мэдээ
Нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалыг ашиглалтад орууллаа

Админ
2025 оны 8 сарын 04

13

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 2025-2026 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан урьдчилсан байдлаар нийт 14 мянган хүүхдийн суудалтай 20 гаруй сургууль, 7500 ортой 40 гаруй цэцэрлэг, 3640 хүүхдийн багтаамжтай 10 гаруй бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар төлөвлөсөн. Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Үлдсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудыг барих болон улсын комисст хүлээлгэн өгөх, мэдээлэл нэгтгэх ажил үргэлжилж байна. Энэ жил сургууль, цэцэрлэгийг барихдаа газар чөлөөлөлт хийсэн байршлууд цөөнгүй байгааг мөн холбогдох албаныхан онцлов.
Нийслэлийн боловсролын салбарт сүүлийн 4 жилд буюу 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар нэмэгджээ. Мөн тухайн жилүүдэд 45 сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 27658-аар нэмэгдэж, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 2,240-өөр нэмэгдсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Хот төлөвлөлт, хүн амын өсөлттэй уялдуулан нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх” чиглэлд анхаарч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр үе шаттай ажлууд хийж байгаа билээ.





Эдийн засгийн байнгын хорооны харьяанд дөрвөн дэд хороо байгууллаа
Хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх...
5 цагийн дараа
Нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалыг ашиглалтад орууллаа
Энэ онд нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 2025-2026 оны хичээлийн шинэ жи...
5 цагийн дараа
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
БНХАУ-ын Эрээнхот боомт 2025 оны наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг дуустал ачаа тээврийн нэвтрэх цагийн хуваариа өдөр бү...
4 цагийн дараа
ЕБС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, бие даалтын 7 хоног, улирлын амралтын хуваарь гарчээ
Ерөнхий боловсролын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, Бие даалтын 7 хоног, цахим сургалтын 7 хоног, улирлын амралтын ...
4 цагийн дараа
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 57 го...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд