Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Д.Баатархүү: Хумх, матрын одны ордоос солирын урсгал цацарч харагдана

trend

Админ

img

2025 оны 7 сарын 30

img

75

news-img

ШУА-ийн одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Баатархүүтэй хос солирын талаар ярилцлаа.


-Солирын бороо гэж юу вэ?

-Солирын урсгал, солирын бороо гэх ойлголтууд бий. Хэдий энэ хоёр нэг зүйл ч гэсэн ажиглагдах байдлаараа арай өөр юм. Солирын бороо гэдэг нь нэгэн зэрэг маш олон солир харвах үзэгдлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, бороо орж буй мэт тэнгэрт од харвана гэсэн үг. Энэ үзэгдэл манайд тийм ч их ажиглагдаж байгаагүй. Солирын бороо нь 200 гаруй жилийн өмнө их ажиглагдаж байсан гэдэг. Одоо бол солирын урсгал нэг цагт дээд тал нь 100 орчим харвана. Солир харвахыг манайхан од харвах гэж нэрлэдэг шүү дээ.

-Энэ сарын 29,30-нд хос солирын бороо орно гэсэн. Энэ ямар үзэгдэл вэ?

-Долдугаар сарын дунд үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл хос солирын урсгал явагдана. Энэ нь матар, хумхын ордны солирын урсгал явагдаж байгаа юм. Одны ордных нь нэрээр нэрлэдэг. Аль цэгээс солирын урсгал цацарч байна. Үүнээсээ шалтгаалаад одны ордных нь нэрээр нэрлэдэг юм.

Энэ удаа хумх, матар гэсэн одны ордоос солирын урсгал цацарч харагдана. Матрын орд болон хумхын ордны гурав дахь хамгийн тод одноос солирын урсгал цацрах юм. Яагаад хос солир гэж нэрлэж байгаа вэ гэвэл энэ хоёр орд зэрэгцэн байрлаж байгаа учраас. Түүнээс биш хоёр өөр солирын урсгал шүү дээ. Сүүлт одныхоо хог хаягдлаас шалтгаалаад хоёр өөр төрлийн солир харвах хэдий ч зэрэгцэж байрлаж байгаа одны орд. Өнөөдөр болон маргааш оргил үедээ хүрч байгаа юм байна.

-Энэ үзэгдлийг хаанаас харж болох вэ?

-Сая цаг агаар харсан чинь их үүлтэй байна. Баруун талаасаа их үүл гарч байгаа учраас ажиглах боломжгүй. Харин зүүн талын аймгууд харах боломжтой. Мэдээж энэ үзэгдлийг ажиглахын тулд харанхуй, цэлмэг газар очоод бүх гэрлээ унтраах хэрэгтэй. Нүдээ харанхуйд сайн дасгаж байгаад өмнөд хагас руу ширтэнэ. Ер нь дэлхийн хаана ч ажиглагдаж болно. Яагаад гэвэл нэлээн дээрээс орж ирж байгаа юм. Гэхдээ цацрах цэг нь урд зүг.

-Ер нь солирын хэдэн хувь нь газарт унадаг вэ?

-Маш бага хувь нь унана. Жижиг хэмжээтэй учраас бараг л унахгүй дээ. Манай дэлхийн агаар мандал руу асар хурдтай орж ирэхдээ ерөнхийдөө шатаад бидэнд зам нь л харагддаг. Нарийхан урт зураас харагддаг даа. Энэ нь солирынхоо найрлагаасаа шалтгаалаад өөр өөр өнгөтэй байдаг.

-Солирын хэлтэрхий ямар үнэтэй байдаг вэ?

-Найрлагаасаа шалтгаалаад үнэ цэн нь тодорхойлогддог. Шилэн, төмөр, чулуун солир гэж бий. Шилэн солир их ховор байдаг учраас илүү үнэтэй. Чулуун, төмөр солир бол маш элбэг байдаг. Холимог буюу ховор элементтэй солирын хувьд асар үнэтэй.

-Монголд солир унах уу?

-Унана. Монголд унасан солир олон бий. Ихэнх нь музейд байгаа. Том, том солирын тогоонууд ч бий. Эрт дээр үед унаад ул мөр нь тогоо болоод үлдсэн байх жишээтэй.

-Хаагуур унадаг вэ?

-Байрлал нь гэвэл Увс, Хөвсгөл гээд тайгаар ихэвчлэн унах талтай. Гэхдээ хаана ч солир унах боломжтой шүү.

-Монголоос олдсон хамгийн үнэтэй ямар солир байдаг вэ?

-Хондрит гээд шилэн солир байдаг юм. Одоо байгалийн түүхийн музейд байгаа. Энэ солирын нэрийг Хэрлэн гэдэг. Унасан, ойчсон уулынх нь нэрээр нэрлэдэг юм. Тиймээс манай Монголд Богд, Ач, Хэрлэн, Мөнгөн дөш гэх нэртэй том, том солирууд бий.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар муу байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байн...

img

8 цагийн дараа

“MAS Wrestling VII” ДАШТ-д 33 орны 230 гаруй тамирчин оролцож байна

MAS Wrestling VII дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-ний орой 21:00 ...

img

7 цагийн дараа

“Улаанбаатар ММС Энержи” хасагдах шатанд Пуэрто Рико улсын “Каролина” багийн эсрэг тоглоно

Энэ сарын 3-4-ний өдрүүдэд “FIBA 3×3 Edmonton” Дэлхийн их дуулга тэмцээн болж байна. Уг тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи&...

img

6 цагийн дараа

Оюутан цэргүүд Улиастайн ам орчмын талбайг цэвэрлэлээ

Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хээрийн сургалтын төвд алба хааж буй оюутан цэргүүд БЗД-ийн 34, 35 дугаар хороотой хамтран У...

img

5 цагийн дараа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хуули...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд