мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм хүйтэн

Админ
2025 оны 11 сарын 22

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 22-нд Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 21-ний 20 цагаас
2025 оны арваннэгдүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 10-12 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
Туулын хурдны замын түр замын хөрс хуулалтын ажлыг хийж байна
Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын ...
5 цагийн дараа
Нийт нутгийн 63 хувьд цастай байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 63 хувьд цастай байна. Ув...
4 цагийн дараа
Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.22) Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа Тус төвийн Хүүхдийн э...
3 цагийн дараа
“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо
Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Мөнх тэн...
3 цагийн дараа
Нийслэл 263 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэл дэх Тө...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд



