Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

Засагтаа ч товойхгүй Ерөнхий сайд 2028 онд намын туг болж барах уу гэдэг яриа МАН-ынхан дунд гарчээ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 28

img

196

news-img

МАН-ынхны нэгнээ өшиглөж унагаад: Одоо яах вэ гэсэн үед нь Г.Занданшатар сонголт болж гарч ирдэг. 2019 онд М.Энхболдыг УИХ-ын даргаас унагаад Ц.Нямдорж яригдсан ч Г.Занданшатар сонгогдсон. 2025 оны 6 сард Л.Оюун-Эрдэнийг огцруулаад Н.Учрал , Я.Содбаатар, Г.Тэмүүлэн нарын зэрэг хүмүүс Ерөнхий сайдад явсан ч Г.Занданшатар л эцсийн сонголт болсон. Энэнээс харахаар Г.Занданшатар нам дотроо дундын хувилбар мэт. Улс төрийн хувьд ийм байж болох. Гэвчиг гүйцэтгэх засаглалыг авч явахад тэр хэр зэрэг кандидат вэ. Энэ дээр их л бодууштай байдал үүссэн байна. Нэгэнт Ерөнхий сайд болсон Г.Занданшатар удахгүй МАН-ын их хурал болохоор намын дарга болох гэж байгаа. Тэр дээр нь мөн л олон жиг жуг яригдаад эхэлжээ. Энэ мэт нь: Г.Занданшатарт засаг дээрээ ч, нам дээрээ ч ажиллах шаардлага үүссэн гэсэн үг. НЭГДҮГЭЭРТ: Тэрээр засаг дээрээ ажлаараа, албан тушаалаар товойж чадахгүй байна. Гэтэл нь 100 хоног нь дөхөөд байдаг. Засгийн газрын 100 хоног их чухал. Олон улсын жишиг. Ямар ч Засгийн газар 100 хоног дээрээ дүнгээ тавиулдаг. Тэгэхийн төлөөнөө ажил ч их хийнэ, тайлангаа ч 100 хоног дээрээ тавьдаг. Одоогийн байдлаар Г.Занданшатар Ерөнхий сайд болоод 50 шахам хонож байна. 100 хоногийн тал нь өнгөрч. Гэхнээ Засгийн газар: Хэмнэнэ, танана, хасна, цомхотгоно гэдгээ ярьсаар л байна. Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад удахгүй чуулган хаасан. Наадам залгасан. Улс төрийн хувьд дарамт шахалт авч амжаагүй. Уул нь энэ боломж. Энэ хооронд л ихийг амжуулах хэрэгтэй байлаа. Гэвчиг Засгийн газар эдийн засгийн том арга хэмжээ авч амжихгүй л 50 хоночих шиг боллоо. Эцэстээ засаг дээрээ түр тар хийгээд эхэлжээ. Засгийн газрын өнгөрөгч 7 хоногийн хурал дээр Тэргүүн шадар сайд Н.Учрал: Г.Дамдиннямаа сайд болсон юм бол галаа бариач ээ. Онтрег явуулаач ээ. Цаг алдаад байна гэж шүүмжилжээ. Н.Учрал өмнөх Засгийн газарт ХЭГ- ын дарга байсан. Юу хийвэл эдийн засаг баримжаатайгаа байх вэ гэдгээ мэднэ. Онтрег явуулахгүй бол Оюутолгойгоос ойрдоо, холдоо хоосон хоцорно гэдгийг мэдээд байгаа. Н.Учрал гэснээс энэ залуугийн нэр хүнд сүүлийн үед засаг дотроо толгой цохих болсон. Тэрийгээ ч мэдэрчихэж. Хэлж ярьж байгаагаа засгийн тэргүүний хэмжээнд хүргэдэг болсон. Эдийн засагт мөнгө оруулах хүлээлт болоод байсан Алт 3 аян уначихсан. Эхлээд Байгаль орчны сайд нь: Тусгай хамгаалалттай газрыг ухах төслийг би УИХ руу авч орохгүй гээ д гүрийчихсэ н гэ ж мэдээлэгдсэн. Сайд болсон хүн Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг гэдгийг бөх зүрхтэйгээр зөрчжээ. Дараагаар нь Ерөнхийлөгч: УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд: Нэгт. Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой. Хоёрт. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэсэн 2 үндэслэлээр хэсэгчилсэн хориг тавив. Уул нь одоо дэлхий нийтэд алтны үнэ тэнгэрт хадаж байна. Монголын мөнгө олох хамгийн таатай боломж энэ байсан юм. Нүүрс уначихсан. Энэ цаг зуурын гэвчиг манай улсын эдийн засаг тэрийг хүлээж тэвчихгүй. Хэвтээд өгнө. Одоо ганц Гашуунсухайтын гэрээнээс л голоо зогоох байдалд хүрлээ. Уул уурхайн толгой хийгээд либерал экспертүү- ийн нэг Д.Дамба өнгөрөгч 7 хоногт ярилцлага өгөхдөө: Монгол Улс зэс, нүүрс, алт гурваас л мөнгө олно. Нүүрсний үнэ унасан. Гэвчиг удахгүй сэхнэ. Алт дээр популизм яваад гацаагаад байна гэж ярьсан. Наадмын  үеэр уламжлалт Эдийн засгийн форум боллоо. Дэлхийгээс сонирхогчид бас ч гэж ирлээ ирлээ. Харин Эдийн засгийн форум үр дүн муутай боллоо. Эдийн засаг гадарладаг хүн бүр л хэлж байна. Хоосон онч үгс, хүсэлт маягийн хөнгөн илтгэлүүд манай талаас тавьсаар дуусжээ. Базвал энэ Засгийн газар 50 хонохдоо тэр гэхийн тэмдэг багатай л өнгөрөөжээ. Энийг: Г.Занданшатар засаг дээрээ ажиллах хэрэгтэй гээд байгаа хэрэг. ХОЁДУГААРТ: Улс төр удахгүй халуурна. УИХ-д хүчтэй сөрөг хүчинтэй болчихсон. Тэд нар зүгээр суухгүй. Яая даа гэтэл балбаж мэдэх эвгүй сөрөг хүчинтэй болсон. Тэднийг яая гэж байхад МАН-ынхных нь улс төр зүгээр суулгахгүй нь шиг. Наадам найр, хөдөө гадаагуур тус намын гишүүд намрын их хурлаа яриад л байна. Ахиулаад чагнахнээ МАН-ынхан: Засагтаа товойхгүй байгаа Ерөнхий сайд 2028 оны туг болж барах уу гэж байна. Ахиулаад чих тавихнээ: Г.Занданшатар сул байна. Ойлгомжгүй байна. Шийдэлгүй байна. Гэтэл нь 2028 оны сонгууль хаяанд ирчихлээ гэх. Базахнээ: Засагтаа ч товойхгүй Ерөнхий сайд 2028 онд намын туг болж барах уу гэдэг яриа МАН- ынхан дунд гарчээ. Энэ мэт үгс голдуу хуучны лухгар улстөрчдөөс нь гарч байх жишээтэй. Зөвхөн хууччуул ч биш МАН-ын гишүүд үе насны хувьд алагтай цоогтой ийм үзэл бодолтой болжээ. Гэхдээ л МАН-д 70, 80 оныхны зөрчил үүссэн гээд байгаа нь үнэн байна. Тэд нь хоёр туйлтай байр суурь ярьдаг. Харин хуучны лухгар улстөрчид нь төв цэг дээрээс цэгнэж байна. МАН-ынхан яагаад ингэж хэл үг ороод эхлэв гэхээр их хурал нь намар болно. Энэ хурлаар Г.Занданшатар МАН-ын дарга болох ёстой. Гэтэл нь намынх нь хууччуул ийм байр суурьтай болчихож. Энэ бол аюул. Эндээс ахиулаад үзэхүл МАН-ын их хурлаар намын даргад Г.Занданшатараас өөр кандидат нэр дэвшээд ороод ирж болзошгүй нь. Намар юухан байхав. Бараг болж байна. Энийг: Г.Занданшатар нам дээрээ ажиллах хэрэгтэй гээд байгаа хэрэг. ГуравДУГААт: Энэ мэтээр эдийн засаг, улс төр талдаа намар чангахан даваатай тулах Засгийн газар одоо амиа аргацаах, УИХ-аа, сөрөг хүчнээ аргадах тактик бариад эхлэх шиг. Засгийн газраас гишүүний мөнгийг дахин өгөхөөр шийдэв. Наадмын өмнөхнөөс санаачлан хэрэгжүүлээд эхэлжээ. Улсын төсөвт суудаг гишүүний мөнгө 20 гаруй жилийн өмнө анх 10 саяар эхэлсэн. Тэгж явж байгаад 2009 оны 500 сая, 2010 оны 1 тэрбум, 2021 онд 5 тэрбум болсон. 2026 онд 15 болгохоор Засгийн газар санаачилсан байна. Иргэд олон нийт энэ авлигыг үзэж харж чадахгүй шүүмжлээд сүйд. УИХ-ын жагсаалтын гишүүд ч эсрэг байр суурьтай байна. Аргагүй дээ. Олоон жилийн өмнөөс УИХ руугаа хандсан авлигын хэлбэртэйгээр өгөгдөж ирсэн мөнгө байгаа юм энэ. Улсын бүтээн байгуулалт, төсвийн хөрөнгө оруулалт нэгдсэн төсвөөр явах байтал нь гишүүд нэг нэгээрээ мэддэг мөнгөтэй болгочихоор авлига л гэж үзнэ. Авлига нь ард түмэнд зориулах төрийн хөрөнгийг хувь хүний халаасанд оруулаад зогсохгүй улсаараа ядууралтай нүүр тулах сөрөг үзэгдлийг авчирдаг. Төсөв тойрсон энэ маргааныг улс төрийн хонжоо хайгчид ч ашиглаад байна. Төсөрхөн тамга атгадаг даргаар томилогдсон этгээд Ү гэгч олны дунд захиалгат бичвэр, мэдээлэл бэлтгүүлж, сошиалд хаях байдлаар хэрүүл тарьж, үл ойлголцол үүсгэх болж. Энийг бай болсон талууд нь мэдчихэж. Улс төр хоржоонтой л үргэлжилж байна, хор нь ард олонд бага л тусаасай билээ.

 

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АТГ: Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг ша...

img

8 цагийн дараа

Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ

“Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ” гэж нэвтрэх нэр, нууц үгийг нь мэхлэн авч, өөрийн дансыг Токи аппликейшнд холбож...

img

7 цагийн дараа

Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд оролцох үеэрээ  төр, нийгмийн нэрт з...

img

7 цагийн дараа

Хавдар Судлалын Үндэсний Төвийн барилгын В1 давхарт гарсан галыг бүрэн унтраажээ

Нийслэлийн БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна дуудлага өнөөдөр /2025.07.28/ 14:11 цаг...

img

7 цагийн дараа

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ/Хялганат/, Онон/Дадал/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10 см тус тус нэмэгдсэн байн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Х.НЯМБААТАР

ЖЕНКОГИЙН ЯВУУЛГА ЭХЭЛЖЭЭ !

Онцлох нийтлэлүүд