Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Ц.Туваан: Засгийн газар эхний 100 хоногтоо хэрхэн ажиллахыг харж байж тодорхой асуудалд үнэлэлт өгнө

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 7 сарын 23

img

64

news-img

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.


-Хаврын чуулган өндөрлөлөө. Хууль тогтоогчийнхоо хувьд хаврын чуулганаар ямар хуулийн төслүүдэд анхаарч ажиллав. Нөгөөтэйгүүр хаврын чуулганы хугацаанд энэ парламент, Засаг төрийн үйл ажиллагаа хэрхэн явагдав?

-Анхны 126 гишүүнтэй парламент хоёр дахь чуулган болох хаврын чуулганаа өндөрлүүлж байна. Монгол Улсын хууль тогтоох эрх барих дээд байгууллага буюу парламентаар маш олон чухал шийдвэрүүд гарсан. Хаврын чуулганы хугацаанд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн мөн өөрчлөгдлөө. Олон жил явж ирсэн Засгийн газар өөрчлөгдөж, Монгол Улс шинэ Ерөнхий сайдтай боллоо. Энэ утгаараа улс төрийн хүрээнд бодлогын түвшинд арай шинэлэг байдлаар ажиллах нөхцөл байдал бидний өмнө байна. Нөгөөтэйгүүр цаг үеийн асуудал их байгаа. Монгол Улсын хувьд хэдийгээр өнгөрсөн өвөл, хавар давгүй, өнтэй, жилбэтэй өнгөрсөн ч энэ зуны хувьд зарим бүс нутгаараа гантай, хэт халалттай жил болж байна. Үүнд төр анхаарах хэрэгтэй.

-Тэр дундаа Төвийн бүсийн хувьд зуншлага жаахан гантай болж байна уу даа…?

-Төвийн бүс тэр дундаа тариалангийн бүс нутгаар зуншлага амаргүй болж байна. Энэ утгаараа цаг үеэ дагасан зайлшгүй шийдвэрлэх асуудлыг УИХ авч хэлэлцсэн.

-Хаврын чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн солигдсон нь улс төрийн хүрээнд халуун сэдэв болж өнгөрлөө. Таны хувьд өмнөх Засгийн газарт сайдаар ажилласан. Энэ утгаараа шинэ Засгийн газрын үйл ажиллагаа цаашид хэрхэн явагдаасай гэж харж байна вэ?

-Өмнөх Засгийн газрын үед миний хувьд улс орны эдийн засгийн тулгуур салбар болох Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын албан тушаалыг хашсан. Сайдаар ажилласан арван сарын хугацаанд уг салбарын бодлого, зорилтыг боломжийн хэмжээнд удирдаж ажилласан гэдгийг тодотгон хэлмээр байна. Улс орны хэмжээнд юу өөрчлөгдөв, энэ салбарын бодлого, зохицуулалт хэрхэн хангагдаж явагдав гэдэг бүгд ард түмний нүдэнд ил байгаа. Миний хувьд сайдын албан тушаалд томилогдсон цагаас эхлээд арван сарын хугацаанд ачаалалттай, ажил хэрэгч, завгүй хугацааг өнгөрүүлсэн.

-Мэдээж таныг болон АН-ын сайд нарыг өмнөх Засгийн газарт маш сайн ажилласан талаар салбарынхан, улс төрийнхөн, мөн ард түмэн хүлээн зөвшөөрч байгаа байх. Таны хувьд олон ажлын ард гарсан, зармыг нь эхлүүлсэн байх. Онцлоод ямар ажлуудыг нэрлэх вэ?

-Тухайлбал, Гашуун сухайт, Ганц модны хил холболтын төмөр замтай холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлж чадлаа. Мөн ураны хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлж, гэрээ байгуулж ажиллалаа. Мөн Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш чухал асуудал болох газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж чадлаа. Эдгээр асуудал бол 14 мега төслийн хүрээнд манай салбарт хуваарилагдсан долоон мега төсөл дотор багтаж байгаа. Үүнээс гадна Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эрдэнэтийн зэс боловсруулах цогцолбор, Дарханы гангын цогцолбор, Нүүрс хими, Кокс химийн цогцолбор байгуулах гээд томоохон ажлуудыг эхлүүлж чадлаа. Мөн дээрх 14 мега төсөлд орсон алт цэвэршүүлэх үйлдвэртэй холбоотой асуудлыг хийж чадсан. Ийм цаг хугацаа өнгөрсөн байна. Нөгөөтэйгүүр эрдэс баялгийн салбарт тэр дундаа геологийн эрэл хайгуулын лиценз олголтын асуудал гацсан байсан. Уг асуудлыг миний хувьд сайдаар ажиллаж байхдаа нээж, хайгуулын лиценз олгох ажлыг үргэлжлүүлсэн. Монгол Улсын хувьд уул уурхайн орон. Энэ утгаараа хайгуулын лиценз олгох асуудал ил тод нээлттэй явах нь хамгийн чухал. Эдгээр олон чухал шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа.

-Шинэ Засгийн газар хэрхэн ажлаасай гэж харж байна вэ?

-Мэдээж, мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд ажлаа явуулах байх. Нөгөөтэйгүүр шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Энэ утгаараа бидний хувьд эхний 100 хоног дотор ямар нэгэн асуудал яриад яах вэ гэсэн бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл, 100 хоног дотор энэ Засгийн газрыг хэрхэн ажиллах уу, ямар асуудлыг шийдвэрлэж байна гэдгийг харж байгаад асуудлуудаа гаргаж тавина. Ингээд бид сөрөг хүчнийхээ үнэлэлт, дүгнэлтийг өгөөд явах зарчмын байр суурьтай байна.

-Зуншлага тааруу байгааг иргэд тэр дундаа Төвийн бүсийн тариаланчид, малчид хэлж байна. Төвийн бүс бол тариалан эрхлэлтийн бүс. Цаг үе хүнд байхад гурилын тарифын асуудлыг УИХ хэлэлцсэн. Ирэх намар ер нь асуудал хүндрэх үү?

-Монгол хүн амныхаа билгээр гэж ярьдаг. Энэ утгаараа ирэх намар ургац арвинтай сайхан намар болно гэж хэлье дээ. Гэхдээ бодит байдал хүнд байна. Тэр дундаа газар тариалангийн салбар маш том эрсдлийг хүлээж байгаа. Зуншлага тааруу, гантай ийм жилд тариаланчид үнэхээр сөхөрдөг. Гэтэл үүн дээр нь нэмээд төрийн зүгээс маш сөрөг шийдвэрийг гаргасанд харамсаж байна. Өөрөөр хэлбэл, гурилын тарифын татварыг тэгэлсэн байсан. Монголчууд Оросоос импортоор гурилыг татваргүй оруулж ирнэ гэсэн үг. Ингэснээр Монголын дотоодын гурилын үйлдвэрийн үйлдвэрлэж байгаа гурил борлуулалтад сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн Монголын хөрсөнд ургасан тариаланчдын тарьсан улаанбуудайг худалдан авах үйл ажиллагаа буурна. Энэ нь манай тариаланчдын хувьд сөрөг нөлөөлөх хууль батлагдсан байсан. Уг хуулийг нэг удаа өөрчлөх гээд дэмжигдээгүй. Харин саяны чуулганаар дахин оруулж дэмжигдлээ. Өөрөөр хэлбэл, импортын гуриланд тарифын татвар ногдуулах болсон гэсэн үг. Гэхдээ энэ асуудал цаг хугацааны хувьд хоцорсон гэсэн байр суурьтай байгаа. Нөгөөтэйгүүр гантай, хэт халалттай байгаа цаг уурын нөхцөл байдал газар тарилангийн салбарт маш хүнд цохилт болж байна. Хавар ч ялгаагүй өдөртөө халаад шөнөдөө эрс хүйтэрсэн нь хаврын тариалалтад сөрөг нөлөө үзүүлсэн. Зарим газраас манай тариаланчид хэлж байна. Ган боллоо, ургац алдах нь тодорхой байх шиг байна гэж. Тэгэхээр улс орны хувьд яг одоо цаг алдалгүй газар тариалангийн салбар руугаа онцгой анхаарал хандуулж бодлого, шийдвэрээ нэн яаралтай гаргаад явах нь зөв. Ингэхгүй л бол энэ салбар арай ядан хөл дээрээ чичигнэж байхад байгаль, цаг уур болон төрийн гаргасан шийдвэрээс болж улам сөхрөх эрсдэл бий болсон. Сөхөрч унахад үнэхээр ойрхон байгаа гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй.

-Засгийн газраас “Атрын-4” аяныг зарласан байгаа шүү дээ…?

-Тийм. Гэхдээ саяны хэлсэн сөрөг нөлөөнүүдийг нэн яаралтай шийдвэрлэж арилгахгүй л бол энэ салбар их хүнд байдалд орно. Улаанбуудайн тариалалт гэхэд энэ жил маш их хэмжээгээр буурсан. Өөрөөр хэлбэл, 230-240 мянган га-д улаанбуудай тариалсан. Энэ нь хуучин тариалдаг байсан үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь харамсалтай. Үүн дээр нэмээд ган болчихоор үндсэндээ энэ салбар сөхөрнө гэсэн үг. Тэгэхээр яг одоо Засгийн газар, салбар яамны зүгээс газар тариалангийн салбарт учирч байгаа гамшгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж тооцоолоод тодорхой шаардлагатай байгаа зохицуулалт, шийдвэрүүдийг гаргаад явах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар газар тариалангийн салбарт Төр засгаас дэмжлэг үзүүлж, анхаарахгүй л бол уг салбар дампуурлын ирмэгт ирсэн шүү гэдгийг хатуу сануулан хэлье.

-Хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Таны хувьд төвийн бүсээс сонгогдсон гишүүн. Энэ утгаараа жишээ нь, төвийн бүсэд ямар нэгэн орлого, зарлагын өөрчлөлтүүд орсон байгаа юу?

-Юуны түрүүнд энэ бол алдагдалтай төсөв. Өмнө 2025 оны төсвийг алдагдалгүй батлах ёстой, алдагдалгүй төсөв батлах нь зөв гээд баталж байсан. Харин энэ удаад алдагдалтай төсөв орж ирж байна. Ийм богино хугацаанд яагаад ийм зарчмын зөрүүтэй өөрчлөлт гарсныг нь сайн ойлгохгүй байгаа. Төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасарч байгаа. Зарлагаа 1.9 их наяд төгрөгөөр танаж байна. Ингээд 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ 2025 оны төсөв дээр тавьсан хөрөнгө оруулалтаас 535 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг гэрээ байгуулаагүй шалтгаанаар цуцалсан. Энэ юу хэлж байна гэхээр сум, аймаг, орон нутагт баригдахаар төлөвлөгдчихсөн байсан сургууль, цэцэрлэгүүдийн төсөлд сөрөг нөлөө үзүүлэх шийдвэр. Дээрээс нь төсвийн урсгал зардал талдаа нэлээд их таналтуудыг хийсэн. Орон тооны цомхотгол ч хийгдэж байгаа. Гэхдээ эдгээр шийдвэр нь маш хурдан хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт миний хувьд эргэлзэж байна. Учир нь ажлаасаа халагдаж байгаа 14 мянган төрийн албан хаагч бол гэнэт халагдсаны болон ажилгүйдлийн тэтгэмж авах болно. Өөрөөр хэлбэл, 3-4 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг ажилласан эсэхээс үл хамаараад авна. Тэгэхээр үлдэж байгаа хагас жилийн хугацаанд үүний үр дүн бол гарахгүй гэсэн байр суурьтай байна.

-Төвийн бүсэд тавьсан хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Та мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ жилийн хувьд Төвийн бүсэд бид нэлээд олон хөрөнгө оруулалтыг тавиулж, араас нь хөөцөлдөн ажиллаж байна. Тухайлбал он дамжаад ирсэн Багануураас Мөнгөнморьт хүртлэх автозам дээр бид нэмэгдэл төсөв тавиулж чадсан. Энэ төсөв бол хэвээрээ байгаа. Авто замын хувьд Төв аймгийн Батсүмбэр сумаас Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Түнхэл тосгон хүртлэх зам, Аргалант сумаас Баянцогт хүртлэх зам, мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сум орох замын асуудал, Орхонтуул орох зам гээд нэлээд олон замын хөрөнгө оруулалтуудыг тавьж чадсан. Эдгээр хөрөнгө оруулалтын тухайд Төсвийн тодотголоос үл хамаараад цаашид хэвийн үргэлжилж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төсвийн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, Улсын Их Хурлын 14 тогтоол батлуулжээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын...

img

5 цагийн дараа

“Антре гоулд” ХХК, “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Бадрах Энержи” ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдо...

img

4 цагийн дараа

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх сарын 12-нд эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг ирэх сарын 12-...

img

3 цагийн дараа

Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна 

Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санх...

img

2 цагийн дараа

Улаанбаатарын “Их дуулга” энэ сарын 25-нд эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээ зохион байгуулагдаж байгаа.  Энэ тэмцээн долоодуг...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд