Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

LUMINO: 27 жилийн дараа анх удаа хамгийн том тоглолтоо хийх гэж байна

trend

Админ

img

2025 оны 8 сарын 14

img

16

news-img

Монголын хип хоп хамтлагуудын томоохон төлөөлөл болох Lumino хамтлаг 27 жилийн дараа “The one” бие даасан тоглолтоо энэ сарын 16-нд Social Pay Park-д хийхээр болсон. Тэгвэл өнөөдөр тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.

Уг тоглолтод 44 хит дуу багтах бөгөөд шинэхэн пянзаа гаргажээ.

Тоглолтын талаар хамтлагийн гишүүн Д.Анхбаатартай ярилцлаа.


Хамгийн анхны тоглолтоо хийсэн үе, өнөөдрийн Lumino тайзан дээр яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ. Өмнөх тоглолтуудаас юугаараа онцлог вэ?

Анхны тоглолтоо ямар байсан талаар санадаг юм. Анх юугаа ч мэдэхгүй жоохон хүүхдүүд явж байсан. Тухайн үед 18,19 настай  байсан болохоор юу болж байгаа ч сайн мэдэхгүй олон хүн дунд ороод дуугаа хүргээд л явж байсан. Түүнээс хойш зөндөө л тайзан дээр гарч тоглолтууд хийлээ. Тайз томроод, үзэгчид олон болох тусам хүний хий гардаг гэх юм уу. Урьд нь сандардаг байсан бол өнөөдрийн түвшинд энэ тоглолтоо яаж бүрэн, алдаагүйгээр бүх хүнд хүргэх вэ гэх талаас нь их боддог болсон байна. Яг тайзан дээр гарах үед энэ удаан хугацааны ядрал гэх мэт олон зүйлийг мартаад тайзан дээрээсээ таатай мэдрэмжээ аваад, хүмүүсийн дагаж дуулах, алга таших зэргээс их цэнгэл эдэлдэг болсон байна.

Анх удаагаа бие даасан тоглолтоо хийж байгаа учраас том тайзан дээр ямар мэдрэмж авахыг мэдэхгүй байна. Өмнө нь Татар хамтлагтай хамтран тоглолт хийж байсан ч тэр тоглолтод хоёр хамтлагийн фенүүд ирсэн байгаа шүү дээ. Одоогийн энэ тоглолтын хувьд зөвхөн Lumino хамтлагийн фенүүд байх болно. Энэ нь 27 жилийн дараах шалгалтаа өгөх мөч л юм уу даа.

-Энэ удаагийн тоглолтод үзэгчиддээ зориулсан гэнэтийн бэлэг бий юү?

Энэ тоглолтын хувьд бид шинэ зүйл гэдэг дээр анхаарсангүй ээ. Аль болох үзэгчдэд хамгийн их таалагддаг дуунуудыг дуулахаар сонгосон. Олон хүний мэддэг гэсэн дуунуудыг сонгож аваад талыг нь амьд хөгжимтэйгөөр хүргэхээр шийдсэн. Бас манай тоглолтын онцлог гэвэл зочин уран бүтээлч байхгүй бөгөөд эхлэхээсээ дуусах хүртлээ Lumino л дуулах болно.

-Lumino хамтлагийн энэ тоглолтод дуулагдах 44 дуунаас “онцгой, домог” гэж нэрлэхүйц бүтээл аль нь вэ?

-Онцлогтой дуу болон уран бүтээлүүд бий. Жишээлбэл, манай хамтлагийн “Хүнийх” гэдэг дууг зохиох юмсан гээд 3,4 орчим сар бодоод л яваад байсан. Тэгээд тэр дуу яг бүтэхдээ 40 минутад бүтсэн. Үг нь 15 минутад, ая нь 25 минутад бүтсэн. Энэ дуу 2003 оны “Гэрэлт хорвоод” цомогт орсон байсан ч хүмүүст нээх их хүрэлгүй үлдсэн байсан. Гэтэл радиод хөтлөгч хийдэг найз маань радиогоороо яагаад ч юм цацаад тэр дуу маань гэнэтхэн маш их хүнд хүрээд, таалагдаад үзэгчдийн хүсэлтээр 2004 онд клиптэй болж байсан түүхтэй. Өөр онцгой түүхтэй дуу гэвэл 2001 онд анх хийгдсэн ч 24 жилийн дараагаар клип нь хийгдсэн “Насан туршдаа” гэх дуу байна.

-Хэрвээ өнөөдөр тайзан дээр сүүлийн удаа гарах гэж байгаа бол ямар дуугаа хамгийн түрүүнд дуулах вэ?

-Бодож үзээгүй зүйл байна. Их сонирхолтой асуулт байна л даа. Бидний дотооддоо тогтсон дэгээр бодвол “Lumino энд гарч ирэв” гэдэг дуугаа л дуулах байх гэж бодож байна. Угаасаа биднийг тайзан дээр гарахад заралдаг сүлд дуу болохоор тэр дуугаа л дуулна. Гэхдээ энэ удаад манай тоглолтын найруулагчид маш өөрөөр найруулж байгаагаараа онцгой болно. Эхнээсээ л бүх зүйл тэсрэлттэй, эрч хүчтэй байх болно.

-Lumino хамтлагийн таван жилийн дараах төлөвлөгөө юу байх вэ?

Уран бүтээлээ хэзээд таслахгүй хийдгээрээ хийгээд явна. Олон нийтийн сүлжээ, Youtube гэх зүйлүүд алга болохгүй л бол манай хамтлаг байсаар байх болно. Хүмүүсийг хүсвэл очиж дуугаа дуулсаар байна. Бас манай хамтлаг энэ удаагийн тоглолтынхоо өмнө “Lumino best of Vol 1” гэх нэртэй 10 дууг багтаасан пянз гаргасан. Цаашдаа ч пянзаа 10 дуутай “Lumino best of Vol 2”-г гаргах болно. “Vol 3” ч гэж гарч магадгүй.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна!

Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Балж, Онон голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, Хархираа гол Тариалан сум, Балж...

img

8 цагийн дараа

Нойтон тарвага нэвтрүүлэхийг оролдсон 58 удаагийн зөрчил илрүүлжээ

Нийслэлийн онцгой байдлын газраас хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хийсэн хяналт шалгалтуудын талаар...

img

7 цагийн дараа

Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг улсын комисс хү...

img

7 цагийн дараа

Испани улс түймрийн гамшгийг даван туулахад Европын түнш орнуудаас тусламж хүслээ

Хэт халуун, хуурай цаг агаарын улмаас Испани улсын хэмжээнд асаж байгаа ой, хээрийн түймрийг тогтоон барьж, унтраахад Европын түнш у...

img

6 цагийн дараа

М.Мөнхгэрэл: Түрээслэх байраа заавал очиж үзсэнийхээ дараа гэрээ байгуулж, төлбөр төлөх хэрэгтэй

Их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд