мэдээ
Д.Цахилгаан, Д.Жаргалсайхан болон тахь нутагшуулсан хамт олонд Төрийн шагнал хүртээлээ

Админ
2025 оны 7 сарын 10

68

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган дараах хүмүүсийн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, доктор, профессор Д.Цахилгааны орчуулсан “Илиада”, “Одиссэй” орчуулгын бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв.
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы үг, ая “Чингис хаан” рок дуулал, “Чингисийн баатрууд”, “Тамирчны алдар хямдхан олдоогүй” бүтээлүүдэд Төрийн шагнал олголоо.
“Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээж, дараах хүмүүст шагналыг нь гардууллаа.
1. Байгаль орчны гавьяат ажилтан, доктор профессор Н.Банди,
2. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх, байгаль орчны гавьяат ажилтан, доктор З.Батжаргал,
3. Олон улсын “Тахь” группын зөвлөх, байгаль орчны гавьяат ажилтан, доктор профессор О.Доржраа,
4. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн үндэсний ахлах зөвлөх, доктор П.Галрагчаа,
5. Их говийн дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга асан О.Ганбаатар





“Монголын сайхан орон” үзэсгэлэнд 130 гаруй бүтээлийг дэлгэлээ
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн соёл урлагийн арга хэмжээний салшгүй нэгэн хэсэг болсон “Монголын сайхан орон” үзэс...
2 цагийн өмнө
Төв аймгийн уяач Ж.Түмэн-Өлзийгийн хурдан бор үрээ түрүүллээ
Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн о...
3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авч, Үндсэн хууль, Ерө...
3 цагийн өмнө
Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд 1400 гаруй алба хаагч оролцлоо
Өнөөдөр “Төрийн далбааны өдөр” тохиож байна. Энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид уламжлал ёсоор ц...
4 цагийн өмнө
Д.Цахилгаан, Д.Жаргалсайхан болон тахь нутагшуулсан хамт олонд Төрийн шагнал хүртээлээ
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган дараах хүмүүсийн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Соёлын гавьяат зүт...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд