мэдээ
Баянгол дүүрэгт төв замаас гарсан хуучин хавтанг ашиглаж 23 байршилд явган хүний зам засаж байна

Админ
2025 оны 8 сарын 13

25

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд явган замын хуучин хавтангуудаас эвдрэл гэмтэл багатай ашиглаж болохуйц хавтангуудыг дүүрэгт нь хүлээлгэн өгч, тохижилтын ажилд ашиглаж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Ган Палас” орчимд төв замаас гарсан хуучин хавтангаар явган хүний зам талбайг засварлаж байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн дүүргүүдэд хуучин явган замаас хуулж авсан ашиглах боломжтой хуучин хавтангуудаар тохижилтын ажлууд хийгдэж байна. Харин ашиглах боломжгүй гэмтэлтэй хавтангуудыг барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж дахин боловсруулалтад оруулж байна” хэмээн тодотгов.
Баянгол дүүргийн ЗДТГ-ын тохижилтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Баянгол дүүргийн хэмжээнд шинээр 11 байршилд явган замын ажил төлөвлөсөн. Төлөвлөсөн хугацааны дагуу 8 байршилд хийж буй явган замын ажлыг дуусгаад байна. Үлдсэн гурван байршилд явган замын ажил есдүгээр сард бүрэн дуусна. Байгалийн чулуугаар шинэчилж буй явган замаас хуулсан хуучин хавтангийн эвдэрч гэмтээгүй хэсгийг ашиглан дүүргийн хэмжээнд орон нутгийн байгууллагыг дэмжин 23 байршилд 1520 ам.метр явган зам болон ус тогтдог хэсгүүдэд зам талбайг засварлан шинэчилж байна” гэлээ.





Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана
Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх аймгий...
3 цагийн өмнө
Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцэ...
4 цагийн өмнө
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газраас 2025 оны долооду...
4 цагийн өмнө
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Балж, Улз голын усны түвшин өмнөх өдрөөс 30-60 см нэмэгдэж, Дадал сум орчимд Балж голын усны ...
4 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

ганаа
наад байшингуудаа нураах болоогүй юу? Хүн амьдрах аргагүй газар шүүдээ