Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Нийслэлийн бохирдолтой хэсгүүдийг цэвэрлэх “Clean Up-5” сайн дурын арга хэмжээ энэ сарын 20-нд болно

trend

Админ

img

2025 оны 9 сарын 05

img

31

news-img

Жил бүрийн есдүгээр сарын 20-нд World Clean Up Day буюу “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” тохиодог билээ. Эл өдрийг дэлхий даяар хатуу хог болон далайн хог хаягдалтай тэмцэх зорилгоор анх санаачилж байсан.

191 гаруй орон энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд байгаль орчныг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулахад чиглэсэн үндэсний цэвэрлэгээний өдөр юм. Тус өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод “Clean Up-5” залуусын сайн дурын арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 20-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь орон даяар олон нийтийн оролцоотой цэвэрлэгээ зохион байгуулж, иргэдийн экологийн боловсрол, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой.

“Clean Up” залуусын сайн дурын арга хэмжээ өмнө нь дөрвөн удаа зохион байгуулагдсан бөгөөд 4,000-8,000 залуучууд Туул гол, Сэлбэ гол болон Улаанбаатар хотын бохирдол ихтэй хэсгүүдийг цэвэрлэж байсан аж.

Энэ удаад “Clean Up” залуусын сайн дурын арга хэмжээ дараах маршрутаар цэвэрлэгээ хийх гэж байна. Тодруулбал Маршалын гүүрнээс баруун тийш туул голын ай сав газар, Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын сав газар дагуу, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж дагуу цэвэрлэнэ.

Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, төр, ТББ, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагууд их дээд сургуулийн оюутан залуус та бүхнийг эх дэлхий байгаль орныхоо төлөө есдүгээр сарын 20 ний өдөр 09:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Л.Даваа: Улаанбуудайн ядаж нэг жилийн нөөцтэй байвал үнэ, хангамжийн хувьд асуудал шийдэгдэх боломжтой

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Л.Даваатай ярилцлаа. -Энэ жил...

img

21 минутын дараа

Нүдний шилнээс илүү үр дүн үзүүлж буй дусаалга

АНУ-ын эрдэмтэд ямар ч насны хүний катаракт гэдэг хараа муудах явдлыг эмчлэх нүдний дусаалга бүтээжээ. Катаракт нь дунджаар тохиолдл...

img

39 минутын өмнө

Японы Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Баянгол дүүрги...

img

41 минутын өмнө

Зэсийн ШИНЭ ОРД нээгдлээ

Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээлээ. Хайгуулын урьдчилсан үр дүнг...

img

1 цагийн өмнө

Монгол Улсад он гарсаар 600.699 жуулчин иржээ

Монгол Улсад 2025 оны эхний  найман сарын хугацаанд 600,699 мянган жуулчин ирсэн байна. Жуулчдын хамгийн их буюу 163,546 нь БНХАУ-аа...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд