Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

А.Ариунзаяа: Ардчилсан нам үнэнийг хэлэхэд сайн жишээ харуулж чадлаа

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 9 сарын 09

img

305

news-img

Улсын Их хурлын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа.


-Ирэх долоо хоногт намрын чуулган нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганы үеэр таны хувьд ямар, ямар ажил дээр илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Энэ сарын 15-нд намрын чуулган нээлтээ хийнэ. Намрын чуулган эхэлсэн өдрөө Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний Баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангуудын 2026 оны төсвийн тухай хуулиудыг хэлэлцэхээр буй. Тиймээс нэн тэргүүний анхаарлын төвд байгаа асуудал бол ирэх оны төсөв байна гэсэн үг. Бусдаар бол хэлэлцэж эхэлсэн хуулиуд, өргөн баригдах хуулиудыг хэлэлцүүлгийн шатанд анхаарч, холбогдох саналаа тусган ажиллахаар төлөвлөж байна. Миний хувьд чуулганы хуралдаанд хамгийн идэвхтэй суудаг гишүүдийн нэг. Аль болох чөлөө авахгүй байх тал дээр анхаардаг. Өнгөрсөн жилийн хугацаанд гадаад томилолтын улмаас нэг удаа чөлөө авсан. Бусдаар нэг ч хоцроогүй, таслаагүй, чөлөө авалгүйгээр хуралдаандаа суусан байна. Ер нь УИХ-ын гишүүний гол үүрэг чуулган болоод Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаануудад идэвхтэй оролцож, хууль тогтоомжууд дээрээ анхаарч ажиллах юм.

-Ирэх оны төсвийг өргөн бариад хэд хонож байна. Таны хувьд өргөн барьсан төсөвтэй нь танилцаж амжив уу?

-Мэдээж төсөвтэй бүрэн танилцахад хугацаа хэрэгтэй. Төсөв өргөн бариад гишүүдэд бас тараасан, эхнээс нь танилцаад явж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байхад төрийн албан хаагчдын нэмэгдэл хөлсийг бууруулах, нийгмийн баталгааны эрхэд шууд халдсан асуудлыг төсвийн тодотгол дагуулж төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн барьсан байсан. Тиймээс үүний эсрэг хүчтэй зогсож, дуу хоолойгоо хүргэж, энэхүү асуудлыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр залруулж, хууль санаачлагчид буцаан ажилласан. Гэтэл ирэх оны төсөв дээр ч дахиад л өнөөх оролдлогууд ороод ирсэн байгааг хараад сэтгэл дундуур байна.

Дараа жил буюу 2026 онд тэтгэвэртээ гарч байгаа төрийн албан хаагчдын хуулиар олгогдох ёстой тэтгэмжийн 50 хувийг нь л өгнө. Хөдөө, орон нутгийн тэтгэмжийг мөн хойшлуулахаар тусгасан байна. Тухайлбал, 2026 онд тэтгэвэрт гарах иргэдийн тэтгэмжийн 50 хувийг олгоно, үлдсэнийг 2027 он руу хойшлуулна гэсэн байна лээ. Ямар хуулийн заалтыг баримталж, төр өөрөө өгөх ёстой тэтгэмжээ хоёр он дамжуулан ингэж хувилж өгнө гэж оруулж ирж байгааг гайхаад байна. Энэ бол чуулган нээгээд төсөв хэлэлцэж эхэлмэгц тавих хамгийн анхны асуулт байх болно. Төсөв алдагдалтай орж ирж байгаа. Нэгдсэн төсвийн зарлага нь 33 их наяд төгрөг. Гэтэл энэ дотор нь 178 тэрбум төгрөгийн тэтгэмжийн орон зай огт гараагүйг гайхаад байна. Тиймээс үүнийг засахын төлөө, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангуулахын төлөө төсвийн хэлэлцүүлгийн үеэр саналаа тусган ажиллана. Засгийн газраас сүүлийн хоёр төсөв дамнан энэхүү төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хөндөн эсхүл бууруулахаар, хойшлуулахаар оруулж ирж байгаа нь 2026 ондоо багтаан төрийн албан хаагчдын тэтгэмжтэй холбоотой хуулийн өөрчлөлт хийх үү. Ер нь төрийн албан хаагч ч гэсэн хүн шүү дээ, төрөөс олгож буй нийгмийн баталгаагаар бүрэн хангагдах гэж өдийг хүртэл цаг наргүй, хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн жирийн иргэн. Төрд ажилласныхаа төлөө хуулиар олгогдох ёстой тэтгэмжээ бүрэн л авах ёстой. Монгол Улсад дундаж наслалт ямар байгаа билээ. Аливаа эрсдэл гарвал яах юм гэх зэрэг олон асуулт урган гарахаар байна.

-Төрийн албан хаагчдыг цомхотгож, тэндээс нь төсвийн хэмнэлт хийнэ гэж яриад байгаа шүү дээ?

-Төрийн албан хаагчдаа энэ жилээс цомхотгоод эхэлчихсэн шүү дээ. Энэ цомхотгол миний хувьд ажиглахад механик байдлаар хийгдэж байгаа буюу байгууллага бүрд тэдэн хүнийг хал гээд шууд тоо тулгаж байгаа. Ямар ч чиг үүргийн давхардал, ажлын ачааллын судалгаа, логик байхгүйгээр ийм шийдвэр гаргаж буй нь буруу гэж харж байна. Хүмүүс төрийн албаны нэр хүндийг улстөрчдийн томилгоогоор төсөөлөөд байдаг. Гэтэл энэ чинь маш цөөхөн хүн. Цаана нь жинхэнэ төрд амьдралаа зориулсан, улстөрчдийн гаргаж байгаа зөв, буруу шийдвэр, иргэдийн бухимдлыг өөр дээрээ авч байдаг жирийн төрийн албан хаагчид байдаг. Маш өндөр ачаалалтай, ойлгомжгүй орчинд ажиллаж байгаа шүү дээ.

-Улс төрийн намын тухай хуулиар намууд Их хурлаа хийж, дүрмийн шинэчлэлээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. МАН-ын Их хурлын тов хараахан мэдэгдээгүй байгаа ч олон нийт их анхаарал хандуулж байна. Таны хувьд намынхаа нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ талын мэдээлэл юу байна вэ?

-Би УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө намын орон тооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоо бол Удирдах зөвлөлийн болон Бага хурлын гишүүн. Улс төрийн намын тухай хуулийн заалтаар намууд дүрмээ шинэчлэх, зохион байгуулалтаа өөрчлөх үүрэгтэй. Ноднин жилийн намар энэ хуулийн хэрэгжих хугацааг гурван жилээр хойшлуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байсан. Харин гурван жил гэдэг бол урт хугацаа. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдэж, зарчмын зөрүүтэй санал гаргаж, энэ хуулийн үйлчлэлийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хойшлуулсан. Энэ хугацаанд намууд дүрмээ шинэчилж, зохион байгуулалтаа өөрчлөх боломжийг бүрдүүлэх хугацааг өгсөн. Зохион байгуулалт гэдэг маань заавал намын даргын асуудал огт биш шүү дээ. Эмэгтэй гишүүд тухайн үед яагаад санал гаргасан гэхээр Улс төрийн намын тухай хуулийн 17.7 буюу төлөөллийн төв болон гүйцэтгэх байгууллагын 40 хувь нь аль нэг хүйсийнх байх гэсэн өөрчлөлтийг энэ ондоо багтааж хийх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл МАН ч гэсэн дүрмийн өөрчлөлтийг хуулинд нийцүүлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, жендерийн мэдээ, мэдээллээ Жендерийн үндэсний хороонд хүргүүлэх, үүн дээр нь суурилаад улсын төсвөөс олгогдох улс төрийн намуудын санхүүжилт шийдэгдэх зэрэг асуудлууд бий. МАН-ын намын даргын асуудал яригдана гэдэг нь ойлгомжтой байгаа. Нийгэмд ч тодорхой хүлээлт үүссэн байна. Одоогоор Удирдах зөвлөл болон Бага хурлын тов зарлагдаагүй. Тиймээс энэ тал дээр надад тодорхой мэдээлэл алга. Ямар ч байсан дээр хэлсэнчлэн энэ ондоо багтааж хийх ёстой. Тиймээс ойрын хугацаанд Ардчилсан намтай нэгэн адил ил тод, нээлттэй, зарчимч, шударга байдлаар Бага хурал, Их хурлаа хийнэ гэсэн хүлээлттэй байна.

-Та Их хурал, Бага хурлаа Ардчилсан нам шиг ил тод, нээлттэй хийгээсэй гэж хүлээж байгаа гэж байна. Нийгэмд ч ийм хүлээлт байх шиг байна. Гэтэл нөгөө талдаа танай намыг Удирдах зөвлөлөөс нэр орж ирээд л гар өргөчихдөг гэсэн шүүмжлэл байдаг. Тэгэхээр яг таны хүлээж байгаа шиг ил тод, нээлттэй, мэтгэлцээн дээр суурилсан байж чадахаар байна уу?

-Би тэгж л хүлээж, харж байна. Нийгэм хувьсан өөрчлөгдөж байна. Ардчилсан нам үнэнийг хэлэхэд сайн жишээ харуулж чадлаа. Энэ бол зөвхөн манай нам гэлтгүй бусад намд ч нэгэн адил жишиг боллоо. Тиймээс шинэ жишиг тогтоож чадсан Ардчилсан намынханд миний хувьд баяр хүргэмээр байна.

-Үе, үеийн Ерөнхий нарийн бичиг болон нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Их хурлыг зохион байгуулах комисс байгуулагдсан сураг байсан. Та энэ талаар сонссон уу?

-Надад ямар нэгэн зар мэдээлэл алга байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. Тодруул...

img

5 цагийн дараа

Хадланчин

Шар гишүүгээр овоохой оромж босгосон хадланчин эр модтой амны адагт хадландаа гарчээ. Хөнжил пүүгээ, мөн гурван чулуугаар тулсан гал...

img

5 цагийн дараа

Авлигатай тэмцэх ажлын хүрээнд есөн хуульд өөрчлөлт оруулна

Нийгмийн шударга ёсыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 02 дугаар албан даалгавар 2025 он...

img

4 цагийн дараа

Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ

-Төрийн тусгай алба хаагчдын 36 сарын тэтгэмжийг зогсооно гэдэг худал-  Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Т...

img

4 цагийн дараа

“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажлыг эхлүүллээ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээл...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Зочин

Юун хэтийдсэн магтаал. Намууд хурлаа дүрмээрээ хийх чинь байх хэвийн л зүйл ш дээ! Нээх жишээ болгоод байх юм биш. Эсвэл МАН хурлаа ил тод нээлттэй хийж чадахаа больсон гэсэн үг үү

Онцлох нийтлэлүүд