мэдээ
Хятадын судлаачдын ээлжит амжилт

Админ
2025 оны 8 сарын 15

Янз бүрийн хясаанууд, мөсөн давхарга мэт харагдах бактерийн болон гуурсан хорхойнуудаас бүтсэн хивсэнцрүүд бүрхсэн талбайнууд харагдана.Энэ бол далайн хамгийн гүнд явуулсан экспедицийн явцад илрүүлэн зургийг нь буулгаж, гэрэл зургаар баримтжуулсан нарны гэрэлгүй, харанхуй нөхцөлд амьдардаг хачирхалтай амьд биетүүдийн цөөхөн жишээ нь юм.
Далайн гэрэлгүй, харанхуйд хамгийн гүн цэгт тэмдэглэгдсэн амьтан нь 2023 онд Японы эргийн ойролцоох далайн хонхорт 8336 метрийн гүнд байсан эмгэн хумс-загас байв. Харин Хятадын судлаачид жолоодлоготой гүний шумбагч төхөөрөмжийн тусламжтайгаар Номхон далайн баруун хойд хэсгийн далайн гүнд есөн км-ээс илүү гүнзгийд амьдардаг ховор амьд биетүүдийг камертаа буулгасан шинэ судалгааны дүнг Nature сэтгүүл нийтэлсэн байна.Хятадын судлаачид сар судлалд том амжилт гаргасан бол энэ удаа ийнхүү сарнаас ч бага судлагдсан далайн гүнд орсон байна.
Уг багийг Хятадын ШУА-ийн Гүний шинжлэх ухаан, инженерийн хүрээлэнгийн судлаачид ахалсан бөгөөд “өрнөж буй амьдралтай экосистем” бүхий төрөл бүрийн амьд биетүүдийг илрүүлжээ. Fendouzhe шумбагчийн тэргүүлэх судлаачдын нэг доктор Сяотун Пэн “Гүний далайн судалгаанд ажилладаг эрдэмтний хувьд хүн хөл тавьж байгаагүй газарт очно гэдэг маш сэтгэл хөдөлгөм зүйл байв. Энэ бол ямар нэгэн шинэ зүйлийг нээх гайхалтай боломж. Бидний харсан зүйлс үнэхээр гайхалтай байсан” гэж ярьжээ.
Эрдэмтэд ийм гүнзгийд амьдрал оршин байж болохыг таамаглаж байсан ч уг экспедицийн оролцогчид өөрсдийн нүдээр илүү олон төрөл зүйлийн амьд биетүүдийг харсандаа бүр гайхширч орхисон байна. Энэхүү судалгааны баг 5800-9533 метрийн гүнд орших хонхруудыг судлан нийт 2500 км зам туулжээ. Тэд 10 км хүртэл гүнд удаан хугацаагаар ажиллах чадвартай Fendouzhe нэртэй шумбагч төхөөрөмжөөр аялсан аж. Уг багийг Хятадын ШУА-ийн Гүний шинжлэх ухаан, инженерийн хүрээлэнгийн судлаачид ахалсан бөгөөд “өрнөж буй амьдралтай экосистем” бүхий төрөл бүрийн амьд биетүүдийг илрүүлжээ. Fendouzhe шумбагчийн тэргүүлэх судлаачдын нэг доктор Сяотун Пэн “Гүний далайн судалгаанд ажилладаг эрдэмтний хувьд хүн хөл тавьж байгаагүй газарт очно гэдэг маш сэтгэл хөдөлгөм зүйл байв. Энэ бол ямар нэгэн шинэ зүйлийг нээх гайхалтай боломж. Бидний харсан зүйлс үнэхээр гайхалтай байсан” гэж ярьжээ. Судлаачид янз бүрийн төрлийн гуурсан хорхой, хясаа гэх мэт амьтдаар дүүрсэн “далайн амьдралын талбай”-г гэрэл зураг, бичлэгээр баримтжуулжээ. Эдгээр амьтад харанхуйд бас аймшигтай өндөр даралт дор амьдардаг гэдгээр онцлог юм.Нарны гэрэл хүрдэггүй ийм гүнд амьд биетүүд газрын хөрсний ан цаваар гарч ирдэг устөрөгчийн сульфид болон метан зэрэг химийн бодисоор хооллодог юм байна. Эрдэмтэд энэ удаа өмнө нь хэзээ ч олж хараагүй амьтдын олон шинэ төрөл зүйлийг илрүүлжээ. Цаашид судалгаагаар эдгээр амьтад химийн бодисыг хэрхэн эрчим хүч болгон хувиргаж, амьдралд ашигладаг болохыг тодруулахаар зорьж байгаа аж. Судлаач, доктор Мегран Ду «Тэд бас маш өндөр даралтад дасан зохицох тусгай зохицуулалттай байх учиртай. Энэ нь бидний хариулах ёстой өөр нэг чухал асуулт» гэж хэлжээ.Эдгээр нээлт нь нарны гэрэлгүй, тас харанхуй нөхцөлд амьдрал байх боломжгүй гэдэг удаан жил оршиж ирсэн ойлголтыг өөрчилж байгаа аж. Мөн ийм амьд биетүүд нарны аймгийн гаригуудад өргөн тархсан байж болохыг баталж байгаа хэрэг юм байна. Шотландын Далайн шинжлэх ухааны холбооны ахлах судлаач профессор Эндрю Суитман “Далай л байгаа бол хамгийн гүн хэсэгт ч метанаар тэжээгддэг бүхэл бүтэн экосистемүүд оршин байж болохыг энэ нээлт батлан харуулсан” гэж онцолжээ.
Г.АМАРСАНАА
Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 ...
4 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв нэгдлийн уриалга гаргав
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр /2025.11.14/-ийн мэдээлэл хийв. Парламентад сонгогдсон МАН-ын гишүүд хоёр хуваагдсан гэ...
5 цагийн өмнө
Төв Азийн орнууд Америктай хамтраад эдийн засгаа өсгөж байхад бид ардчилсан орон гэж хоосон цээжээ дэлдэхээс өөр зүйл алга
Тэртээ 1990 онд авторитар, дарангуйллын дэглэм давамгайлсан бүс нутагт хамгийн түрүүнд Монгол Улс тайван замаар ардчилсан тогтолцоон...
5 цагийн өмнө
АН-ын ҮБХ энэ сарын 21-нд хуралдаж, дүрмээ батална
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намууд энэ онд багтаж намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Улсын ...
6 цагийн өмнө
“Токио 2025” дифлимпийн наадамд оролцох Монголын багийн тугийг гардууллаа
Япон улсын Токио хотод маргааш эхлэх Дифлимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид оролцоход бэлэн болжээ. Өнөөдөр Монгол Улсын багт ...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



