мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Админ
2025 оны 7 сарын 10

52

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байна. Цаашид урт хугацаанд “Стратегийн түншлэл”-д суурилсан хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад БНСУ-ын Элчин сайдыг хамтран ажиллахыг хүслээ.
Ерөнхий Г.Занданшатар БНСУ манай чухал гуравдагч хөрш төдийгүй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Тэрбээр Элчин сайд Чой Жин Вонд хандан гурван асуудлыг онцлон хүслээ. Тодруулбал,
10 аймагт нэн хөнгөлөлттэй зээлээр барих “Төвийн дулааны станц байгуулах” төсөл 10 гаруй жил гацсан. Энэ төслийг эрчимжүүлэх, тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэн шинэ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв. Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн өргөн боломж нээх Монгол, Солонгосын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, харилцан үр өгөөжтэй хэлэлцээр байгуулах талаар хамтран ажиллахыг хүссэн юм. Түүнчлэн ховор металын судалгааны төв байгуулах асуудлыг идэвхжүүлэх санал хүсэлтээ илэрхийллээ.
Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, Монголдоо эргэн ирж ажиллаж, амьдрах боломж бүрдүүлэх талаар хоёр санал солилцлоо. Талууд түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Солонгосоос хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт нэгдмэл зорилгын төлөөх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.





“Монголын сайхан орон” үзэсгэлэнд 130 гаруй бүтээлийг дэлгэлээ
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн соёл урлагийн арга хэмжээний салшгүй нэгэн хэсэг болсон “Монголын сайхан орон” үзэс...
25 минутын өмнө
Төв аймгийн уяач Ж.Түмэн-Өлзийгийн хурдан бор үрээ түрүүллээ
Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн о...
1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авч, Үндсэн хууль, Ерө...
1 цагийн өмнө
Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд 1400 гаруй алба хаагч оролцлоо
Өнөөдөр “Төрийн далбааны өдөр” тохиож байна. Энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид уламжлал ёсоор ц...
2 цагийн өмнө
Д.Цахилгаан, Д.Жаргалсайхан болон тахь нутагшуулсан хамт олонд Төрийн шагнал хүртээлээ
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган дараах хүмүүсийн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Соёлын гавьяат зүт...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд