мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван хүүхэд усанд эрсдэж, амь насаа алджээ

Админ
2025 оны 7 сарын 15

17

Баяр, амралтын өдрүүдэд буюу энэ оны 07 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд гол, нуурын усанд нийт 14 хүн амь насаа алдсан ба үүнээс 3 нь хүүхэд эрсэдсэн харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Иймд иргэд Та бүхэн гол, мөрний ойр орчим амарч зугаалах, зорчихдоо өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарна уу.
- Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцаар орхихгүй, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр хэлж ойлгуулах,
- Хийлдэг гудас, дугуйны хамер, хөвөгч зэргээр хүүхдийг тоглуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байх,
- Гол, усны эрэг дагуу газар амарч, зугаалахгүй байх,
- Цаг агаарын мэдээтэй тогтмол танилцаж, аяллын цаг хугацааг зөв сонгон, салхи шуургатай үед болон түргэн урсгалт голын усанд сэлэхээс зайлсхийх
- Малчид, тээврийн хэрэгслийн жолооч Та бүхэн гол мөрний усны түвшин нэмэгдсэн, бороотой үед баталгаат гүүр, тэмдэглэгээ бүхий гарц, гармаар зорчих
- Мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг сайтар мөрдөхийг зөвлөж байна.





СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван хүүхэд усанд эрсдэж, амь насаа алджээ
Баяр, амралтын өдрүүдэд буюу энэ оны 07 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд гол, нуурын усанд нийт 14 хүн амь насаа алдсан ба үүнээс 3 н...
3 цагийн дараа
Улсын хэмжээнд 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу завьт эргүүл ажиллаж байна
ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээ...
38 минутын дараа
Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпийг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
Олон улсын тусгай олимпын бүсийн хурал Монгол Улсад болж байна. Хуралд оролцохоор Олон улсын тусгай олимпын хорооны тэргүүн Мэри Дэв...
22 минутын өмнө
Халх гол суманд гарсан түймэрийг бүрэн унтраажээ
Дорнод аймгийн Халх гол сумын Ташгай багийн нутагт энэ сарын 13-нд хээрийн түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ....
1 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагд...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд