мэдээ
Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндчилгээ

Админ
2025 оны 7 сарын 10

71

Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ түвшин сайхан амьдралын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, залуу нас, мэдлэг боловсрол, оюун ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан өнөөдрийн ололт, амжилтын суурийг тавьсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэрэг, ажил мэргэжлийг залгамжлан шаргуу хөдөлмөр, бүтээлч үйлсээ зориулан ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, тээвэрчид болон автотээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээний, эрдэм шинжилгээний, сургалтын байгууллагын ажилтан, албан хаагчид, тэдгээрийн гэр бүл, хамт олон, автотээврийн салбарын мэргэжлийг сонгон суралцаж буй нийт суралцагч Та бүхэнд Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Тэртээ 100 жилийн өмнө уламжлалт тээвэр болох тэмээн жин, морин өртөөг халж автотээврийн анхны байгууллагыг байгуулснаас хойш автотээвэр нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, батлан хамгаалах, эрүүл мэнд, бүтээн байгуулалтын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж, ачаа, зорчигч тээврийн үйлчилгээг хаалганаас хаалганд хүргэдэг хамгийн түгээмэл, хүртээмжтэй, өдөр тутмын хэрэглээ болтлоо өргөжин хөгжсөн салбар болсныг онцлон тэмдэглээд, энэхүү үйл хэрэгт оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан салбарын нийт ахмадууд, ажилтан, албан хаагчид Та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлье.
Салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тээврийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, судалгаа, шинжилгээнд суурилсан тээврийн үйлчилгээ үзүүлдэг болох, орчин үеийн дэвшилтэт техник технологи, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, салбарын ажил, үйлчилгээг дэлхийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх, мэргэжил, ур чадварт тулгуурласан удирдлага зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлэх, тээврийн төрлүүдийн харилцан уялдаа, бодлогын нэгдмэл байдлыг хангах, тээврийн дэд бүтцийг хөгжүүлж салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн дэлхийн хөгжингүй орнуудын автотээврийн салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний түвшинд цаг алдалгүй хүрэх, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллах зүй ёсны шаардлага тээвэрчид Та бидний өмнө чухлаар тавигдаж байгааг онцлон хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос тээвэрчдийг чадавхжуулан мэргэшүүлэх зорилгоор Аюултай ачаа, Жолоочийн ажил амралтын горим /Тахограф/, Ачааг аюулгүй ачих, бэхлэх, тээвэрлэх болон Олон улсын мэргэшсэн жолоочийн сургалтын төрлүүдээр Олон улсын автотээврийн холбоо /IRU/-ны Сургалтын академиас магадлан итгэмжлэл авснаар автотээврийн салбарын түүхэнд анх удаа дэлхийн 70 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэмлэхийг тээвэрчид Та бүхэн эх орондоо суралцан авах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Түүнчлэн төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг мэргэжлийн холбооны хувьд нийгэмд үйлчилдэг статусаа эрх зүйн хувьд баталгаажуулж, салбарын мэргэжлийн чиглэлийн төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, төрийн ачааллыг үүрэлцэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны баттай гүүр болон, салбартаа мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэх, автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, салбарын ажил үйлчилгээг цахимжуулах, аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэд, тээвэрчдэд дутагдаж буй шаардлагатай үйлчилгээг бий болгоход онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглэн хэлье.
Олон олон бүтээн байгуулалт, эрх зүйн болон тогтолцооны шинэчлэлт, цахим шилжилтийг хамтдаа хийж, шинэ техник-технологи нэвтрүүлэн дараагийн зууныг ажил, хөдөлмөрийн өндөр амжилтаар эхлүүлэхийг нийт тээвэрчиддээ уриалж байна.
Автотээврийн салбарын нийт хамт олон Та бүхэн болон гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг билэгдэн ерөөе.
Та бүхнийг алтан шар зам ивээх болтугай!
ЕРӨНХИЙЛӨГЧ Д.НАРАНПҮРЭВ





“Монголын сайхан орон” үзэсгэлэнд 130 гаруй бүтээлийг дэлгэлээ
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн соёл урлагийн арга хэмжээний салшгүй нэгэн хэсэг болсон “Монголын сайхан орон” үзэс...
2 цагийн өмнө
Төв аймгийн уяач Ж.Түмэн-Өлзийгийн хурдан бор үрээ түрүүллээ
Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн о...
3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авч, Үндсэн хууль, Ерө...
3 цагийн өмнө
Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд 1400 гаруй алба хаагч оролцлоо
Өнөөдөр “Төрийн далбааны өдөр” тохиож байна. Энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид уламжлал ёсоор ц...
4 цагийн өмнө
Д.Цахилгаан, Д.Жаргалсайхан болон тахь нутагшуулсан хамт олонд Төрийн шагнал хүртээлээ
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган дараах хүмүүсийн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Соёлын гавьяат зүт...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд