Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Хуульч О.Билгүүн: Хэрэв нэр бүхий эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийн буруутай нь тогтоогдвол 5-12 жилийн ял заавал эдэлнэ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 23

img

163

news-img

Энэ сарын 18-ны шөнө УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл “Cante club”-ын гадаа утсаар яриад зогсож байсан 25 настай залуугийн тархин тус газарт нь цохисон. Үүний араас “Эрэл”ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нар бүлэглэн зодож танхайрсан гэх хэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа. Тухайн үед эдгээр залуус хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй талаар мэдээлэл цацагдсан. Энэ асуудлын талаар хуульч О.Билгүүнтэй ярилцлаа.


-Одоогийн байдлаар хохирогч хүүгийн нүүрэнд хугараагүй яс байхгүй. Мөн нүдний цаад талын аяганы яс унасан гэх мэдээллийг аав Д.Дашзэвэг нь өгсөн. Та уг хэрэгт ямар байр суурьтай байна вэ?

-Хэрэв дээрх этгээдүүд гэм буруутай нь тогтоогдвол үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон ялыг авах ёстой. Сүүлийн үед өндөр албан тушаалтай, эрх мэдэл бүхий хүмүүс буюу нэг ёсондоо боломжтой айлын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдох тохиолдол маш их байна. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгөө зөв захиран зарцуулж, чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэхээ мэдэхгүй ч гэх юм уу. Өөр бусад шалтгаанаар хар тамхинд хамгийн түрүүнд орооцолддог. Тухайн хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэснийхээ үр дүнд аливаа нэг гэмт хэрэг зөрчилд холбогддог. Үүнийг нэг жишээ нь энэхүү үйл явдал байж болзошгүй байна. Яагаад болзошгүй гэж байгаа вэ гэвэл шүүхийн эцсийн шийдвэр гараагүй. Гэхдээ ерөнхий байдлаар нийгэмд цацагдсан бичлэг, хохирогчийн ар гэрээс хийж байгаа жижиг мэдэгдлүүдийг аваад үзье. Тэгвэл эдгээр нэр бүхий хүмүүсийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж, бусдын биед гэмтэл учруулсан хэмээн харагдаж байна. Энэ бол Эрүүгийн хуульд заасан хүнд ангиллын гэмт хэрэгт орно. Үндсэн зүйл анги нь гэхэд 2-8 жилийн хорих ялтай. Хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулахдаа бүлэглэж үйлдсэн бол 5-12 жилийн ялтай юм.

 

Өөрөөр хэлбэл, хорих ялаас зайлсхийх боломжгүй нөхцөл байдалд хүрнэ гэсэн үг.

-Тэгвэл хар тамхи хэрэглэх, ашиглах гэмт хэрэг нь хэдэн жилийн ялтай вэ?

-Хар тамхи хэрэглэх, ашиглах гэмт хэрэг нь 1-5 жилийн ялтай. Магадгүй энэ төрлийн гэмт хэргийг тогтвортой үйлдсэн болон худалддаг гэх хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн бол мөн адил 2-8 жилийн ялтай. Нэг ёсондоо тус бичлэг, мэдээллийн сайтуудаар явсан мэдээллээс өнгөц харахад хоёр төрлийн хүнд гэмт хэрэг үйлдсэн болж байна. Хэрэв үнэхээр энэ төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн нь үнэн гэж шүүхээр тогтоогдвол хорих ялаас бултах, зайлсхийх боломж байхгүй. Тиймээс эдгээр бүлэг этгээдүүд дор хаяж 5-12 жилийн ял авах ийм үр дагаварт хүрнэ.

-Даргын хүүхдэд хууль үйлчилдэггүй учраас шүүхээс ял оноодоггүй гэж иргэд сошиалд бичих болсон. Та үүнтэй санал нийлэх үү?

-Иргэдийн эмээдэг, зэвүүцдэг зүйл бол энэ. Даргын хүүхэд шоронд ордоггүй. Ял авахгүй зүгээр өнгөрнө дөө гэх мэтчилэн ярьдаг. Гэхдээ Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад даргын хүүхэд байна уу, харцын хүүхэд байхаас үл хамааран ижил тэнцүү ял шийтгэл хүлээнэ хэмээн заасан. Гэм буруутай үйлдэл хийсэн л бол ял эдэлнэ. Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт ерөөсөө л ийм агуулгатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тухайн хүмүүс хэн ч байсан гэмт хэрэг үйлдсэн бол ял авна.

-Зарим мэдээллийн сайтуудаар хохирогчийн ар гэрт 450 сая төгрөг санал болгосон гэж байсан. Хохирол барагдуулаад эдгээр этгээдүүд ялаас мултрах боломжтой юу?

-Одоо бол ямар ч боломжгүй. Хуучин эрүүгийн хууль 2017 оныг хүртэл хэрэгжсэн. Энэ хуульд сэтгэл санаа, эмчилгээ гэх мэт хохирлуудыг бүрэн барагдуулсан бол ял шийтгэлээс зайлсхийдэг зохицуулалттай байсан. Өөрөөр хэлбэл, хохирогч гомдолгүй гэвэл прокурор дээр хэргийг хаадаг байлаа. Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль буюу 2017 онд хэрэгжиж эхэлсэн одоогийн хуулиар тухайн этгээд гэм буруутай үйлдэл гаргасан бол заавал хариуцлага хүлээнэ гэж заасан. Нэг ёсондоо холбогдогч этгээд хохирлоо бүрэн барагдуулсан байна уу эсвэл хохирогч нь гомдолгүй гэхээс үл хамааран заавал шүүхээр орж ял авах зохицуулалттай. Энэ тохиолдолд нэр бүхий дээрх дөрвөн этгээдийг шүүх гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзвэл 5-12 жилийн ял эдэлнэ. Ял авахгүй өнгөрөх ямар ч боломж, нөхцөл байхгүй. Тэр дундаа 5-12 жилийн ялаас зайлсхийх боломжгүй гэсэн үг.

-Ямар ч тохиолдолд эдгээр хүмүүс гэмт хэрэг үйлдсэн гэдэг утгаараа ял эдэлнэ гэсэн үг үү?

-Тийм. Албан бус мэдээллээр хохирогч болон холбогдогч нар мансууруулах бодис, эмэгтэй хүнээс болж эсвэл хохирогч өдөөн хатгах маягийн үг хэллэг хэлснээс үүдэн ийм хэрэг болсон гэх мэт өнцөг явж байна. Гэхдээ ямар ч нөхцөл байдал байлаа гэсэн эдгээр хүмүүсийн хүний биед халдаж, хохирол учруулсныг зөвтгөх боломжгүй. Мэдээж, би хохирогч зүй бус үйлдэл гаргасан эсэхийг мэдэхгүй. Үүнийг шүүх тогтооно. Үнэхээр хохирогч зүй бус үйлдэл гаргаснаас үүдэн эдгээр хүмүүс биед нь халдсан байна гэж үзсэн ч тухайн этгээдүүд ялаас мултрахгүй. Харин сая миний хэлсэн 5-12 жилийн ялыг арай хөнгөрүүлэх нөхцөл руу оруулна уу гэхээс үндсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж чадахгүй. Хууль зүйн хувьд ийм байна. Хохирогчийн мянган буруу байсан ч тус этгээдүүдийн хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсныг үгүйсгэж чадахгүй.

-Уг хэрэгт сэжиглэгдэж байгаа “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан хилээр гарч зугтсан. Тэгэхээр уг этгээдэд хариуцлага тооцох боломжтой юу?

-Хэрвээ хилээр гарсан уг этгээдийг буруутай хэмээн шүүх тогтоовол заавал мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж хариуцлага тооцох ёстой. Гэхдээ мөрдөн шалгах үйл ажиллагаанаас зайлсхийж, оргон зайлсан байх боломжтой нөхцөл байдал байгаа бол оргон зайлсхийсэн өдрөөс нь эхлээд хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог. Магадгүй тухайн хүн 10, 20 жилийн дараа Монголд орж ирвэл ирсэн цагаас энэ гэмт хэрэгт тооцогдох ёстой хөөн хэлэлцэх хугацаа тооцогдож эхэлдэг. Тухайн этгээд 10, 20, 30 жил байна уу хамаагүй үүрэх ёстой хариуцлагаа хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр оргон зайлсан гэдэг утгаараа тухайн хүн хариуцлагаас мултрах боломжгүй. Магадгүй уг этгээд хилийн чанадаас ч олдохгүй байж болно. Гэхдээ энэ хүнийг эрүүгийн хариуцлага хүлээж байгаа.

Бүлэглэн зодоон үйлдэж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэмээн Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарыг 48 цагийн хугацаатай саатуулсан. Харин прокурорын хүсэлтээр саатуулах хугацааг цааш сунгах эсэх шүүх хурал болж, шийдвэр гарчээ. Улмаар Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт хилийн хориг тавьж, өчигдөр 22.00 цагт суллахаар болсон байна.

 

А.ДАВААДУЛАМ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төсвийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, Улсын Их Хурлын 14 тогтоол батлуулжээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын...

img

5 цагийн дараа

“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдо...

img

4 цагийн дараа

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх сарын 12-нд эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг ирэх сарын 12-...

img

3 цагийн дараа

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна 

Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санх...

img

2 цагийн дараа

Улаанбаатарын “Их дуулга” энэ сарын 25-нд эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээ зохион байгуулагдаж байгаа.  Энэ тэмцээн долоодуг...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд