгдэж байгаа.
  7. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамжаас урагш туслах замд гадна бохир усны шугам татах ажлыг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжээс гүйцэтгэж, зургаадугаар сарын 27-нд ажлыг эхлүүлсэн. Шугам сүлжээний ажил үргэлжилж байна.
  8. Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Ар Зайсангийн гудамжид гадна дулааны шугам татах ажлыг “Мөнгөн тэнхлэг” ХХК долоодугаар сарын 6-ны өдрөөс гүйцэтгэж, авто зам сүвлэх ажил үргэлжилж байгаа.
  9. Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Отгонтэнгэр их сургуулиас Жуковын хөшөө хүртэл буцаж эргэлт дээр гадна дулааны шугам татах ажлыг “МЭЗ” ХХК долоодугаар сарын 3-наас гүйцэтгэж эхэлсэн. Буцаж эргэх хэсэгт шугам сүлжээний ажил дууссан үргэлжилж байна.
  10. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Наадамчдын зам, Нисэх гарден хотхоны урд гадна дулааны шугам татах ажлыг “Өү энд эй энержи” ХХК долоодугаар сарын 7-ноос гүйцэтгэж, авто зам сүвлэх ажил үргэлжилж байгаа.

Шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөж буй 3 байршил:

  1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамжид гадна дулааны шугам татах ажлыг “Түмэн их девелопмэнт” ХХК долоодугаар сарын 18-ны өдрөөс гүйцэтгэнэ.
  2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын арын зам, Гантиг вилла хотхоны хойно гадна дулааны шугам татах ажлыг “Энерготех сервис” ХХК долоодугаар сарын 15-наас гүйцэтгэж эхлэх хуваарьтай байна.
  3. Баянзүрх дүүргийн 16, 40 дүгээр хороонд халуун хүйтэн ус, дулааны 5 хос шугам солих ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Гүйцэтгэгчээр “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ХҮТ-1 ажиллана. Шугам сүлжээний ажлын хугацаа тодорхойгүй байна.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Junior Club League” 7 сарын гайхамшигт аяллаа өнөөдөр дуусгаж байна

2024 оны 12-р сард анх эхэлсэн “Junior Club League” өнөөдөр буюу 2025 оны 7-р сарын 8-нд аваргын тоглолтуудаар албан ёсоор өндөрлөлө...

img

5 цагийн дараа

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 630 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76,267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 630 хэр...

img

4 цагийн дараа

Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбоонооноос санаачлан зохион байгуулдаг дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит үнд...

img

3 цагийн дараа

Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон

Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, 126 сая төгрөгийг ул...

img

3 цагийн дараа

Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгу...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд