Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Д.Алтанхуяг: Зүгээр л үз. Аяндаа та сонгодог урлагийн гайхамшгийг мэдэрнэ

trend

Админ

img

2025 оны 8 сарын 03

img

77

news-img

УДБЭТ-ын захирал, МУГЖ Д.Алтанхуягтай энэ намар тоглогдох сонгодог уран бүтээлүүдийн талаар ярилцлаа.


-Энэ намар нийт хэдэн сонгодог уран бүтээл УДБЭТ-ын тайзнаа тавихаар бэлдэж байгаа вэ?

-Үндэсний болон дэлхийн сонгодог, нийт найман уран бүтээлийг ирэх есдүгээр сараас арванхоёрдугаар сарыг дуустал УДБЭТ тайзнаа амилуулахаар бэлдэж байгаа. Тоглолтын бүхий л хуваарь гарсан. Оркестр хөгжим болон Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, “Учиртай гурван толгой” дуурь, “Жизель”, “Чингис хаан” дуурь, П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балет гэх мэт дэлхийн алдартай уран бүтээлүүдийг энэ оныг дуустал хуваарийнхаа дагуу тавина. Үүнээс хамгийн гол зүйл нь тасалбарын үнийн асуудал байна. Аливаа сонгодог урлагийн тоглолтын тасалбар янз бүр байдаг. Дунджаар бодоход 350 мянган төгрөг ч байх жишээтэй. Тиймээс бид энэ намрын бүх тоглолтын тасалбарын үнийн дүнгээ 120 мянгаас 50 хувь хөнгөлөөд 60 мянган төгрөг болгосон. Тиймээс аль болох амжиж аваарай гэж хэлмээр байна. Учир нь өнгөрсөн жил “Жизель” балет тоглогдоход Большой театрын хоёр бүжигчин ирсэн. Нийт хоёр удаа УДБЭТ тайзнаа тоглоход л тасалбар нь гадуур олдохгүй байсан шүү дээ.

-Яагаад гэнэт ийм шийдвэр гаргах болсон вэ?

-Маркетинг гэж хэлж болно. Нэг талаасаа нийгмийнхээ анхаарлыг бусдаас түрүүлж татахыг хүссэн юм. Хоёрдугаарт, өмнө нь огт балет, дуурь үзэж байгаагүй хүмүүсийг энэ театр руу оруулж ирмээр байна.

Мөн тэдэнд санхүүгийн боломжийг нь олгохыг хүссэн юм. Манай монголчуудад нэг нийтлэг алдаа байдаг. Сонгодог урлаг гэхээр л өөрөөс нь их хол зүйл мэтээр ойлгодог. Гэтэл үгүй шүү дээ. Бидний зүгээс 60 мянган төгрөгөөр дэлхийн сонгодог уран бүтээлийг бие, сэтгэлээрээ таашаах боломжийг олон нийтэд

нь, есдүгээр сарын 27, 28 бол хөгжмийн үдэш юм. Эхний өдөр нь зөвхөн францын хөгжмийн зохиолчид тоглоно. Дараагийн өдөр нь дандаа Италийн хөгжмийн зохиолчид тоглох жишээтэй. Харин бид энэ өдөр дэлхийгээр аялан тоглолтоо хийгээд явж байгаа Италийн алдарт хоёр хөгжимчнийг урьсан. Хүн хөгжимгүйгээр амьдрах боломжгүй. Хөгжим хүнд санаа сэдэл, бодлыг төрүүлж байдаг. Хөгжим ямар ч хүний сэтгэлийг хөглөх хүчтэй. Бүр хүний сэтгэлийг эдгээх ерөндөг гэж нэрлэдэг шүү дээ. Энэ гайхамшгийг та бүхэн есдүгээр сард хоёрхон өдөр таашаах боломж бүрдсэн юм шүү. Нийт найман уран бүтээл бэлдсэн байгаа гэж хэлсэн. Үүнээс дуурь гэхэд үндэсний гурав, сонгодог хоёр нийт таван уран бүтээл тоглогдоно.

-Олон сонгодог уран бүтээл тоглогдох юм байна. Та эдгээрээс жишээ болгон нэг уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Аравдугаар сард “Гүнгэрийн гүнж болон “Хунт нуур”, “Учиртай гурван толгой” тоглогдоно. Жишээ нь, “Гүнгэрийн гүнж” гэж ямар бүтээл вэ. Түүх нь бол манайх. Энэ бүтээлийн хувьд эмэгтэй хүний дотоод мөн чанарыг яаж хөгжмөөр илэрхийлж болох вэ гэдгийг та бүхэн харж, сонсож, мэдэрнэ. Гол нь бодитоор нь үзэж харна. Ер нь хүн бүр сонгодог хөгжмийн үнэ цэн, хүн төрөлхтний түүхийн үйл явцад ямар байр суурьтай вэ гэдгийг мэддэг. Сонгодог урлаг хүнд яаж нөлөөлдөг талаар ч гадарладаг. Тэгвэл яагаад үүнийг үзэж болдоггүй юм бэ. Сонгодог урлаг хүн төрөлхтөнтэй хамт үүсэж, бий болоод өнөөг хүрлээ. Нэг ёсондоо хүний амьдрал шүү дээ. Зүгээр л үз. Аяндаа та сонгодог урлагийн гайхамшгийг мэдэрнэ. Дараа нь таашаана. “Гүнгэрийн гүнж”-ийн хөгжим нь хүртэл манай монгол аялгуу. Мөн эмэгтэй хүний гадаад зан чанарыг нь яаж жүжиглэлтээр илэрхийлж болох вэ гэдгийг харна. Энэ бүгдийг 60 мянган төгрөгөөр үзэх боломж бүрдээд байна аа гэдгийг л олон нийтэд гол нь хэлэх гэсэн юм. Одоо жишээ нь, “Хунт нуур” тоглож байхад билет нь 350 мянга байсан. Тэгвэл та 60 мянгаар хэчнээн бүтээл үзэх вэ. Гэтэл нөгөө талд манайх найман бүтээл тавина. Бүгдийг нь үзэх боломж танд байна шүү дээ.

-Ялгаагүй л дэлхийн сонгодог уран бүтээл биз дээ?

-Тийм. Чанарын хувьд бол ялгаа байхгүй. Өнөөдөр би 60 мянган төгрөгөөр нэг сайхан хоол аваад л иднэ. Гэтэл 10 ном уншсаны дайтай ухаарал, уучлал, эр зориг, гоо сайхан, тайвшрал, бахархал, хүн болж төрөөд энэ бүгдийг мэдэрч байгаадаа баярлах тэр мэдрэмжийг сонгодог урлаг танд өгнө. Энэ бүгдийн үр дүнд яагаад сонгодог урлаг надад хэрэгтэй вэ гэдгийг ойлгоно. Мэдээж, хүн төрөлхтөнд ус агаар мэт хэрэгтэй бөгөөд нөлөөлдөг байсан учраас өнөөг хүртэл бидэнтэй хамт байгаа. Хөгжим хүнд дурсамжийг бий болгож байдаг. Энэ бүхэн өөрөө сонгодог урлагийн гайхамшиг. Үүнд зориулаад энэ театр байна. Мөн 300 орчим уран бүтээлчид үүний төлөө л ажиллаж, амьдарч байгаа. Эдгээр хүмүүс сургуулиа төгсөөд театрт орж ирээд ч бэлтгэгдсээр л байдаг. Энэ бүгдийг тооцоод үзэхэд сонгодог урлаг ямар их үнэ цэн, хүч хөдөлмөрөөр бүтээж таны мэлмийд хүрдэг байх нь уу.

-Манай нийгэм сонгодог урлагаар цангаж байгаа юу?

-Тийм ээ. Бид нар П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг дэлхийн сонгодог уран бүтээлийн ноён оргил гэдгийг мэднэ. Гэхдээ үүнийг манай нийгэмд үзээд, мэдрээд, таашаасан хүн хэд байгаа вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Тиймээс манай нийгэм сонгодог урлагаар цангаж байна. Гэтэл нөгөө талд үзэгчдийн алга ташилтаар уран бүтээлчид цангаж байгаа шүү дээ. Бид сонгодог урлаг үзэх цагийг өөртөө гаргах нь өөрөө энэ бүх асуудлын шийдэл, гарц гаргалгаа юм. Сонгодог урлаг бол дэлхийн урлаг. Бид оршин буй дэлхийтэйгээ хөл нийлүүлж алхах ёстой. Өнөөдөр “Цөмөөхэй” балет гэхэд дэлхийн таван тивд зэрэг тавигддаг сонгодог бүтээл юм. Гол утга нь хүүхдийн мөрөөдөл гэж юу вэ. Том хүн хүртэл мөрөөдөлтэй. Ерөөсөө хүн бүрд тохиолддог сэдэв. Энэ тоглолтыг үзээд та үүнийг л олж харна. Цаг алт болсон энэ эрин үед заримдаа бид мөрөөдлөө мартчихсан явдаг шүү дээ. Тэгвэл энэ бүхнээ эргэн санах боломжийг сонгодог урлаг хүнд өгдөг юм шүү. Өөрийгөө нэг толинд харсан мэт болоод л та энэ театраас гарна.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Чөлөөт бөхийн ДАШТ-нээс Т.Энхжин хүрэл медаль хүртлээ

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүд...

img

8 цагийн дараа

О.Чулуунбилэг: АН-ын туулсан бүх зовлонг МАН алгасахгүй байх

МАН-ын даргын сонгууль ойртох тусам эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь улам идэвхжлээ. Энэ асуудлаар улс төр судлаач О.Чулуунбилэгтэй я...

img

7 цагийн дараа

Монгол хүн дарангуйлал дагуулсан мунхаг улс төрд дургүй, коммунист намд ч ардчилал чухал гэдгийг ойлго…

Уул нь зураг, зодоон хоёрыг холоос хар л гэдэг. Энийг улс төрд хэрэглэдэг болсон. Хоёр нь зодолдож бусад нь хараад суудаг. Эцэст нь ...

img

6 цагийн дараа

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Аргын тооллын есдүгээр сарын 18, Бархасбадь гариг. Билгийн тооллын 27, Үнэг одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 06:33 цагт мандан, ...

img

6 цагийн дараа

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 18-20-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2025...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд