Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 15

Валютын ханш

value

гадаад

Хамгийн чухал асуудал

trend

Админ

img

2025 оны 8 сарын 15

img

34

news-img

Өнгөрсөн лхагва гаригт Европын удирдагчид болон Украины ерөнхийлөгч Дональд Трамптай цахим уулзалт хийв. Энэ уулзалт нь Трампын Владимир Путинтэй хийх дээд хэмжээний уулзалтын өмнө болж байгаа юм. Энэхүү уулзалтад Зеленскийгээс гадна Герман, Финланд, Франц, Их Британи, Итали, Польш, Европын Холбооны удирдагчид болон НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте оролцов. Өмнө нь Украины асуудлаарх хэлэлцээрт Европын холбоотнууд болон АНУ-тай уулзахад Польшийг дандаа ерөнхий сайд Туск төлөөлдөг байсан бол энэ удаа консерватив үзлээрээ олон нийтэд танигдсан шинэ ерөнхийлөгч Кароль Навроцкий төлөөлсөн юм. Энэхүү хамтарсан цахим хурлын дараа Европын удирдагчид болон Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнстэй тус тусдаа онлайн уулзалт хийв. Эдгээр цахим хурлын дараа Украиныг дэмжих төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлдэг орнуудын “Санаачлагчдын эвсэл” нэртэй бүлгийн онлайн хурал болов. Европын удирдагчид ерөнхийлөгч Трамптай хийсэн энэхүү яриаг эергээр үнэлж, Германы канцлер Фридрих Мерц “Украинд энх тайван тогтох найдлага байна. Европын болон Украины аюулгүй байдлын суурь ашиг сонирхлыг хангах нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын энэ сарын 15-нд Аляскт хийх Украины энхийн хэлэлцээрийн гол сэдэв байх ёстой. Путин, Трамп нарын уулзалтын дараа үргэлжлэх энхийн хэлэлцээнд Украин заавал оролцох ёстой. Дараагийн уулзалтууд болно гэвэл Украин хэлэлцээний ширээнд сууж байх ёстой. Мөн Украины газар нутгийн асуудлыг хэлэлцэж болох ч Орост эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрийг хууль ёсоор хүлээн зөвшөөрөх тухай асуудал огт байж болохгүй. Аль ч улсын хил хязгаарыг хүч хэрэглэн өөрчлөх ёсгүй гэсэн олон улсын зарчим хүчинтэй хэвээр үлдэх ёстой. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын энэ сарын 15-нд Аляскт хийх Украины энхийн хэлэлцээрийн гол сэдэв байх ёстой”, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “Одоо бөмбөг Путины талд очлоо. Европ, АНУ хоёр Украинд дайн дуусгах хүсэлдээ нэгдмэл байна”, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Трамптай хийсэн яриа маш сайн болсон. Өнөөдөр Европ, АНУ, НАТО Украинд хандах нийтлэг байр сууриа бэхжүүллээ”, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Газар нутгийн солилцооны асуудлыг зөвхөн Украин оролцсон тохиолдолд ярилцах боломжтой. Украинтай холбоотой газар нутгийн асуудлыг зөвхөн Украины ерөнхийлөгч л хэлэлцэх боломжтой”, Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер “Олон улсын хил хүчээр өөрчлөгдөх ёсгүй. Мөн Украин ямар ч хэлэлцээрийн хүрээнд газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд найдвартай, итгэл даах аюулгүй байдлын баталгаатай байх ёстой”, Финландын ерөнхийлөгч Александр Стубб “Бид хамтдаа гал зогсоох болон урт хугацааны энх тайвны төлөө ажиллаж байна. Бид Украинд бүх шатанд нь дэмжлэг үзүүлнэ. Ирэх хэдэн өдөр, долоо хоног шийдвэрлэх үе байх болно”, Италийн ерөнхий сайд Жорджа Мелони “Одоо Орос Аляскад хэрхэн авирлахыг харах цаг болсон. Учир нь өнөөдрийг хүртэл тэд ямар нэгэн томоохон алхам хийх хүсэл зорилгоо харуулаагүй байгаа”, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс “Тайзанд гарахын өмнө би ерөнхийлөгч Трамптай ярилцсан, тэр маш энгийнээр, “Европт дахин энх тайван авчрах нь манай засаг захиргааны эрхэм зорилго байх болно” гэж хэлсэн, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Манай улсын бүрэн эрхт байдалд хамаарах аливаа асуудлыг ард түмний оролцоогүйгээр, Украины Үндсэн хуулийг зөрчин хэлэлцэх боломжгүй. Манай улсыг Европын Холбоонд болон НАТО-д элсэх асуудалд Орос хориг тавих эрхгүй. Трамп, Путин нарын Аляскт хийх уулзалтын гол сэдэв нь Украинд гал зогсоох асуудал байна гэдэгт найдаж байна. Бид энэ уулзалт нь нэн даруй гал зогсоох байх гэж найдаж байна. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч олон удаа ярьсан. Тэр надад уулзалтын дараа бид холбоо тогтоож, хэрвээ ямар нэг үр дүн гарвал бүгдийг нь ярилцаж, дараагийн хийх алхмаа хамт тодорхойлох болно гэж амласан. Манай улсын аюулгүй байдлын баталгаа үнэхээр найдвартай байх ёстой. Ерөнхийлөгч Трамп Украины аюулгүй байдлыг дэмжиж байгаа, мөн Америк үүнд оролцоход бэлэн байгаа гэж өнөөдөр надад хэлсэн” гэж хэлсэн байна.

Энэхүү онлайн дээд хэмжээний уулзалтын дараа Украиныг дэмжих төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж буй улсуудын “Сайн дурын коалици” нэртэй бүлгийн нэрийн өмнөөс Франц, Герман, Их Британи хамтарсан мэдэгдэл гаргав.

Уг мэдэгдэлд “Украины оролцоогүйгээр Украинд энх тайван тогтоох боломжгүй. Дипломат шийдэл нь Европ ба Украины үндсэн аюулгүй байдлын чухал ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Утга учиртай хэлэлцээ зөвхөн гал зогссон нөхцөлд явагдана. Хэрэв гал зогсоохгүй бол Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах ёстой. Олон улсын хил хүчээр өөрчлөгдөх ёсгүй. Мөн аюулгүй байдлын баталгааны хүрээнд Украинд армийн бүрэлдэхүүн, тоо, хүчин чадалд болон бусад орны армитай хамтран ажиллахад ямар нэгэн хязгаарлалт байх ёсгүй. Украин Европын Холбоо, эсвэл НАТО-д элсэх талаар Орос ямар нэгэн хориг тавих эрхгүй байх ёстой” гэжээ. Кремль өмнө нь Украиныг НАТО-д элсэхийг хориглох нь дайныг зогсоох нөхцөлүүдийн нэг гэж удаа дараа мэдэгдэж байсан билээ.

Reuters агентлаг эх сурвалжаас эш татан “Энэхүү онлайн дээд хэмжээний уулзалтын үеэр Европын орнуудын удирдагчид, мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нарын Владимир Путинтэй уулзах боломжийн талаар хэлэлцсэн байна. Ийм уулзалтыг Европ, эсвэл Ойрхи Дорнодын хотуудад хийх хувилбар хэлэлцэгдсэн юм байна” гэж мэдээлэв. Тэгвэл ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд “Хэрэв Аляска дахь Оросын ерөнхийлөгчтэй хийх миний уулзалт амжилттай өнгөрвөл, Путин ба Зеленский хоёрыг аль болох хурдан уулзуулмаар байна” гэж хэлжээ. Сэтгүүлчийн “Та Владимир Путиныг Украинд энгийн иргэдийг довтлохгүй болно гэдэгт итгэж байна уу?” гэсэн асуултад Трамп “Би үгүй байх гэж бодож байна. Би энэ талаар түүнтэй олон удаа сайхан яриа өрнүүлсэн. Гэтэл гэртээ очоод телевизээр асрамжийн газар, орон сууцанд Оросын пуужин цохилт өгч, хүмүүс гудамжинд нас барж байхыг би хардаг. Иймээс энэ баасан гаригт надтай уулзсаны дараа Путин дайныг зогсоохоос татгалзвал Оросыг “маш ноцтой үр дагавар” хүлээж байх болно” гэж хариулсан байна. Ийнхүү дэлхий нийтэд Аляскт түүхэн уулзалт болох эсэхийг харах л үлдэв. Гэсэн ч хэргийн гол учир нь ардчиллын тэргүүлэгч гүрний удирдагч олон улсын шүүхээс эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн, Чечень, Гүрж, Сири, Украины олон хот, сууриныг газрын хөрстэй тэгшилж, олон зуун мянган хүний аминд хүрч, сая сая хүнийг тахир дутуу болгосон алуурчныг өөрийн эх оронд урьж, эн тэнцүү нөхцөлд хэлэлцээ хийх гэж байгаа нь “ардчилсан” гэх манай нийгмийн тогтолцоо бүрэн дампуурсан гэдгийг баталж байгаа явдал юм.

IT тэрбумтан Илон Маск АНУ-ын бүх яам, агентлагаас илүү эрхтэй цоо шинэ хороог тэргүүлж авлигатай тэмцэх гээд хүчин мөхөстсөн. Тэрээр “АНУ-ын төр, захиргааныхан террорист ХАМАС бүлэглэлд хүртэл тусламж үзүүлж, дундаас нь татвар төлөгч бидний тэрбум, тэрбум ам.долларыг завшдаг нь батлагдлаа” гэж олон нийтэд зарлаад ч тусыг олоогүй. Харин АНУ-ын төр засгийнхан дахин их алдагдалтай төсөв баталж, татвар төлөгчдийн мөнгийг сурсан зангаараа завших гэж байгааг Илон Маск эсэргүүцэж Дональд Трамптай тангараг тасарсан. Ийнхүү АНУ-ын IT тэрбумтан, дэлхийн тэргүүн баян Илон Маск “Ардчилал гэх үгний ард нуугдсан авлигачдын энэ тогтолцоог засна гэж байхгүй. Үндсээр нь нурааж жинхэнэ ардчилсан нийгэм байгуулах ёстой юм байна” гэдгийг бидэнд баталж өгсөн. Ганцхан жишээ авахад, өнөөдөр “ардчилсан” гэх улсын иргэд өөрийн намаа ч санхүүжүүлээд аваад явчих чадваргүй хүмүүсийг сонгуулиар гаргаж, улсынхаа санхүүг тэдний мэдэлд өгч байна. Энэ нь гудамжинд гуйлга гуйж буй хүмүүсийн хэн нэгийг нь сонгож өөрийн гэрийн санхүүг даатгуулж буйтай агаар нэг зүйл. Ганцхан үнэтэй костюм өмссөн гэдгээр л ялгарч байна. Ийм ардчилал гэж байх ёсгүй. Иймээс Трамп, Путин хоёрын уулзалтаас илүү бидний хувьд хамгийн чухал асуудал нь хэрхэн жинхэнэ ардчилсан нийгэм байгуулах вэ гэдэг асуулт болчихоод байна.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хятадын судлаачдын ээлжит амжилт

Янз бүрийн хясаанууд, мөсөн давхарга мэт харагдах бактерийн болон гуурсан хорхойнуудаас бүтсэн хивсэнцрүүд бүрхсэн талбайнууд харагд...

img

8 цагийн дараа

Улс орны хөгжлийн түлхүүр нь боловсрол юм

Технологийн эрин зуун болсон өнөө үед хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд цоо шинэ хэв маяг бий болж байна. Хиймэл оюун ухаан, биотехнол...

img

7 цагийн дараа

ОБЕГ: Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги БНФУ-аас Зүүн ази бүсийн Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, ...

img

7 цагийн дараа

Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гол төслийн нэг Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ханга...

img

7 цагийн дараа

Төв цэнгэлдэх хүрээлэн: Скүүтер, дугуйн эмх замбараагүй байдлыг цэгцэлнэ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд Улаанбаатар хотод цахилгаан дугуй, скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг JET, ECO bike, TAP...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд