мэдээ
Хяналт шалгалт энэ сарын 15-наас эхэлнэ

Админ
2025 оны 8 сарын 13

12

Нийслэлийн Засаг Даргын 2025 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг дуустал нийслэлийн хэмжээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байнгын болон хөдөлгөөнт эргүүлээр хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулна. Энэ хүрээнд өнөөдөр НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр хяналт шалгалтыг хамтран зохион байгуулах мэргэжлийн байгууллагуудад холбогдох чиглэлийг хүргэж, бэлтгэл ажлыг танилцууллаа.
Өнгөрсөн 2024 онд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Байгал орчны газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоодод 62 хоног 24 цагаар давхардсан тоогоор 3100 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 112,600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж, 70 удаагийн үйлдлээр 291 ширхэг тарваганы мах илрүүлж, зөрчил гаргасан 79 хэрэгт 23.5 сая төгрөгийн торгууль, 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж ажилласан байна.





Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана
Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх аймгий...
4 цагийн өмнө
Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцэ...
4 цагийн өмнө
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газраас 2025 оны долооду...
4 цагийн өмнө
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Балж, Улз голын усны түвшин өмнөх өдрөөс 30-60 см нэмэгдэж, Дадал сум орчимд Балж голын усны ...
5 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд