мэдээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулна

Админ
2025 оны 8 сарын 10

1

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулна.
Энэхүү фестивалийг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулах бөгөөд соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна наадмыг зорин очсон хүмүүст соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцах, оролцон суралцах, мэдлэг, ур чадвар олж авах боломжийг бүрдүүлээд байна.
Дөрөв дэх удаагийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах юм.
Мөн түүнчлэн фестивалийн үеэр зохион байгуулагдах “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй улсын 120 гаруй шилдэг харваач, Монгол Улсаас 15 шилдэг харваач, олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд оролцоно.





Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.12/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын хүн ам...
2 цагийн дараа
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 113 иргэнийг 7-30 хоног саатуулжээ
Цагдаагийн байгууллага 2025 оны эхний долоон сарын байдлаар 80.709 хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар 288 хэргийг прокур...
1 цагийн дараа
Уйлах нь ичих зүйл биш
“Уудам уудам гэх энэ орчлонд уйлах газар ч олдохгүй юм” гэж ярьдаг. Завгүй энэ амьдралд хаана, хэзээдээ уйлах билээ. Өглөө ажилдаа я...
1 цагийн дараа
Т.Энхбаяр: Эрүүгийн процесс дахь хүний эрхийг хангасан хууль хэрэгжиж эхэллээ
УИХ-ын хаврын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Уг хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...
12 минутын дараа
Эрээн боомтоор өдөрт 13928 зорчигч нэвтэрчээ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот боомтын хилийн шалгалтын газрын статистикаас үзвэл наймдугаар сарын 9-ний өдөр тус боомтоор 13928 зорчиг...
13 минутын өмнө
Сэтгэгдлүүд