Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 22

Валютын ханш

value

гадаад

Японы эрх баригч эвсэл олонхын суудлаа алдав

trend

Админ

img

2025 оны 7 сарын 22

img

36

news-img

Японы эрх баригч эвсэл өнгөрсөн ням гарагт болсон сонгуулиар парламентын дээд танхимд олонхын суудлаа алдав. Ингэснээр ерөнхий сайд Ишиба Шигэрүд улам их дарамт учрах төлөвтэй байна. Тэрбээр нам нь хүнд цохилтод орсон ч албан тушаалаасаа буухгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ишиба ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа боловч Либерал Ардчилсан нам дотроос түүнийг огцрохыг шаардсан шахалт улам нэмэгдэх төлөвтэй байна. Эрх баригч эвсэл сонгуулийн өмнөх зорилгоо биелүүлж чадсангүй. Дээд танхимд олонхын суудлаа хадгалахын тулд 125 суудлаас 50-ыг нь авахыг зорьсон боловч чадсангүй. “Либерал Ардчилсан нам” болон “Комэйто” нам нийлээд 122 суудал авсан нь сонгуулиас өмнөхөөс 141 суудлаар цөөрсөн гэсэн үг юм байна. Ийнхүү эрх баригч эвсэл парламентын хоёр танхим болох дээд танхим болон Төлөөлөгчдийн танхимд олонхын суудлаа алдсан нь дайны дараах Японы засгийн газрын хувьд ховор үзэгдэл болж байна.

Японы “Үндсэн хуулийн Ардчилсан нам” болон “Инновацын нам”-ын удирдагчид эрх баригч эвсэлд нэгдэх эсэх тал дээр мөн сөрөг байр суурь илэрхийлсэн байна. “Үндсэн хуулийн Ардчилсан нам” парламентын дээд танхимд 38 суудал эзэлж байсан боловч энэ удаагийн сонгуулийн дүнд 22 болж буурсан бол,” Инновацын нам” 18 суудлаас 7 болж цөөрчээ. Дээд танхимын гишүүдийг зургаан жилийн хугацаатай сонгодог бөгөөд доод танхимын гишүүдээс ялгаатай нь ерөнхий сайдын шийдвэрээр тараадаггүй юм байна. Дээд танхимын 248 гишүүний тал хувийг нь гурван жил тутамд сонгодог. Ингэхдээ 125 гишүүнээс 75-ыг нь сонгогчдын тойргоос, 50-ыг нь пропорционал тогтолцоогоор сонгодог бөгөөд энэ удаагийн сонгуулиар эдгээр суудлын төлөө 520 орчим нэр дэвшигч өрсөлдсөн юм байна.

Санал хураалтын ирц 58.51 хувьтай гарсан нь 2022 оны өмнөх сонгуулийн ирцээс (52.05) өссөн байна. Гурав хоногийн амралтын үеэр зохион байгуулсан энэ удаагийн сонгуульд 26 сая сонгогч саналаа урьдчилан өгсөн нь шинэ дээд үзүүлэлт болжээ.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АНУ-ын хотуудын 90 хувьд нь хэт их борооны давтамж нэмэгджээ

АНУ даяар үерийн гамшиг нүүрлэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Тус нийтлэлд дурдсанаар энэ жил АНУ-ын бүс нутгуудад аюул, хох...

img

6 цагийн дараа

Прокуророос Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал гаргажээ

Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай...

img

6 цагийн дараа

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 04-ний өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-MONG...

img

6 цагийн дараа

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг энэ сард дүгнэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр нийгмийн шударг...

img

5 цагийн дараа

Телеграммаар холбогдон 13 сая төгрөгөө залилуулжээ

Телеграмм аппликейшнээр дамжуулан залилагдсан иргэдийн дуудлага мэдээлэл удаа дараа бүртгэгдсээр байна. Өчигдөр /2025.07.22/ энэ төр...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд