мэдээ
“Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг монгол улс анх удаа тэмдэглэлээ

Админ
2025 оны 7 сарын 21

1

Монгол Улс “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа албан ёсоор энэ жил (7/10) тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг Жэй Си Ай Монгол байгууллага санаачлан, Улаанбаатар хотын төв Чингисийн талбай дээр зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын оролцогчид болон олон нийтийн анхаарлыг татсан өргөн хүрээтэй үйл явдал боллоо. Тус арга хэмжээний үеэр хүний үндсэн долоон үүрэг болох амьдралыг хамгаалах, хүн төрөлхтөнд үйлчлэх, ирээдүйг тогтвортой байлгах, хөгжил цэцэглэлтийг бүтээх, хүний онцлогийг хүндэтгэх, өөрийгөө хөгжүүлж бусдад заах, хариуцлагатай манлайлах зэрэг сэдвээр долоон илтгэгч онцлох илтгэлүүд тавьж, эдгээр зарчмуудыг Монголын уламжлалт үнэт зүйлстэй хэрхэн уялдуулах талаар онцлон дурдсан юм.
Илтгэгчдийн дунд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Батнайрамдал, мөн Жэй Си Ай Монгол байгууллагын манлайлагчид, тэр дундаа Жэй Си Ай Монгол байгууллагын 2024 оны Үндэсний ерөнхийлөгч Э.Энхдэлгэр, Жэй Си Ай Импакт салбар байгууллагын Ерөнхийлөгч Б.Болортуяа, нар багтсан байна. Арга хэмжээнд биечлэн 200 гаруй хүн оролцсон бол лайв стримээр 3,000 гаруй хүн үзэж сонирхжээ. Мөн Жэй Си Ай Энэтхэг байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн, дэлхийн 24 орны оролцоотой, 24 цагийн турш тасралтгүй үргэлжилсэн “The Sun Never Sets on JCI” олон улсын соёлын марафонд Монгол Улсаас оролцлоо. Монгол Улсын төлөөлөгчид энэхүү дэлхийн хэмжээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хүн төрөлхтний өмнө хүлээсэн нийтлэг үүрэг хариуцлага, ёс зүйн манлайллын ач холбогдлыг тодотгож чадсан.
Арга хэмжээний төгсгөлд оролцогчид болон олон нийтэд хандан, жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг НҮБ-аас албан ёсоор “Олон улсын хүний үүргийн өдөр” болгон зарлуулах өргөдөлд цахим гарын үсгээ зурж дэмжихийг уриаллаа. Монгол Улс ийнхүү “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэснээр дэлхийн хариуцлага, тогтвортой хөгжил, ёс зүйн манлайллыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чухал алхмыг хийлээ.





Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, ...
7 цагийн дараа
Цагдаагийн байгууллага төрийн тусгай байгууллагуудаа түүчээлж байна
Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн үйлчилг...
7 цагийн дараа
Японы эрх баригч эвсэл олонхын суудлаа алдав
Японы эрх баригч эвсэл өнгөрсөн ням гарагт болсон сонгуулиар парламентын дээд танхимд олонхын суудлаа алдав. Ингэснээр ерөнхий сайд ...
6 цагийн дараа
Бөхийн өлгий Архангайнхан төрийн наадмыг доромжилж байгаад хэн буруутай вэ?
Өнөө жилийн наадмын бөхийн барилдаан онцгой сайхан боллоо гэж улс даяараа шуугиж байна. Ард түмний баяр бахдал одоо хэр нь бараг дар...
6 цагийн дараа
Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.22/ 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэртэй байгаагаасс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Агуйт̶...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд