Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

М.БУЯНБАДРАХ : Олоогүй орлогоосоо АМНАТ төлдөг болсноор экспортлогчид их хэмжээний өрөнд орж, өрсөлдөх чадваргүй болсон

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 8 сарын 13

img

29

news-img

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.


-АМНАТ-өөс болж боловсруулах үйлдвэрүүд ар, араасаа хаалгаа барьсан. Шинэ Засгийн газар байгуулагдаад ажиллаж байна. Ерөнхий сайд болон салбарын сайд нь эрдэс баялгийн салбарт шинээр ямар бодлогын өөрчлөлтүүд хэрэгжүүлэх чиглэлтэй байна вэ. Ямар бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсч байна?

-Ерөнхий сайдын хувьд УИХ-ын дарга байхдаа анх “Татварын реформ” түүний дотор АМНАТ-ийг зөв голдиролд нь оруулах бодлогыг баримталдаг байсан хүн. Одоо эдгээр асуудлыг шинэчлэхэд манлайлал үзүүлж ажиллана гэдэгт итгэж байна. Тэргүүн шадар сайд “Түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх чиглэлд бодитой алхмуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэж зоригтой зарлаад байгаа. Одоо хийх арга зам, бодлогоо зөв тодорхойлоосой. Салбарын сайдын хувьд салбарынхаа том компаниудаар ороод нэлээд хүндрэлтэй асуудлуудтай танилцаж яваа бололтой. Үйл ажиллагаа нь зогссон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай ч танилцаасай гэж бодож байна. Шинэ сайд энэ салбарын мэргэшсэн хүний хувьд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн боловсруулж эрх зүйн орчинг эрс сайжруулж батлуулах нь хамгийн чухал асуудал гэж салбарынхан болон гадаадын хөрөнгө оруулагчид маш их хүлээлттэй байгаа.

-Ашигт малтмалын тухай хуулийг хэрхэн өөрчлөгдөөсэй гэж эрдэс баялгийн салбарынхан хүсч байна. Ямар хүндрэлүүд үүссэн талаар тодруулахгүй юу?

-Энэ салбар чинь Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа. Цаашид ч ачааны хүндийг үүрэх нь тодорхой. Иймд эрх зүйн орчноо эрс сайжруулах шаардлагатай болсон. Өмнөх УИХ-ын найман чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх жагсаалтад ордог боловч Засгийн газраас өргөн барьдаггүй. Г.Ёндон сайд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг анх эхлүүлсэн. Ж.Ганбаатар сайд дахин боловсруулж олон нийтээр хэлэлцүүлээд маш их шүүмжлэл гарч УИХ-д өргөн барьж чадаагүй. Түүний дараа Ц.Туваан сайд дахин боловсруулсан ч бас л өргөн барьж амжаагүй. УИХ-д Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсэг байгуулагд

Яриад л байгаа болохоос урагшаа явж байгаа ажил одоогоор байхгүй, удаан байна. Хайгуулын салбар уналтад орсноор шинээр орд нэмэгдэхгүй шахуу болсон. Орон нутагт хайгуул хийхэд иргэдийн эсэргүүцэл болон хүнд сурталтай тулгардаг. Олоогүй орлогоосоо АМНАТ төлдөг болсноор экспортлогчид маш их хэмжээний өрөнд орж өрсөлдөх чадваргүй болсон. Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд дахин АМНАТ ногдуулснаар бүгд хаалгаа барьсан байна. Сангийн яам үйлдвэрлэлийг дэмждэггүй чөдөр тушаа болдог. Монголд үйлдвэр барьж хөрөнгө оруулсан иргэд өмч хөрөнгөөрөө ингээд хохироод байвал хэн үйлдвэр барьж, иргэдийг ажилтай орлоготой болгож, орон нутгийг хөгжүүлэх билээ. Дотоодын компаниуд өрөнд орох нь орж, дампуурах нь дампуураад, гадаадын хөрөнгө оруулагчид хүлээсээр эхнээсээ гарч яваад байна. Бусад оронд байдаггүй хүндрэлтэй татварын асуудлуудыг ядаж шийдэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхохоо болилоо. Дан ганц дотоодын хөрөнгө оруулалтаар энэ том салбар хөгжихгүй.

-Үе, үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг экспортын чиглэлийн үйлдвэрүүдээ дэмжинэ гэдэг шүү дээ. Харин та Сангийн яам дэмждэггүй гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Сангийн яамны төсвийн орлогоо биелүүлэхийн тулд татварын буруу бодлого хэрэгжүүлснээс шалтгаалж хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх АМНАТ-ийн орлого төсөвт орохгүй маш олон маргаан үүсдэг болсон. Татварын хувь хэмжээ оновчтой байж хамгийн их татварын орлого орж ирдэг тухай бичигдээгүй бөгөөд батлагдсан кейс олон байдаг. 2021 оны Засгийн газрын 174 дүгээр тогтоолыг батлуулаад хэт өндөр жишиг үнээр АМНАТ төлүүлдэг болгоод экспортлогчдыг төлж барахгүй өрөнд оруулсан. Мөн 2019 оны гуравдугаар сард өөрийн ордгүй олборлолт хийдэггүй нүүрс, хүдрээ АМНАТ шингэсэн, НӨАТ-тай үнээр худалдан авдаг үйлдвэрүүдийг гэнэт АМНАТ төлөгч болгосон. Энэ заалт нь Үндсэн хуулийн Цэц дээр унасан байхад шийдвэрээ засч залруулахын оронд хуулинд үг үсгийн өөрчлөлт хийсэн байдаг. Үүний үр дүнд 30 орчим баяжуулах үйлдвэр хаалгаа барьж, 1500 орчим хүн ажилгүй болж, маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж босгосон өмчөө дахин ашиглах боломжгүй болгоод байна. Мөн Стандарт хэмжил зүйн газар 2023 онд Төмрийн болон жоншны хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний стандарт баталсан байхад Засгийн газрын хуралдаанд энэ яам оруулдаггүй. Хүдэр, баяжмалд маш багаар агуулагддаг ялгаж салгах боломжгүй зараагүй дагалдах металлаас АМНАТ тооцдог асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох боломжтой үйлдвэрүүдийг хөгжихөд саад хийсээр ирлээ. Энэ улсад үйлдвэр, ажлын байр, валют хэрэгтэй биз дээ. Сангийн яам алдсан алдаануудаа засахгүй байвал Баялгийн санд орох их хэмжээний орлого орж ирэхгүй болж хөгжлийн том зорилтуудаа биелүүлж чадахгүй байх магадлал их байна.

-Стратегийн орд эзэмшигчдээс 34 хувийг нь төр авч, Баялгийн сангийн хөрөнгийг арвижуулна гэж байгаа шүү дээ. АМНАТ-ийн асуудлыг эргэж харахгүй бол сангийн орлого бүрдэхгүй юм биш үү. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Баялгийн санг дэмжиж ирсэн хүний хувьд хүчирхэг сан болоосой гэж боддог. Гэхдээ стратегийн ордын 34 юм уу 50 хувийг төр эзэмшлээ гэхэд тэд үйл ажиллагаа явуулахгүй. Үйлдвэр байгуулахгүй, байгууллаа ч алдагдалтай ажиллаад байвал санд орох орлого төлөвлөсөн хэмжээнд байж орж ирэхгүй. “Орано” компанитай хийсэн гэрээний хувилбар муугүй болсон тул эдгээр стратегийн ордуудын онцлогт тааруулж хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байж болно. Иймд Баялгийн санд орж ирэх орлогыг ямар хувь хэмжээгээр хэрхэн ногдуулбал илүү оновчтой, байнгын тогтвортой орлого оруулах, оруулсан хөрөнгөө яаж өсгөн арвижуулах судалгааг сайн хийх хэрэгтэй.

-Манайх зөвхөн уул уурхайд суурилсан эдийн засагтай орон. Валютын урсгалыг нэмэгдүүлэх ямар боломжууд харагдаж байна?

-Нэгэнт олборлосон ашигт малтмалаа баяжуулж, боловсруулж дотооддоо нэмүү өртөг шингээж, ажлын байр бий болгож, илүү валют олох боломжийг үйлдвэрлэгчиддээ олгох ёстой. Бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, “Татварын реформ”-ыг хийх тал дээр шинэ Засгийн газар дорвитой арга хэмжээ хурдан аваасай, салбарын сайд Ашигт малтмалын хуулийн төслөө яаралтай өргөн барьж батлуулаасай гэж хүсч байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана

Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх аймгий...

img

2 цагийн өмнө

Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина

Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцэ...

img

3 цагийн өмнө

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газраас 2025 оны долооду...

img

3 цагийн өмнө

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна!

Наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Балж, Улз голын усны түвшин өмнөх өдрөөс 30-60 см нэмэгдэж, Дадал сум орчимд Балж голын усны ...

img

3 цагийн өмнө

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа

Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд