Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Уйлах нь ичих зүйл биш

trend

ДАВААДОРЖИЙН ОТГОНТУЯА

img

2025 оны 8 сарын 12

img

29

news-img

“Уудам уудам гэх энэ орчлонд уйлах газар ч олдохгүй юм” гэж ярьдаг. Завгүй энэ амьдралд хаана, хэзээдээ уйлах билээ. Өглөө ажилдаа явна, орой харина. Бүгд л нэг ийм цикль дунд амьдарч байгаа. Ирээдүйн зорьсон зорилго, хүссэн мөрөөдөл бий учраас л түүнийхээ төлөө ажиллана. Бүх л өдөр жаргалтай, ажил дардан бүтнэ гэж юу байхав, хааяа гуниглах зүйл бишгүй л гарна.

Хэн нэгэнд гоншигнож гүйх нь бусдад төвөг болно гэж бодсоноос гомдсон гомдлоо дотроо хадгалж удаан хугацаанд явах нь бий. Түүнээсээ болж стресстэнэ. Тиймээс ямар ч шалтгаантай байсан хааяа зүгээр л уйлаарай. Хэн нэгнээс нуугдаж биш, хэн нэгэнд ил харагдаж биш. Өөрт тухтай газраа бодлоо цэгцэлж уйлмаар бол уйлж, гунигламаар байвал гуниглаарай. Бид робот биш шүү дээ. Сэтгэл хөдлөлөө нулимсаараа илэрхийлж чаддаг цорын ганц бодьгал бол хүн төрөлхтөн.

Уйлахгүй гэж хичээсээр, нулимсаа барьж тэвчсээр байгаад нэг л мэдэхэд та уйлж чадахаа больж мэдэх юм. Уйлна гэдэг нь нэг бодлын эдгэрэл, эрх чөлөө. Бүх хэцүү зүйлсийг гадагшлуулаад, өөрийгөө анагааж буй нэг хэлбэр юм. Уйлах нь ичих зүйл биш.

Сонирхуулахад, эмэгтэйчүүд эрчүүдээс тав дахин илүү уйлж нулимсаа гаргадаг учраас дунджаар долоон жилээр урт амьдардаг гэнэ. Мөн долоо хоногт ядаж ганц удаа уйлбал стрессгүй амьдрах боломжтой гэсэн сонирхолтой судалгаа байдаг аж.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.12/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын хүн ам...

img

3 цагийн өмнө

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 113 иргэнийг 7-30 хоног саатуулжээ

Цагдаагийн байгууллага 2025 оны эхний долоон сарын байдлаар 80.709 хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар 288 хэргийг  прокур...

img

3 цагийн өмнө

Уйлах нь ичих зүйл биш

“Уудам уудам гэх энэ орчлонд уйлах газар ч олдохгүй юм” гэж ярьдаг. Завгүй энэ амьдралд хаана, хэзээдээ уйлах билээ. Өглөө ажилдаа я...

img

4 цагийн өмнө

Т.Энхбаяр: Эрүүгийн процесс дахь хүний эрхийг хангасан хууль хэрэгжиж эхэллээ

УИХ-ын хаврын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Уг хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

img

4 цагийн өмнө

Эрээн боомтоор өдөрт 13928 зорчигч нэвтэрчээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот боомтын хилийн шалгалтын газрын статистикаас үзвэл наймдугаар сарын 9-ний өдөр тус боомтоор 13928 зорчиг...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд