мэдээ
Хайр

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 8 сарын 13

28

“Хадлангийн цаг хаяанд ирлээ дээ” гэж уртаар санаа алдан хэлэх өвгөн ах маань гаансаа сороод хэсэг бодлогошрон суув. Тэгснээ “Хүүхэд байхдаа хадлангийн улирлыг тэсэж ядан хүлээдэг сэн. Аавыг трактороо асаахаар гүн нойрондоо автаж байснаа ухасхийн босоод харайдаг байж билээ.
Тээр жилийн намар нэлээд аав Тооромтод хадлан авч байв. Би 13 настай л байж. Намрын сэрүүн орчихсон, оройдоо нэлээд жиндүү гэж жигтэйхэн. Аав хуучирч элэгдсэн хүрэмтэй, харин би ээжийн оёж өгсөн нимгэвтэр хөвөнтэй хантаазаа өмссөн байв. Жаахан даарах маягтай байсан би “Аав аа, хүйтэн байна шүү, тийм ээ” гээд хэлтэл “Аав нь залуудаа үүнээс ч илүү хүйтэнд байж сурсан хүн. Даарах маягтай болоод ирвэл хувцсаа нимгэлж байгаад өмсчихөөр даардаггүй юм” гэж инээгээд гадуурх хүрмээ тайлж надад давхарлав.
“Аав аа, та одоо даарч эхэлж байна уу” гэтэл “Аав нь харин ч халууцах маягтай байна. Хэрэв даарах гээд байвал хүрмээ авна шүү” гээд нүдээ ирмэж билээ. Энэ үгэнд нь би итгэж, аав ч тэр оройжин дан цамцтай өвсөө хадаж дуусаад харьсан юм. Одоо бодох нь ээ, аав намайг дааруулахгүй гэсэндээ л тэгж хэлсэн юм байна” гэж хуучилж билээ.
Эцэг, эхийн хайр гэдэг үр хүүхдүүдээ дулаацуулахын төлөө өөрийгөө мартдаг хайр юм байна. Тэд үр хүүхдээ хүний дайтай хүн болгох гэж амьдралаа элээдэг юм байна. Харин үр, хүүхдүүд нь тэдний хайр халамжийг ойлгоход цаг хугацаа шаарддаг юм байна.





Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана
Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх аймгий...
4 цагийн өмнө
Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцэ...
4 цагийн өмнө
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газраас 2025 оны долооду...
4 цагийн өмнө
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Балж, Улз голын усны түвшин өмнөх өдрөөс 30-60 см нэмэгдэж, Дадал сум орчимд Балж голын усны ...
5 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд