мэдээ
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дотоод засал чимэглэлийн ажлын тендерийн зар

Админ
2025 оны 8 сарын 26

24

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хөгжлийн албан ёсны туслалцаа (ODA) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилга барих ажлыг дэмжин хэрэгжүүлж байна. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилга нь нийт 4 давхар, 2,300 м2 талбай бүхий бүх насны хүмүүс тав тухтайгаар ашиглах боломжтой байдлаар баригдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд, энэхүү зарын дагуу тус барилгын дотоод засал чимэглэлийн ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна.
Төсөл: Монгол Улс, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын дотоод засал чимэглэлийн ажлын гүйцэтгэл
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 2-р хороо, Сөүлийн гудамж, 14251
Бүртгэлийн хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 25-аас 9 дугаар сарын 9 хүртэл
Бүрдүүлэх материал
1) Компанийн танилцуулга
2) Улсын бүртгэлийн гэрчилгээ (Тусгай зөвшөөрөл)
3) Нийгмийн даатгалын тодорхойлолт
4) Ажлын гүйцэтгэлийн тайлан (сүүлийн 5 жилийн хугацаанд)
5) Дотоод заслын ажлын үнийн санал
6) Үйлчилгээ (ажлын) гүйцэтгэлийн төлөвлөгөө
Дэлгэрэнгүй мэдээллийг 8-р сарын 25-ны өдөр номын сангийн албан ёсны вэбсайт (www.pl.ub.gov.mn) дээр байршуулна. Дотор заслын ажлын гүйцэтгэлд оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд дараах хаягаар холбоо барина уу.
Утас: 9921-1020
И-мэйл: hyeok@klib.or.kr (Тодруулах зүйлсийг Солонгос болон Англи хэл дээр хүлээн авна)





Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mo...
2 цагийн өмнө
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дотоод засал чимэглэлийн ажлын тендерийн зар
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хөгжлийн албан ёсны туслалцаа (ODA) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хүүхэд, өсвөр үеийн...
2 цагийн өмнө
Улаанбуудайн хэрэгцээний 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах төлөвтэй байна
2025 оны улаанбуудайн анхны хураалт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хөдөлмөрийн баатар тариаланч С.Ганболд захиралтай “Их шинэстэй&...
2 цагийн өмнө
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, Улс...
3 цагийн өмнө
Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоодугаар сард гадаадын 4811 иргэнд визийн зөвшөөрөл, 3102 иргэнд виз, цахим визийн evisa...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд