мэдээ
Үндэсний их баяр наадамд зодоглосон хоёр бөхийн шинжилгээнээс допинг илэрчээ

Админ
2025 оны 7 сарын 25

48

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан шөвгөрсөн 32, сурын харвааны 16 тамирчнаас долдугаар сарын 12-ны өдөр авсан допингийн шинжилгээний хариуг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монголын допингийн эсрэг байгууллагаас мэдээлэв.
Нийт 48 тамирчны сорьцыг Германы Дрезден хот дахь Дэлхийн допингийн эсрэг байгууллагын албан ёсны итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна. Тодруулбал, сорьцыг гэрээнд заасан хугацааны дагуу энэ сарын 13-ны өглөө Улаанбаатараас илгээж, 14-ний шөнийн 02:00 цаг Германы лабораторид хүргэсэн байна.
Энэ сарын 16-ны 15:00 цагт албан ёсны цахим хуудсаар нийт 48 тамирчнаас 43-ынх нь хариу ирсэн бол 18-ны өдөр гурван тамирчны хариуг илгээжээ. Энэ сарын 22-ны өдөр нэг тамирчны хариу ирж, нэгийнх нь шинжилгээ дуусаагүй байгаа аж.
Монголын допингийн эсрэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа “Хоёр тамирчнаас дөрвөн төрлийн хориотой бодис илэрч, нэгийнх нь хариу эргэлзээтэй байгаа учраас нарийвчлан нягталж байгаа аж. Энэхүү хариуг нягтлахын тулд 21-28 хоног шаардлагатайг юм байна. Допинг илэрсэн эхний бөх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан Н.Баяржаргал ажээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Давааням хоёр дахь бөхийг зарлах боломжгүй гэв. Учир нь, мэдэгдэж амжаагүй бөгөөд бүртгүүлсэн утасны дугаарууд нь холбогдох боломжгүй байгаа аж. Өөрт нь мэдэгдээд хүлээн зөвшөөрвөл олон нийтэд зарлана. Харин “В” сорьцын шинжилгээг шинжлүүлэх шийдвэр гаргавал дараагийн процесст шилжих аж.
Улсын баяр наадмаар дөрөв давсан улсын гарьд Б.Гончигдамбын сорьцыг Дрездений лабораториос шилжүүлж, Германы Кёльн хотын өөр нэгэн итгэжмлэгдсэн лабораторид нарийвчлан шинжлэх шаардлагатай болсон аж. Нарийвчилсан шинжилгээний хариу гартал ойролцоогоор сарын хугацаа шаардлагатай юм байна.
Допингийн шинжилгээний хариуг өмнөх жилийнхээс нэг хоногоор хоцорч мэдээлсэн учир нь хориглосон бодис илэрсэн тамирчинтай холбоо барьж, шинжилгээний хариуг танилцуулахтай холбоотой байжээ.
Аймгийн арслан Н.Баяржаргал энэ жилийн улсын баяр наадмаар нэгийн даваанд аймгийн начин Л.Бат-Амгалан, хоёрын даваанд улсын харцага Х.Гантулга, гурвын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг, дөрвийн даваанд улсан аварга С.Мөнхбатыг тус тус даваад тавын даваанд улсын арслан Б.Орхонбаярт өвдөг шороодсон.
Улсын гарьд Б.Гончигдамба гурвын даваанд аймгийн арслан С.Занданхүүг, дөрвийн даваанд цэргийн арслан Б.Өлзийсайханыг даваад, тавын даваанд аймгийн арслан буюу улсын гарьд цол хүртсэн Н.Өсөхбаярт тахимаа өгсөн билээ.





Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г албан үүргээ гүйцэтгээд эх оронд...
7 цагийн өмнө
Малайзын иргэн бүрд 24 ам.доллар олгоно
Амьжиргааны өртөг нэмэгдэж буйгаас үүдэлтэй үр дагаврыг зөөлрүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээний хүрээнд Малайзын насанд хүрсэн ирг...
8 цагийн өмнө
ЭСЯ: Тайландын Сурин мужид зэвсэгт мөргөлдөөн гарсан тул тус чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа
Өчигдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08:20 цагт Тайландын Хаант Улсын Сурин муж дахь цэргийн бааз руу камбожийн талаа...
8 цагийн өмнө
Н.Аззаяа: БНСУ-ын хил дээр Монгол иргэд айдастай, хаана хандахаа мэдэхгүй, маш хүнд нөхцөлд байна
БНСУ-ын хил дээрээс Монгол иргэдийг буцааж байгаа асуудлаар БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ын тэргүүн Н.Аззаяатай яр...
9 цагийн өмнө
Халдвартын эцэс хүртэлх авто замыг хааж, засварлана
Халдвартын эцсийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Намьянжугийн гудамжнаас зүүн тийш Халдвартын эцэс хүртэлх авто замыг...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд