мэдээ
Цахим “Өдрийн сонин”-ыг шинэ эринд хөтлөх эрхлэгчээр М.Мядагбадам томилогдов

Админ
2025 оны 9 сарын 04

1

Монголын хамгийн нэр хүндтэй уламжлалт хэвлэл болох “Өдрийн сонин”-д шинэ салхийг авчрах залуу удирдагч ажилдаа орлоо.
“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн тушаалаар М.Мядагбадам энэхүү сонины Цахим багийн захирлаар томилогдсон нь хэвлэлийн салбарын ирээдүйд томоохон өөрчлөлтийн дохио болж байна.
Тэрбээр АНУ-ын University of California, Davis (Калифорнийн Их Сургууль, Дэвис кампус)-ыг Харилцаа, медиа чиглэлээр бакалаврын зэрэгтэй, мөн Францын IAE Paris Sorbonne (Парисын Сорбоннын Их Сургууль дахь Бизнесийн сургууль)-д Гүйцэтгэх удирдлагын олон улсын бизнесийн мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн.
Мөн тэрээр Монголын хэвлэл мэдээллийн салбарт “Тэнгэр” ТВ-д дижитал зохицуулагчаар, Европын нэр хүндтэй медиа байгууллага болох Brut France-д дижитал сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай.
Олон улсын өндөр боловсрол, бодит туршлагыг нэгтгэсэн М.Мядагбадам одоо Монголын уламжлалт сониныг дижитал эрин үе рүү бүрэн шилжүүлэх, шинэчлэлийн давлагааг удирдах зорилготой ажилдаа орж байна.





Есдүгээр сарын 13-ны бямба гарагт автомашингүй өдөр болно
Нийслэл хотод “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны бямба гарагт зохион байг...
5 цагийн дараа
“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн цуврал кино бүтээнэ
Америкийн “Paramount” студи “Call of Duty” видео тоглоомоос сэдэвлэн уран сайхны кино бүтээхээр болсноо зарлалаа. Холливудын нэр хүн...
5 цагийн дараа
Нийслэлийн бохирдолтой хэсгүүдийг цэвэрлэх “Clean Up-5” сайн дурын арга хэмжээ энэ сарын 20-нд болно
Жил бүрийн есдүгээр сарын 20-нд World Clean Up Day буюу “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” тохиодог билээ. Эл өдрийг дэлхий да...
4 цагийн дараа
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны есдүгээр сарын 5-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо, Алтай, Хангай, Хөв...
4 цагийн дараа
Л.Алтангэрэл: Цахилгааны хувьд санаа зовох асуудал гайгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж энэ өвлийг давна
Улаанбаатар хотын захирагчийн албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер Л.Алтангэрэлтэй нийслэлийн өвөлжилти...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Сонин бол өөрөө түүх бичигч түүх бол сонин

Hereglegch
Miigaa erhlegchiinh n ohin yum bishvv. Gachin haritsaatai lalriin sonin. Baahan peedger erhlegch shaatsan dundad zuunii baiguullaga. Yamar ch diplomtoi sda tanai shalbaagtai hutgaldsan ner hvndiig usguj chadkue. Uuden barisan n deer🤮

Цаасаараа биш бол хэн унших вэ дээ
Цаасаараа бас байна биз дээ. Дижитал дээр нь ажиллах хүн гэж бодлоо. Доторх агуулгаасаа эхлэх ёстой. Хэчнээн технологи хийгээд контент муу бол таг сууна. Амжилт

М.
Баяр хүргэе амжилт хүсье шинэ үеийг манлайлагч

Mgl0620
Вуав, чадварлаг боловсон хүчин орж ирж байгаа юм байна. Баяр хүргэе!!!